Дүрэм, журам батлах тухай № 274
2019 оны 7 дугаар Улаанбаатар сарын 3-ны өдөр Дугаар 274 хот
Дүрэм, журам батлах тухай
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм”-ийг 1 дүгээр, “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам”-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
7.5. Ёс зүйн зөвлөл нь энэ дүрмийн 4.1-д заасан ёс зүйн хэм хэмжээг дипломат ажилтан зөрчсөн талаарх мэдээллийг энэ дүрэм, зөвлөлийн ажиллах журмын дагуу шалгаж шийдвэрлэх бөгөөд мэдээллийг гишүүдийн олонхийн ирцтэй хуралдан хэлэлцэж, мэдээлэл үндэслэлтэй гэж үзвэл зөрчлийн шинж байдлыг харгалзан зөрчил гаргасан дипломат ажилтанд энэ дүрмийн 4.2.1, 4.2.2-т заасан хариуцлагын аль нэгийг хүлээлгэх тогтоол гаргана.
7.6. Ёс зүйн зөвлөлийн тогтоолоор энэ дүрмийн 4.2.1-д заасан ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн тохиолдолд уучлал гуйх хэлбэрийг тодорхойлсон байна.
7.7. Ёс зүйн зөвлөлийн шийдвэрийг мэдээлэл гаргагчид бичгээр хариу мэдэгдэнэ.
7.8. Ёс зүйн зөвлөлийн тогтоол эцсийн шийдвэр байх бөгөөд энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл мэдээлэл гаргагч, дипломат ажилтан Төрийн албаны зөвлөлийн яамны дэргэдэх Салбар зөвлөлд гомдол гаргаж болно. Найм. Бусад
8.1. Дипломат ажилтан ёс зүйн болон сахилгын хэм хэмжээг зөрчиж болзошгүй эсэх талаар эргэлзээ үүсвэл Ёс зүйн зөвлөл, эсхүл яамны хуулийн асуудал хариуцсан нэгж, нэгж байхгүй хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандаж зөвлөгөө авч болно. Ёс зүйн зөвлөл, эсхүл мэргэжилтний зөвлөгөө нь зөвлөмжийн шинжтэй бөгөөд дипломат ажилтныг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
8.2. Ёс зүйн болон сахилгын хэм хэмжээ зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь захиргааны зөрчлийн, эсхүл гэмт хэргийн шинжтэй бол харьяаллын дагуу шалгуулахаар эрх бүхий байгууллагад шилжүүлнэ.
2. “Ерөнхий байцаагчийн эрх олгох тухай” Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 61 дүгээр тогтоолын үндэслэл хэсгийн “Худалдан авах ажиллагааны улсын хяналтын дүрмийн 2.1-д” гэснийг “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрмийн 3.1-д” гэж, мөн тогтоолын 1 дэх заалтын “худалдан авах ажиллагааны хяналтын” гэснийг “худалдан авах ажиллагааны” гэж тус тус өөрчилсүгэй.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Дүрэм батлах тухай” Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 316 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4. Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм, Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт үүрэг болгосугай.
Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт
Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, худалдан авах ажиллагааны хяналтыг хэрэгжүүлэх, худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн үйл ажиллагааг зохицуулахад энэ дүрмийн зорилго оршино.
1.2. Улсын байцаагч нь үйл ажиллагаандаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг удирдлага болгоно.
1.3. Худалдан авах ажиллагааны хяналтыг улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч (цаашид “улсын байцаагч” гэх) хэрэгжүүлнэ.
Хоёр. Улсын байцаагчийн үйл ажиллагааны зарчим
2.1. Улсын байцаагч нь чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан зарчмаас гадна дараахь зарчмыг удирдлага болгон ажиллана:
2.1.1. бусдын нөлөөнд үл автах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх; 2.1.2. бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх; 2.1.3. асуудалд бодитой хандаж, шалгалтыг зөвхөн нотлох баримтад тулгуурлан хийх; 2.1.4. албан үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн төрийн болон албаны, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг задруулахгүй байх, хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглахгүй байх.
Гурав. Улсын байцаагчийн эрх олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох
3.1. Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга нь худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч байна. Улсын ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар олгоно.
