Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн Түрэмгийллийн гэмт хэргийн тухай нэмэлт, өөрчлөлт
6.3. Хөтөлбөрийн хэрэгжилтийн жилийн нэгдсэн тайланг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулна. 6.4. Хөтөлбөрийн дунд хугацааны үнэлгээг 2021 онд хийнэ. Хөтөлбөрийн дунд хугацааны үнэлгээг улсын түвшинд биеийн тамир спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн түвшинд аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцан гүйцэтгэнэ. 6.5. Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хөтөлбөрийн хэрэгжилтэд жилд 2 удаа гүйцэтгэлийн хяналтыг хийнэ.
Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн оролцогч улсуудын 2010 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Хяналтын бага хурлын 13 хуралдаанаас гаргасан 6 дугаар тогтоолоор баталсан.
1. Дүрмийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хасах.
2. Дүрмийн 8 дугаар зүйлийн дараа дараах эх бичвэрийг нэмэх:
8 bis дугаар зүйл Түрэмгийллийн гэмт хэрэг
1. Энэхүү дүрмийн зорилгоор “түрэмгийллийн гэмт хэрэг” гэж аливаа улсын улс төрийн, эсхүл цэргийн үйл ажиллагаанд хяналт хэрэгжүүлэх буюу ийм үйл ажиллагааг шууд удирдах албан тушаал бүхий этгээд Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийг шинж чанар, ноцтой байдал, цар хүрээгээрээ илт зөрчсөн түрэмгийллийн үйлдлийг төлөвлөх, бэлтгэх, санаачлах, эсхүл гүйцэтгэхийг хэлнэ. 2. 1 дэх хэсгийн зорилгоор “түрэмгийллийн үйлдэл” гэж аливаа улс нөгөө улсын бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, эсхүл улс төрийн тусгаар тогтнолын эсрэг болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд харшлах аливаа бусад байдлаар зэвсэгт хүчин хэрэглэхийг хэлнэ. Дараах үйлдлийг дайны байдал зарласан эсэхээс үл шалтгаалан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1974 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 3314 (XXIX) дүгээр тогтоолын дагуу “түрэмгийллийн үйлдэл” гэж үзнэ. Үүнд: a) Аль нэг улсын зэвсэгт хүчин нөгөө улсын нутаг дэвсгэрт халдан довтлох буюу дайрах, эсхүл ингэж халдан довтолсон буюу дайрсны үр дүнд түр хугацаанд ч гэсэн цэргийн хүчээр эзлэх, эсхүл нөгөө улсын нутаг дэвсгэрийг цэргийн хүчээр бүхэлд нь эсхүл хэсэгчлэн нэгтгэх;
b) Аль нэг улсын зэвсэгт хүчин нөгөө улсын нутаг дэвсгэрийг бөмбөгдөх, эсхүл нэг улс зэвсгийн аливаа төрлийг хэрэглэн нөгөө улсын нутаг дэвсгэрт халдах; c) Аль нэг улс цэргийн хүчээр нөгөө улсын боомт буюу эргийг бүслэн хаах; d) Аль нэг улсын зэвсэгт хүчин нөгөө улсын газрын, тэнгисийн буюу агаарын зэвсэгт хүчин, эсхүл усан болон агаарын хөлөгт халдах; е) Хүлээн авагч улсын нутаг дэвсгэрт түүний зөвшөөрөлтэйгөөр байрлаж байгаа аль нэг улсын зэвсэгт хүчинг тухайн зөвшөөрөлд заасан нөхцлийг зөрчин ашиглах, эсхүл уг зэвсэгт хүчинг дээрх зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дууссанаас хойш тухайн нутаг дэвсгэрт үргэлжлүүлэн байлгах; f) Аль нэг улс өөр улсад олгосон нутаг дэвсгэрээ тухайн өөр улс гуравдагч улсын эсрэг түрэмгийллийн үйлдэл хийхэд зориулан ашиглахыг зөвшөөрч буй аливаа үйлдэл; g) Зэвсэгт хүчний дээр жагсаасан үйлдэлтэй дүйцэх ноцтой үйлдэл, эсхүл ийм үйлдэлд их хэмжээгээр оролцохтой дүйцэх үйлдлийг нөгөө улсын эсрэг гүйцэтгэж буй зэвсэглэсэн бүлэг, хэсэг, түр цэрэг болон хөлсний цэргийг аль нэг улс, эсхүл түүний нэрийн өмнөөс илгээх.
