Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 1
(1103)
— 42 —

Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
НАЙРСАГ ХАРИЛЦАА, ИЖ БҮРЭН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛС, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС ХООРОНДЫН ГЭРЭЭ

Монгол Улс болон Оросын Холбооны Улс, цаашид Талууд гэх,

2000 оны Улаанбаатарын тунхаглал, монгол-оросын харилцааны мөн чанарыг стратегийн түншлэлийн хэмжээнд тогтоосон 2006 оны Москвагийн тунхаглал, Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай 2009 оны тунхаглал болон хоёр талын бусад суурь баримт бичигт тус тус гарын үсэг зурснаар Монгол Улс, Оросын Холбооны Улсын ард түмний хоорондох харилцааны бат бэх суурийг тавьсныг тэмдэглэж,

түншлэл болон стратегийн харилцааны зарчимд үнэнч байхаа нотолж,

хоёр талын хамтын ажиллагааны механизмд гарч буй шинэ боломжийг нээж байгаа өөрчлөлтийг анхаарч, түүхийн хувьд тогтсон тогтвортой бат бөх харилцаа, нөхөрлөл болон сайн хөршийн уламжлал, хоёр улсын ард түмний хоорондын харилцан итгэлцэл, хүндэтгэлд тулгуурласан Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөтгөх болон гүнзгийрүүлэхийг зорьж,

олон улсын харилцаанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын гүйцэтгэх үүргийг бэхжүүлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулах зорилгыг баримталж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрмийн зорилго, зарчим болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээг дагаж мөрдөхөө нотолж,

олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлаар нийтлэг байр суурийг тогтоох болон хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор олон улс, бүс нутгийн тавцанд тогтмол болон нягт улс төрийн яриа хэлэлцээг хоёр талт болон олон талт түвшинд урагшлуулах эрмэлзлийг харуулж,

дэлхий нийтийн энх тайван, ард түмний аюулгүй байдлыг хамгаалах, бэхжүүлэх болон харилцан ойлголцол, хамтын ажиллагааны уур амьсгалыг бий болгоход хувь нэмрээ оруулахыг хүсэж,

сүүлийн жилд хүрсэн улс төрийн харилцааны өндөр түвшин болон хоёр улсын худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг, цэрэг- техникийн болон бусад салбар дахь хамтын ажиллагааны хөгжлийг анхааралдаа авч,

дор дурдсан зүйлийг тохиролцов. Үүнд:

Төрийн мэдээлэл · 2020 · № 1 (1103)42-р хуудас