Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 31
(748)
— 1873 —

Биржийн зохицуулах зөвлөлийн гишүүдийг томилох, дүрэм, журам батлах тухай № 188

2.Энэ тогтоолыг 2012 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 08 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр Дугаар 08 хот

Зарим Байнгын хорооны дарга нарыг сонгох тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Цэрэндашийн Цолмон, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Гарьдхүүгийн Баярсайхан, Төсвийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Цэрэнпилийн Даваасүрэн, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Батхүүгийн Гарамгайбаатар нарыг тус тус сонгосугай.

2.Энэ тогтоолыг 2012 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 5 дугаар Улаанбаатар сарын 30-ны өдөр Дугаар 188 хот

Биржийн зохицуулах зөвлөлийн гишүүдийг томилох, дүрэм, журам батлах тухай

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 8.3, 8.6-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөлийн гишүүдийг 1 дүгээр хавсралт ёсоор томилж, зөвлөлийн дүрмийг 2 дугаар, үйл ажиллагааны журмыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Засгийн газрын 2011 оны 235 дугаар тогтоолоор байгуулсан хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж байгуулах бэлтгэл хангах, сургалт зохион байгуулах, хууль сурталчлах чиг үүрэг бүхий нэгжийг 2012 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс Биржийн зохицуулах зөвлөлийн ажлын алба болгон өөрчлөн зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд даалгаж, тус албаны орон тооны дээд хязгаарыг 15 байхаар тогтоосугай.

3. Биржийн зохицуулах зөвлөл, түүний ажлын албаны 2012 оны үйл ажиллагаанд шаардагдах зардлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багцаас гаргаж, 2013 оноос холбогдох зардлыг улсын төсвийн төсөлд тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Сангийн сайд Д.Хаянхярваа нарт даалгасугай.

4. “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж байгуулах бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 235 дугаар тогтоолын 2, 3 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Т.БАДАМЖУНАЙ

Засгийн газрын 2012 оны 188 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА, ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд П.Баянмөнх;

-Сангийн яамны Санхүү, эдийн засгийн бодлогын газрын дарга Б.Батбаяр;

-Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Зам, тээврийн бодлогын газрын дарга Д.Наранпүрэв;

-Санхүүгийн зохицуулах хорооны Эрсдэлийн үнэлгээ, судалгаа, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний газрын дарга И.Цэрэн-Онолт (зөвшилцсөнөөр);

-Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Саруул (зөвшилцсөнөөр);

-Стандартчилал, хэмжил зүйн газрын Стандартчилал, техникийн зохицуулалтын хэлтсийн дарга Б.Гэрэл;

-Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Бизнес, хөрөнгө оруулалтыг дэмжих газрын дарга Ж.Оюунчимэг (тохиролцсоноор);

-Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны дэд тэргүүн Д.Батмөнх (тохиролцсоноор);

-Монголын ноос, ноолуурын холбооны дэд ерөнхийлөгч Г.Ёндонсамбуу (тохиролцсоноор);

-Монголын тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ш.Шинэбаяр (тохиролцсоноор);

-Монголын түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн холбооны дэд тэргүүн Б.Баярмаа (тохиролцсоноор);

-Монголын ноос, ноолуур бэлтгэн нийлүүлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн О.Баттөр (тохиролцсоноор);

-Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Д.Цогтбаяр (тохиролцсоноор).

Засгийн газрын 2012 оны 188 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ, ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү дүрмийн зорилго нь Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 8.1-д заасан биржийн зохицуулах зөвлөлийн зохион байгуулалт, чиг үүрэг, ажиллах зарчмыг тодорхойлоход оршино.

1.2. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөл (цаашид “зохицуулах зөвлөл” гэх) нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, хараат бус, бие даасан, нээлттэй, ил тод байх үндсэн зарчмыг баримтална.

Хоёр. Зохицуулах зөвлөлийн чиг үүрэг

2.1. Зохицуулах зөвлөл нь Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 5.2, 8.5-д зааснаас гадна дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

2.1.1. хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж (цаашид “бирж” гэх)-ийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох санал боловсруулах; 2.1.2. биржийн арилжааны зах зээлд оролцогчийн үйл ажиллагаатай холбоотой ирүүлсэн санал, хүсэлтийг судалж шийдвэрлэх;

2.1.3. биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалт, бараа, түүхий эдийг коджуулах асуудлаар санал боловсруулах;

2.1.4. биржийн арилжааны зах зээлд оролцогч этгээдийн үйл ажиллагааг дүгнэх шалгуур үзүүлэлт тогтоох.

Гурав. Зохицуулах зөвлөлийн дарга, гишүүн, тэдгээрийг томилох, чөлөөлөх

3.1. Зохицуулах зөвлөлийн гишүүдийг хөдөө аж ахуй, худалдааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын санал болгосноор Засгийн газар 3 жилийн хугацаагаар томилж, чөлөөлөх бөгөөд улируулан томилж болно.

