Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн Дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт
5. Энэ зүйл нь 5 дугаар зүйлд дурдсан бусад гэмт хэргийг шүүн шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой заалтад нөлөөлөхгүй.
5. Энэхүү дүрмийн 25 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн дараа дараах эх бичвэрийг нэмэх:
3 bis. Түрэмгийллийн гэмт хэргийн хувьд энэ зүйлийн заалтыг аливаа улсын улс төрийн, эсхүл цэргийн үйл ажиллагаанд хяналт хэрэгжүүлэх буюу ийм үйл ажиллагааг шууд удирдах албан тушаал бүхий этгээдийн хувьд хэрэглэнэ.
6. Энэхүү дүрмийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн эхний өгүүлбэрийг дараах өгүүлбэрээр солих:
1. Гэмт хэргийн бүрэлдэхүүн нь Шүүхэд 6, 7, 8, 8 bis дугаар зүйлийг тайлбарлах болон хэрэглэхэд дэмжлэг үзүүлнэ.
7. Энэхүү дүрмийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн толгой өгүүлбэрийг дараах хэсгээр солих, үлдсэн хэсгийг хэвээр үлдээх:
3. Хэрэв өөр шүүхээс явуулсан шүүх ажиллагаа нь дараах тохиолдолд бус бол, түүнчлэн 6, 7, 8 эсхүл 8 bis дугаар зүйлийн дагуу мөн хориглосон үйлдлийн төлөө өөр шүүхээр шийтгэгдсэн ямар ч хүнийг тухайн үйлдлийн төлөө Шүүхээс шийтгэл ногдуулж болохгүй.
Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн оролцогч улсуудын 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Хяналтын бага хурлын 12 хуралдаанаас гаргасан 5 дугаар тогтоолоор баталсан.
8 дугаар зүйлийн 2(e) дэд хэсэгт дараах эх бичвэрийг нэмэх:
xiii) хор, эсхүл хордуулсан зэвсэг хэрэглэх.
xiv) Амьсгал боогдуулагч, хортой буюу тэдгээртэй ижил төрлийн хий, бусад бүх төрлийн шингэн, бодис болон хэрэгслэлийг хэрэглэх.
xv) гадаргуугаараа хатуу бүрхүүлтэй, тэрхүү бүрхүүл нь сумын цөм хэсгийг бүхэлдээ бүрхээгүй, эсхүл ир бүхий цоорхойтой сум, иймэрхүү хүний биед амархан тэлдэг буюу хүний биеийг юу ч үгүй болтол нь эвдэн сүйтгэх сум хэрэглэх.
Хаяг: “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакц. Улаанбаатар-14201, Төрийн ордон 124 тоот И-мэйл: turiin_medeelel@parliament.mn Утас: 262420 Хэвлэлийн хуудас: 1.75 Индекс: 200003