3.2. Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг улсын ерөнхий байцаагч олгох ба хууль болон энэ дүрэмд заасан үндэслэлээр түдгэлзүүлж, хүчингүй болгоно.
3.3. Улсын ерөнхий байцаагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох газар, хэлтсийн дарга нарт улсын ахлах байцаагчийн, дараахь шалгуурыг хангасан ахлах шинжээч, шинжээч, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэнд улсын байцаагчийн эрхийг тус тус олгоно:
3.3.1. төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан; 3.3.2. төрийн хяналт шалгалтын чиглэлээр 1 (нэг)-ээс доошгүй жил ажилласан туршлагатай.
3.4. Улсын ерөнхий байцаагч дараахь тохиолдолд улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлнэ:
3.4.1. гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа үндэслэлээр эрх бүхий байгууллагаас хүсэлт ирүүлсэн;
3.4.2. Төрийн албаны тухай хуулийн 46.1-д заасны дагуу төрийн албанаас түр чөлөөлсөн.
3.5. Улсын ерөнхий байцаагч дараахь үндэслэлээр улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргана:
3.5.1. Төрийн албаны тухай хууль болон энэ дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хуулиар олгосон эрхээ хэтрүүлсэн, улсын байцаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг зөрчсөн нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон; 3.5.2. төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас өөр байгууллагад ажил, албан тушаалд томилогдсон, эсхүл тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөн.
3.6. Улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгосон бол түүний хэрэглэж байсан үнэмлэх, тэмдгийг улсын ерөнхий байцаагчид хүлээлгэн өгнө.
Дөрөв. Улсын байцаагчийн эрх
4.1. Улсын байцаагч нь улсын ахлах байцаагчид, улсын ахлах байцаагч нь улсын ерөнхий байцаагчид тус тус ажлаа хариуцан тайлагнана.
4.2. Улсын байцаагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521.2-т зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
4.2.1. хяналт шалгалтын ажилд саад учруулсан, эсэргүүцсэн этгээдэд өөрийн эрх хэмжээний хүрээнд болон эрх бүхий байгууллагад мэдэгдэж, зохих арга хэмжээ авах; 4.2.2. зөрчил, дутагдал гаргасан албан тушаалтанд зөрчлийг арилгуулахаар албан шаардлага өгөх, гүйцэтгэлийг хангуулах, улсын ерөнхий байцаагчийн (бичгээр) зөвшөөрснөөр үйл ажиллагааг нь бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн түр зогсоох; 4.2.3. хяналт шалгалтын ажилд холбогдох мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулах саналаа улсын ерөнхий байцаагчид тавьж шийдвэрлүүлэх; 4.2.4. хяналт шалгалт хийсэн өөрийн ажилтай холбогдох хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох, тайлбар өгөх; 4.2.5. хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил гэмт хэргийн шинжтэй бол энэ тухай улсын ерөнхий байцаагчид танилцуулж, шалгалтын акт, холбогдох бичиг баримтыг эрх бүхий байгууллагад шилжүүлэх; 4.2.6. өөрийн илрүүлсэн нөхцөл байдал, эсхүл төрийн байгууллага, албан тушаалтнаас шилжүүлсэн мэдээлэл, баримт бичиг, иргэн, хуулийн этгээдээс гаргасан өргөдөл, гомдол, мэдээлэлд үндэслэн худалдан авах ажиллагааны мэргэжлийн хяналтын үйл ажиллагаа явуулах санал гаргах;
4.2.7. ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй асуудлыг шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзах.
4.3.Улсын ахлах байцаагч нь энэ дүрмийн 4.2-т зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
4.3.1. улсын байцаагчийн үйл ажиллагаанд хуульд заасны дагуу хяналт тавих; 4.3.2. улсын байцаагчийн эрх олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай саналыг улсын ерөнхий байцаагчид гаргах.
