Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 13
(1115)
— 741 —

Журам шинэчлэн батлах тухай № 343

2019 оны 9 дүгээр Улаанбаатар сарын 4-ний өдөр Дугаар 343 хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Журам шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 122 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Ч.УЛААН

Засгийн газрын 2019 оны 343 дугаар тогтоолын хавсралт

ХОНЬ, ТЭМЭЭНИЙ НООС БЭЛТГЭЖ, ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРТ ТУШААСАН МАЛЧИН, МАЛ БҮХИЙ ЭТГЭЭДЭД МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний үйлдвэр, цех (цаашид “боловсруулах үйлдвэр” гэх)-д хонь, тэмээний ноос (цаашид “ноос” гэх) бэлтгэн тушаасан малчин, мал бүхий этгээд, өмчийн бүх хэлбэрийн цөм сүргийн аж ахуй (цаашид “малчин” гэх)-д мөнгөн урамшуулал олгох ажлыг зохион байгуулах, хяналт тавих, тайлагнахтай холбогдон үүсэх харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2. Боловсруулах үйлдвэрт ноос бэлтгэж тушаасан малчинд өмнөх жилийн эцсийн мал тооллогын А данс дахь малын тоо, үүлдэрлэг байдал, ашиг шим, ноосны чанараас хамааран дор дурдсан урамшуулал олгоно:

Төрийн мэдээлэл · 2020 · № 13 (1115)741-р хуудас