3. Дүрмийн 15 дугаар зүйлийн дараа дараах эх бичвэрийг нэмэх:
15 bis дугаар зүйл Түрэмгийллийн гэмт хэргийг шүүн шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх (Улсаас шилжүүлэх, өөрийн санаачлагаар ажиллах)
1. Шүүх түрэмгийллийн гэмт хэргийг шүүн шийдвэрлэх ажиллагааг энэ зүйлийн заалтыг мөрдөхийн хамт 13 дугаар зүйлийн (а) болон (с) хэсэгт нийцүүлэн хэрэгжүүлнэ. 2. Шүүх энэхүү нэмэлт, өөрчлөлтийг гучин улс соёрхон баталсан буюу хүлээн зөвшөөрснөөс хойш нэг жилийн дараа үйлдсэн түрэмгийллийн гэмт хэргийн хувьд л шүүн шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж болно. 3. Шүүх түрэмгийллийн гэмт хэргийг шүүн шийдвэрлэх ажиллагааг дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлахад шаардлагатай оролцогч улсуудын олонхтой адил хэмжээний олонхын саналаар 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш батлах шийдвэрийн дагуу, энэ зүйлд нийцүүлэн хэрэгжүүлнэ. 4. Аливаа улс түрэмгийллийн гэмт хэргийг шүүн шийдвэрлэх Шүүхийн харьяаллыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа Бүртгэгчид мэдэгдэл өгөх замаар урьдчилан зарласнаас бусад тохиолдолд Шүүх тухайн улсын түрэмгийллийн үйлдлээс үүссэн хэргийг шүүн шийдвэрлэх ажиллагааг 12 дугаар зүйлийн дагуу хэрэгжүүлнэ. Дээрх мэдэгдлийг хэдийд ч эгүүлэн авч болох бөгөөд тухайн улс мэдэгдлийг эгүүлэн авах эсэхээ гурван жилийн дотор хянан үзнэ.
5. Энэхүү дүрэмд оролцогч бус улсын хувьд түрэмгийллийн гэмт хэргийг тухайн улсын иргэн үйлдсэн, эсхүл тус улсын нутаг дэвсгэрт үйлдсэн бол Шүүх шүүн шийдвэрлэх ажиллагаа хэрэгжүүлэхгүй. 6. Хэрэв түрэмгийллийн гэмт хэргийн хувьд мөрдөн байцаалт эхлүүлэх хангалттай үндэслэл байна гэж прокурор дүгнэвэл тэрээр тухайн улсын үйлдсэн түрэмгийллийн үйлдлийн талаар Аюулгүйн Зөвлөлөөс тодорхойлолт гаргасан эсэхийг эхний ээлжинд тодруулна. Прокурор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад Шүүхийн өмнө үүсээд буй нөхцөл байдлын талаар аливаа холбогдох мэдээлэл, баримт бичгийн хамт мэдэгдэнэ. 7. Хэрэв Аюулгүйн Зөвлөл ийм тодорхойлолт гаргасан бол прокурор түрэмгийллийн гэмт хэргийн талаар мөрдөн байцаалт эхлүүлж болно. 8. Мэдэгдсэнээс хойш зургаан сарын дотор ийнхүү тодорхойлолт гаргаагүй бөгөөд Урьдчилсан ажиллагааны танхим 15 дугаар зүйлд заасан журмын дагуу түрэмгийллийн гэмт хэргийн талаар мөрдөн байцаалт эхлүүлэх тухай зөвшөөрөл олгож, Аюулгүйн Зөвлөл 16 дугаар зүйлийн дагуу өөр шийдвэр гаргаагүй тохиолдолд прокурор түрэмгийллийн гэмт хэргийн талаар мөрдөн байцаалт эхлүүлж болно. 9.Түрэмгийллийн үйлдлийг Шүүхээс бусад байгууллага тодорхойлсон нь Шүүхээс энэхүү дүрмийн дагуу гаргасан дүгнэлтэд нөлөөлөхгүй. 10. Энэ зүйл нь 5 дугаар зүйлд дурдсан бусад гэмт хэргийг шүүн шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой заалтад нөлөөлөхгүй.
4. Дүрмийн 15 bis дугаар зүйлийн дараа дараах эх бичвэрийг нэмэх:
15 ter дугаар зүйл Түрэмгийллийн гэмт хэргийг шүүн шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх (Аюулгүйн Зөвлөлөөс шилжүүлэх)
1. Шүүх түрэмгийллийн гэмт хэргийг шүүн шийдвэрлэх ажиллагааг энэ зүйлийн заалтыг мөрдөхийн хамт 13 дугаар зүйлийн (b) хэсэгт нийцүүлэн хэрэгжүүлнэ. 2. Шүүх энэхүү нэмэлт, өөрчлөлтийг гучин улс соёрхон баталсан буюу хүлээн зөвшөөрснөөс хойш нэг жилийн дараа үйлдсэн түрэмгийллийн гэмт хэргийн хувьд л шүүн шийдвэрлэх ажиллагаа хэрэгжүүлж болно. 3. Шүүх түрэмгийллийн гэмт хэргийг шүүн шийдвэрлэх ажиллагааг Дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлахад шаардлагатай оролцогч улсуудын олонхтой адил хэмжээний олонхын саналаар 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш батлах шийдвэрийн дагуу, энэ зүйлд нийцүүлэн хэрэгжүүлнэ. 4. Түрэмгийллийн үйлдлийг Шүүхээс бусад байгууллага тодорхойлсон нь Шүүхээс энэхүү дүрмийн дагуу гаргасан дүгнэлтэд нөлөөлөхгүй.