Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 33
(750)
— 1917 —

Засгийн газрын бүрэлдэхүүний тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2012 оны 08 дугаар Улаанбаатар сарын 16-ны өдөр хот

ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЦИЙН ТУХАЙ

1 дүгээр зүйл. Монгол Улсын Засгийн газрын бүтцэд дор дурдсан яам ажиллана:

Ерөнхий чиг үүргийн

1/Байгаль орчин, ногоон хөгжлийн яам; 2/Гадаад харилцааны яам; 3/Сангийн яам; 4/Хууль зүйн яам;

Чиглэлийн

5/ Барилга, хот байгуулалтын яам; 6/ Батлан хамгаалах яам; 7/ Боловсрол, шинжлэх ухааны яам; 8/ Зам, тээврийн яам; 9/ Соёл, спорт, аялал жуулчлалын яам; 10/ Уул уурхайн яам; 11/ Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам; 12/ Хөдөлмөрийн яам; 13/ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам; 14/ Эдийн засгийн хөгжлийн яам; 15/ Эрчим хүчний яам; 16/ Эрүүл мэндийн яам.

2 дугаар зүйл. Энэ хуулийг 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

2012 оны 08 дугаар Улаанбаатар сарын 16-ны өдөр хот

ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнийг дор дурдсанаар тогтоосугай:

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1/Монгол Улсын Ерөнхий сайд; 2/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайд; 3/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;

4/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд; 5/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайд; 6/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайд; 7/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүйн сайд; 8/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайд; 9/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайд;

10/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, шинжлэх ухааны сайд; 11/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайд; 12/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Соёл, спорт, аялал жуулчлалын сайд; 13/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхайн сайд; 14/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд; 15/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайд; 16/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд;

17/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эдийн засгийн хөгжлийн сайд; 18/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайд; 19/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайд.

Төрийн мэдээлэл · 2012 · № 33 (750)1917–1918-р хуудас