Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-импортын банк хоорондын зээлийн хэлэлцээр
2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр
ЭНЭХҮҮ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ Нэг талаас Монгол Улсын Засгийн газар түүнийг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар (цаашид “Зээлдэгч” гэх ба хэрэв тухайн агуулгад өөрөөр заагаагүй бол түүний залгамжлагч буюу эрх, үүргийг шилжүүлэн авах эрх бүхий этгээдийг үүнд мөн хамааруулж ойлгоно), нөгөө талаас 1981 оны Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын Банкны тухай хууль (Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентаар баталсан)-иар байгуулагдсан, Энэтхэг Улсын Мумбай хотын 400 005, Куфе Парад дахь Дэлхийн худалдааны төв цогцолборын 1-р Төв байрны 21 давхарт төв нь байрлах Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ЭКСПОРТ- ИМПОРТЫН БАНК (цаашид «ЭКСИМ банк” гэх ба хэрэв тухайн агуулгад өөрөөр заагаагүй бол түүний залгамжлагч буюу эрх, үүргийг шилжүүлэн авах эрх бүхий этгээдийг үүнд мөн хамааруулж ойлгоно) хооронд 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр байгуулав.
(i) Талууд Зээлдэгч болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хооронд Зээлдэгчийн улсад “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийг санхүүжүүлэх зорилгоор ЭКСИМ банкнаас нийт 236 сая ам.доллар (Хоёр зуун гучин зургаан сая ам.доллар)-ын зээлийг Зээлдэгчид олгохоор харилцан тохиролцов.
(ii) Талууд зээлийн нөхцөлүүдийг тодорхойлохыг эрмэлзэв.
ИЙМЭЭС, Зээлдэгч болон ЭКСИМ банк дараахь асуудлаар харилцан тохиролцов. Үүнд: