Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 31
(748)
— 1883 —

Ой тэмдэглэх тухай № 196

3.1.4. зохицуулах зөвлөлд ирүүлсэн өргөдөл гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч зөвлөл, эсхүл зөвлөлийн даргад танилцуулж шийдвэрлүүлэх;

3.1.5. зохицуулах зөвлөлийн гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх.

Дөрөв. Биржийн арилжааны зах зээлд оролцогчийн үйл ажиллагаанд тавих хяналт

4.1. Зохицуулах зөвлөл нь хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хүрээнд биржийн арилжааны зах зээлд оролцогчдын үйл ажиллагаанд тавих хяналтыг холбогдох эрх бүхий байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

Тав. Зохицуулах зөвлөлийн дарга, гишүүдэд олгох урамшуулал

5.1. Зохицуулах зөвлөлийн дарга, гишүүнд тэдгээрийн хуралд оролцсон байдлыг харгалзан урамшуулал олгож болох бөгөөд түүний хэмжээ, олгох журмыг хөдөө аж ахуй, худалдааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 6 дугаар Улаанбаатар сарын 5-ны өдөр Дугаар 196 хот Ой тэмдэглэх тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 4 дүгээр зарлиг, Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор баталсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”, Шинжлэх ухааны академийн саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Эзэн богд Чингис хаан-Тэмүүжиний мэндэлсний 850 жилийн ойг 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ёслон тэмдэглэсүгэй.

2. Ойн арга хэмжээг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг 1 дүгээр, ойн арга хэмжээний төсвийг 2 дугаар хавсралт ёсоор баталж, ойн арга хэмжээнд шаардагдах 270.0 (хоёр зуун далан) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Д.Хаянхярваад зөвшөөрсүгэй.

3. Эзэн богд Чингис хаан-Тэмүүжиний мэндэлсний 850 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан хэрэгжүүлэхийг Зохион байгуулах комисст даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Ё.ОТГОНБАЯР САНГИЙН САЙД Д.ХАЯНХЯРВАА

Засгийн газрын 2012 оны 196 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААН-ТЭМҮҮЖИНИЙ МЭНДЭЛСНИЙ 850 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН

Дарга -Монгол Улсын Ерөнхий сайд

Дэд дарга -Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд

Гишүүд: -Сангийн сайд;

-Батлан хамгаалахын сайд;

-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд;

-Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд;

-Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга (тохиролцсоноор);

-Нийслэлийн Засаг дарга;

-Хэнтий аймгийн Засаг дарга;

-Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга;

-Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга;

-Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч;

-Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирал;

-Төрийн ёслолын албаны дарга.

Нарийн бичгийн дарга -Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга.

Төрийн мэдээлэл · 2012 · № 31 (748)1883–1884-р хуудас