Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 5
(1107)
— 261 —

Иргэнд өмчлүүлэх газрын үнэлгээний аргачлалыг шинэчлэн батлах тухай № 324

2019 оны 8 дугаар Улаанбаатар сарын 14-ний өдөр Дугаар 324 хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Иргэнд өмчлүүлэх газрын үнэлгээний аргачлалыг шинэчлэн батлах тухай

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 9.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

“Иргэнд өмчлүүлэх газрын үнэлгээний аргачлал”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Аргачлал, үнэлгээ батлах тухай” Засгийн газрын 2003 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 103 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАДЕЛХАН

Засгийн газрын 2019 оны 324 дүгээр тогтоолын хавсралт

ИРГЭНД ӨМЧЛYYЛЭХ ГАЗРЫН YНЭЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан гэр бүлийн хэрэгцээний болон аж ахуйн зориулалтаар Монгол Улсын иргэнд өмчлүүлэх газрын үнийг тодорхойлоход энэхүү аргачлалыг мөрдөнө.

1.2. Монгол Улсын иргэнд өмчлүүлэх газрын үнийг Газрын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газраас тогтоосон газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээнд үндэслэн тодорхойлно.

1.3. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 18.1- д заасны дагуу сум, дүүргийн Засаг дарга энэ аргачлалын дагуу иргэнд өмчлүүлэх газрын үнийг тогтооно.

1.4. Энэ аргачлалаар тодорхойлсон газрын үнэ нь иргэнд өмчлүүлэх газрын худалдах үнэ байх бөгөөд дуудлага худалдааны журмаар газар өмчлүүлэх тохиолдолд дуудлага худалдааны анхны үнэ байна.

Хоёр. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газрын үнийг тодорхойлох

2.1. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газрын үнийг байршлаас нь хамааруулан “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 3, 4, 6 дугаар хавсралтад заасан газрын суурь үнэлгээтэй адил байхаар тооцно.

2.2. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газрын үнийг дор дурдсан байдлаар тодорхойлно:

Иү = Сү * Т

Иү – иргэнд өмчлүүлэх газрын үнэ; Сү – 1 м2 газрын суурь үнэлгээ; Т – талбайн хэмжээ.

Жишээ 1. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Толгойт орчимд байрлах 700 м2 газрыг өмчлүүлэх тохиолдолд газрын үнийг тодорхойлох нь:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Толгойт орчмын газар нь “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээ тогтоох тухай” Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтад заасны дагуу газрын үнэлгээний 7 дугаар зэрэглэл (бүс)-д хамаарагдаж, газрын суурь үнэлгээ нь 24 500 төгрөг байна.

Тодорхойлбол:

Иү = 24 500 төг/м2 * 700 м2 = 17 150 000 төгрөг болно.

Жишээ 2. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд байрлах 700 м2 газрыг өмчлүүлэх тохиолдолд газрын үнийг тодорхойлох нь:

Тосонцэнгэл сумын 1 м2 газрын суурь үнэлгээ нь “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээ тогтоох тухай” Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтад заасны дагуу 1400 төгрөг байна.

Тодорхойлбол:

Иү = 1400 төг/м2 * 700 м2 = 980 000 төгрөг болно.

Гурав. Аж ахуйн зориулалтаар өмчлүүлэх газрын үнийг тодорхойлох 3.1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1.6- д заасны дагуу буюу аж ахуйн зориулалтаар өмчлүүлэх газрын үнийг байршлаас нь хамааруулан “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 3, 4, 6 дугаар хавсралтад заасан газрын суурь үнэлгээтэй адил байхаар тооцно.

Жишээ 3. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт байрлах 1000 м2 газрыг аж ахуйн зориулалтаар өмчлүүлэх тохиолдолд газрын үнийг тодорхойлох нь:

Иү = Сү * Т

Иү – иргэнд өмчлүүлэх газрын үнэ; Сү – 1 м2 газрын суурь үнэлгээ; Т – талбайн хэмжээ.

Эрдэнэбулган сумын 1 м2 газар нь “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээ тогтоох тухай” Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтад заасан газрын үнэлгээний 1 дүгээр зэрэглэл (бүс)-д хамаарагдах бөгөөд түүнд харгалзах газрын суурь үнэлгээ нь 5 000 төгрөг байна.

Тодорхойлбол:

Иү = 5 000 төг/м2 * 1000 м2 = 5 000 000 төгрөг болно.

3.2. Энэ журмын 3.1-д заасан зориулалтаар газрыг дуудлага худалдаагаар өмчлүүлэх тохиолдолд байршлаас нь хамааруулан газрын суурь үнэлгээний 90 хувиар газрын үнийг тооцож, газрын дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлно.

Жишээ 4. Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багт байрлах 1 000 м2 газрыг аж ахуйн зориулалтаар дуудлага худалдаагаар өмчлүүлэх тохиолдолд газрын үнийг тодорхойлох нь:

Иү = Сү * И * Т

Иү – иргэнд өмчлүүлэх газрын үнэ; Сү – 1 м2 газрын суурь үнэлгээ; И – итгэлцүүр; Т – талбайн хэмжээ.

Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг нь “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээ тогтоох тухай” Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтад заасан газрын үнэлгээний 3 дугаар зэрэглэл (бүс)-д хамаарагдах бөгөөд түүнд харгалзах газрын суурь үнэлгээ нь 8 000 төгрөг байна.

Тодорхойлбол:

Иү = 8 000 төг/м2 * 0.9 * 1 000 м2 = 7 200 000 төгрөг болно.

3.3. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1.7, 5.1.8-д заасны дагуу иргэнд газар тариалангийн зориулалтаар өмчлүүлэх газрын үнийг байршлаас нь хамааруулан “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор баталсан хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог (бүс), газрын суурь үнэлгээтэй адил байхаар тооцно.

Жишээ 5. Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд газар тариалангийн зориулалтаар давуу эрхээр үнээр нь худалдаж өмчлүүлэх 3 га газрын үнийг нь тодорхойлох нь:

Иү = Сү * Т

Иү – иргэнд өмчлүүлэх газрын үнэ; Сү – 1 га газрын суурь үнэлгээ; Т – талбайн хэмжээ.

Цагааннуур сум нь Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасны дагуу газрын үнэлгээний Х-6 дугаар бүхий Орхон-Туулын савын бэсрэг уулсын ойт хээрийн тойрогт хамаарагдах бөгөөд 1 га тариалангийн газрын суурь үнэлгээ нь 4 970 000 төгрөг байна.

Тодорхойлбол:

Иү = 4 970 000 төг/га * 3 га = 14 910 000 төгрөг болно.

3.4. Энэ журмын 3.3-т заасан газрыг дуудлага худалдаагаар өмчлүүлэх тохиолдолд байршлаас нь хамааруулан газрын суурь

Төрийн мэдээлэл · 2020 · № 5 (1107)261–264-р хуудас