3.2. Зохицуулах зөвлөлийн даргаар төрийн захиргааны байгууллагын төлөөлөл бүхий зөвлөлийн гишүүнийг гишүүдийн олонхийн саналаар 3 жилийн хугацаагаар сонгоно.

3.3. Зохицуулах зөвлөлийн дарга, гишүүнийг дараахь үндэслэлээр хугацаанаас нь өмнө чөлөөлж болно:

3.3.1. биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан зөвлөлийн гишүүний үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон;

3.3.2. үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн;

3.3.3. төлөөллөө хэрэгжүүлэх чадамжгүй болсон;

3.3.4. гэмт хэрэг үйлдсэнийг нь тогтоосон шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон;

3.3.5. ашиг сонирхлын зөрчил үүссэн;

3.3.6. зохицуулах зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлсэн байгууллага өөрчлөх, эгүүлэн татах хүсэлт гаргасан.

Дөрөв. Зохицуулах зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрх

4.1. Зохицуулах зөвлөлийн гишүүн дараахь бүрэн эрхтэй:

4.1.1. зохицуулах зөвлөлийн хурлаар асуудал хэлэлцүүлэх, санал гаргах;

4.1.2. биржийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар зөвлөмж, дүгнэлтийн төсөл боловсруулах;

4.1.3. зохицуулах зөвлөлийн чиг үүрэгт хамаарах тодорхой асуудлыг хариуцан ажиллаж, ажлын гүйцэтгэл, үр дүн болон холбогдох бусад асуудлын талаар зөвлөлийн хуралд мэдээлэх;

4.1.4. зохицуулах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих;

4.1.5. зохицуулах зөвлөлийн чиг үүрэгт хамаарах асуудлаар зохицуулах зөвлөлийн ажлын алба, бирж, биржийн арилжаанд оролцогч, биржийн арилжааны зах зээлд оролцогчоос судалгаа, баримт материал гаргуулан авах.

4.2. Зохицуулах зөвлөлийн дарга энэхүү дүрмийн 4.1-д зааснаас гадна дараахь бүрэн эрхтэй:

4.2.1. зохицуулах зөвлөлийн хурлыг товлох, удирдан явуулах, хурлын шийдвэрт гарын үсэг зурж албажуулах;

4.2.2. зохицуулах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд тавих хяналтыг зөвлөлийн гишүүдэд хувиарлан хариуцуулах, биелэлтэд хяналт тавих;

4.2.3. зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааны тайланг жил бүрийн эцэст Засгийн газарт оруулах.

Тав. Ажлын алба

5.1. Зохицуулах зөвлөлд чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь туслах, зөвлөлийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, хурлын бэлтгэлийг хангах, хурлаас гарсан шийдвэрийг холбогдох этгээдэд хүргүүлж, гүйцэтгэлд хяналт тавих, үр дүнг нэгтгэн дүгнэж зөвлөлийн хуралд оруулах асуудлыг ажлын алба эрхлэн гүйцэтгэнэ.

5.2. Ажлын алба нь тэмдэг, тогтоосон загвараар үйлдсэн албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ. Ажлын алба эрхлэх ажлынхаа онцлогийг илэрхийлсэн бэлгэдэлтэй байж болно.

5.3. Ажлын албаны даргыг хөдөө аж ахуй, худалдааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, албаны үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журмыг батална.

5.4. Ажлын албаны дарга дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

5.4.1. ажлын албаны болон зохицуулах зөвлөлийн төсвийг захиран зарцуулах;

5.4.2. ажлын албаны хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх, ажилтнуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу томилох, чөлөөлөх, тэдгээрт цалин, урамшуулал олгох;

5.4.3. эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргах.

5.5. Ажлын алба нь бодлого зохицуулалтын, захиргааны гэсэн зохион байгуулалтын нэгжтэй байна.

5.6. Бодлого зохицуулалтын нэгж нь зохицуулах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх бирж, биржийн арилжааны зах зээлтэй холбогдсон баримт бичгийн төсөл, хяналт-шинжилгээ, үнэлгээтэй холбоотой асуудлыг боловсруулах, биржийн тухай хууль тогтоомж болон зохицуулах зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавих асуудлыг хариуцна.

5.7. Захиргааны нэгж нь зохицуулах зөвлөлийн хурал, биржийн тухай хууль тогтоомж болон зохицуулах зөвлөлийн шийдвэрийг сурталчлах, биржийн арилжааны зах зээлд оролцогчдод зориулсан сургалтыг төлөвлөн зохион байгуулах, байгууллагын хүний нөөц, дотоод мэдээлэл, хамтын ажиллагаа, бичиг хэрэг, архив, дотоод хяналт, нягтлан бодох бүртгэл, санхүүтэй холбоотой асуудлыг хариуцна.

5.8. Ажлын алба нь мэргэшсэн зөвлөх баг ажиллуулж болно.

5.9. Ажлын алба нь биржийн арилжааны зах зээлтэй холбоотой төрийн байгууллага, бирж, биржийн арилжаанд болон арилжааны зах зээлд оролцогчдыг төлөөлсөн төрийн бус байгууллагатай хамтарч ажиллана.

Зургаа. Зохицуулах зөвлөлөөс бирж болон бусад байгууллагатай харилцах

6.1. Бирж нь арилжаа болон арилжааны төлбөр тооцооны үйл ажиллагааны мэдээллийг арилжаа явагдсан өдөр бүр, шаардлагатай тохиолдолд тухай бүр зохицуулах зөвлөлийн ажлын албанд хүргүүлнэ.

6.2. Төрийн байгууллага биржийн арилжааны зах зээлийн харилцааг зохицуулах асуудлаар эрх зүйн баримт бичиг боловсруулахдаа зохицуулах зөвлөлийн саналыг албан ёсоор авсан байна.

6.3. Зохицуулах зөвлөл, түүний ажлын алба нь биржийн арилжаанд оролцогчийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар Санхүүгийн зохицуулах хороотой хамтран ажиллана. Санхүүгийн зохицуулах хороо биржийн арилжаанд оролцох тусгай зөвшөөрөл олгосон этгээдийн мэдээллийг улирал бүр, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан, эсхүл тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн болон хүчингүй болгосон тохиолдол бүрт холбогдох шийдвэрийг ажлын 5 хоногт багтаан зохицуулах зөвлөлийн ажлын албанд хүргүүлнэ.

6.4. Бирж болон биржийн арилжааны зах зээлд оролцогч этгээд нь үндсэн үйл ажиллагааны тайлан мэдээг улирал бүр зохицуулах зөвлөлийн ажлын албанд хүргүүлж байна.

6.5. Дараахь байгууллагууд дор дурдсан тайлан мэдээг хагас, бүтэн жилээр гарган зохицуулах зөвлөлийн ажлын албанд тайлагнана. Ажлын алба нь тайлан мэдээг нэгтгэн зохицуулах зөвлөлд танилцуулна. Ажлын алба зохицуулах зөвлөлийн тогтоол, зөвлөмж, дүгнэлтийг биржийн арилжааны зах зээлд оролцогчдод хүргүүлж ажиллана:

6.5.1. аймаг, нийслэлийн мал эмнэлэг, үржлийн байгууллага нь биржээр арилжих бараа, түүхий эдийн гарал үүслийг тодорхойлсон тухай баримт;

6.5.2. гаалийн төв байгууллага болон Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуульд заасан экспортын барааны гарал үүслийг гэрчлэх эрх бүхий байгууллага нь экспортод гаргасан хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн тухай мэдээ;

6.5.3. аймаг, нийслэлийн үйлдвэр, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь бараа, түүхий эдийг агуулахад хадгалсан, анхан шатны тордолт хийсэн тухай мэдээ;

6.5.4. аймаг, нийслэлийн тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь биржээр арилжих бараа, түүхий эдийг тээвэрлэсэн тухай мэдээ;

6.5.5. аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллага нь биржээр арилжих бараа, түүхий эдэд мэргэжлийн хяналтын дүгнэлт гаргасан тухай мэдээ баримт;

6.5.6. стандартчилал, хэмжил зүйн байгууллага нь хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн шинээр тогтоосон болон шинэчилсэн стандарт, итгэмжлэгдсэн агуулах, лаборатори, түүний тоног төхөөрөмжийн тухай мэдээ;

6.5.7. улсын бүртгэлийн байгууллага нь хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа хоршоо, тэдгээрийг төлөөлсөн төрийн бус байгууллагын судалгаа;

6.5.8. биржийн арилжааны зах зээлд оролцогчдыг төлөөлсөн төрийн бус байгууллага нь гишүүдийн судалгаа.

Долоо. Зохицуулах зөвлөлийн дарга, гишүүн, ажлын албанд хориглох зүйл

7.1. Зохицуулах зөвлөлийн дарга, гишүүн, ажлын албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтанд Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

7.1.1. зохицуулах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг бэлтгэх явцад биржийн арилжааны үнэ ханшид сөргөөр нөлөөлж болох мэдээллийг шийдвэр гарахаас өмнө олон нийтэд тараах;

7.1.2. биржийн арилжаанд оролцогчийн арилжааны нууцыг агуулсан мэдээ, мэдээллийг хувийн ашиг сонирхолд ашиглах, бусдад давуу байдал олгох зорилгоор задруулах;

7.1.3. биржийн арилжааны зуучлагч (брокер)-тай үгсэн хуйвалдаж биржийн арилжааг шударга бусаар явуулах.

ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА, ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөл (цаашид “зохицуулах зөвлөл” гэх) чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2. Зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байх бөгөөд хурлаас тогтоол, зөвлөмж, дүгнэлт гаргана.

Хоёр. Хурлын дэг

2.1. Зохицуулах зөвлөл сард нэгээс доошгүй удаа хуралдана. Хурлыг зөвлөлийн дарга даргалах бөгөөд түүний түр эзгүйд төрийн захиргааны байгууллагын төлөөлөл бүхий аль нэг гишүүн даргална.

2.2. Шаардлагатай тохиолдолд ээлжит бус хурлыг зохицуулах зөвлөлийн дарга зарлан хуралдуулж болно. Гишүүдийн олонхийн бичгээр гаргасан саналаар ээлжит бус хурлыг зөвлөлийн дарга зарлан хуралдуулна.

2.3. Хурлын товыг хурал болохоос 3-аас доошгүй хоногийн өмнө гишүүдэд мэдэгдэж, хэлэлцэх асуудлын жагсаалт, холбогдох бичиг баримтыг хүргүүлсэн байна.

2.4. Гишүүн бүр нэг саналын эрхтэй.

2.5. Хурал нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсоноор хүчин төгөлдөр болно.

2.6. Асуудлыг хуралд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ.

2.7. Хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралд биеэр оролцох боломжгүй гишүүн хурал эхлэхээс өмнө саналаа бичгээр хүргүүлж болно. Энэ тохиолдолд түүнийг хуралд оролцсонд тооцно.

2.8. Хуралд зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга заавал оролцох бөгөөд биржийн холбогдох албан тушаалтан, бусад этгээдийг оролцуулж болно.

Засгийн газрын 2012 оны 188 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт

2.9. Хурлын тэмдэглэлийг зохицуулах зөвлөлийн ажлын албаны ажилтан хөтөлнө.

2.10. Хурлын тэмдэглэл нь дэлгэрэнгүй болон хураангуй гэсэн хоёр хэлбэртэй байна. Хурлын тэмдэглэл хөтлөгч нь хурлын явц, хуралд оролцогчдын хэлсэн үг, гаргасан саналыг дэлгэрэнгүй үнэн зөв, бүрэн гүйцэд тусгасан байна. Хурлын дэлгэрэнгүй тэмдэглэлд хурлаар хэлэлцсэн асуудлын жагсаалт, гишүүдийн ирц (тоо, хувь, хурлаас хоцорсон болон хуралд оролцоогүй гишүүний нэр, шалтгаан), хуралд оролцсон бусад хүний албан тушаал, нэрсийг хавсаргана. Дэлгэрэнгүй тэмдэглэлийг ажлын 5 өдөрт багтаан албажуулна.

2.11. Хурлын явцын талаархи хураангуй тэмдэглэлд хэлэлцсэн асуудлын нэр, түүнийг танилцуулсан хүний нэр, албан тушаал, уг асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай тусгана. Хураангуй тэмдэглэлийг ажлын 2 өдөрт багтаан албажуулна.

2.12. Хурлын дэлгэрэнгүй болон хураангуй тэмдэглэлд хурлыг даргалагч болон зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга гарын үсэг зурна.

2.13. Хурлаар хэлэлцэгдэж байгаа асуудал нь зохицуулах зөвлөлийн дарга, гишүүн, тэдгээрийн гэр бүл, төрөл садан, нэгдмэл ашиг сонирхолтой этгээдийн эрхэлж байгаа үйл ажиллагаатай холбоотой бол дарга болон тухайн гишүүн хурал эхлэхээс өмнө энэ тухай мэдэгдэж, уг асуудлыг хэлэлцэх, шийдвэр гаргах явцад оролцохгүй.

Гурав. Ажлын алба

3.1. Зохицуулах зөвлөлийн ажлын алба дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

3.1.1. зохицуулах зөвлөлийн хурлын бэлтгэлийг хангах, зөвлөлийн даргатай тохирсны үндсэн дээр хурлын товыг зарлах, хурал зохион байгуулах, тэмдэглэл хөтлөх;

3.1.2. хурлаас гарсан шийдвэрийг холбогдох албан тушаалтан, байгууллагад хүргүүлэх, гүйцэтгэлд нь хяналт тавих, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, тайлагнах;

3.1.3. зохицуулах зөвлөлд шаардлагатай тайлан, мэдээ, статистик тоо баримт, лавлагааг холбогдох байгууллагаас гаргуулан авах;

Төрийн мэдээлэл · 2012 · № 31 (748)1873–1882-р хуудас