4.4. Улсын ерөнхий байцаагч нь энэ дүрмийн 4.3-т зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
4.4.1. улсын ахлах байцаагчийн үйл ажиллагаанд хуульд заасны дагуу хяналт тавих; 4.4.2. холбогдох байгууллагатай тохиролцон зохих мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулах, шаардлагатай асуудлыг магадлах зорилгоор лабораторийн буюу магадлан шинжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх шийдвэр гаргах; 4.4.3. улсын байцаагчийн үйл ажиллагаа болон хяналт шалгалттай холбогдон гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх, холбогдох хууль тогтоомжид нийцээгүй улсын байцаагчийн албан шаардлага, дүгнэлт, актыг хүчингүй болгох; 4.4.4. улсын байцаагч, улсын ахлах байцаагчийн эрхийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох; 4.4.5. улсын байцаагчийн үндэслэл бүхий санал, төрийн байгууллага, албан тушаалтнаас шилжүүлсэн мэдээлэл, баримт бичиг, иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу хяналт шалгалт хийлгэхээр улсын байцаагчийг томилон ажиллуулах; 4.4.6. улсын байцаагчийн хийх хяналт шалгалтын удирдамжийг баталж, удирдамжид Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.2-т заасныг тусгах. 4.4.7. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
4.5. Улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч нь акт, дүгнэлт, албан шаардлагын хэвлэмэл хуудас, үнэмлэх, тэмдэг хэрэглэнэ.
Тав. Хяналт шалгалт хийх журам
5.1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.3-т зааснаас бусад тохиолдолд улсын байцаагч нь хяналт шалгалтыг зөвхөн улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа 30 хоногоос хэтрэхгүй, шаардлагатай тохиолдолд улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр энэ хугацааг 30 хоногоор сунгаж болно.
5.2. Улсын байцаагч хяналт шалгалт эхлэхээс өмнө шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж, удирдамжийн нэг хувийг өгөх бөгөөд албаны үнэмлэхээ үзүүлнэ.
5.3. Улсын байцаагч хяналт шалгалтын дүнг тухайн шалгалт дууссанаас хойш ажлын 5 хоногийн дотор дээд шатны улсын байцаагчид танилцуулна.
5.4. Улсын байцаагч хяналт шалгалтын талаарх дүгнэлтийг 2 хувь үйлдэн гарын үсэг зурж, тэмдгээр баталгаажуулах бөгөөд дүгнэлтийг шалгуулсан этгээдэд танилцуулж гарын үсэг зуруулан, нэг хувийг түүнд өгнө. Шалгуулсан этгээд дүгнэлтэд гарын үсэг зурахаас татгалзсан нь хяналт шалгалтын талаарх дүгнэлтийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй.
5.5.Улсын байцаагч хяналт шалгалтын явцад болон төрийн байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн мэдээлэл, баримт бичиг, иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийг судлах явцад хууль, тогтоомж зөрчигдсөн тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д тус тус заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх, хяналт шалгалттай холбогдуулан албан даалгавар, акт, санал, дүгнэлт гаргаж, тэмдэглэл үйлдэнэ.
5.6.Энэ дүрмийн 5.5-д заасан тэмдэглэлд тухайн албан даалгавар, акт, санал, дүгнэлт гаргах үндэслэлийн талаар дэлгэрэнгүй тусгах бөгөөд үүнд холбогдох хууль тогтоомжийн заалт, бусад этгээдийн гаргасан тайлбар багтана.
5.7.Энэ журмын 5.5-д заасан тэмдэглэлд албан даалгавар, акт, дүгнэлт, санал гаргасан улсын байцаагч гарын үсэг зурж, тэмдэг дарна.
Зургаа. Улсын байцаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл
6.1.Улсын байцаагч Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл болон бусад хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
Долоо. Бусад зүйл
7.1.Улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл холбогдох этгээд түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногт багтаан улсын ерөнхий байцаагчид гомдол гаргана.
7.2.Улсын ерөнхий байцаагч гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.
7.3.Улсын байцаагч нь хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан бол холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээнэ.
Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид “хууль” гэх)-д заасны дагуу тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл (цаашид “эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл” гэх)-ийг хөтлөхөд энэ журмыг баримтална.
Хоёр. Эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл хөтлөх
2.1. Тендерт оролцогч сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтоосон, илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтоосон, сүүлийн 3 жилийн хугацаанд авлигын гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон нь тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах үндэслэл болно.
2.2. Худалдан авах ажиллагааны улсын байцаагч энэ журмын 2.1-д заасан нөхцөл үүссэнийг тогтоосон бол тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналаа холбогдох баримтын хамт төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
2.3. Эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөтөлнө.
2.4. Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.2-т заасны дагуу ирүүлсэн саналд үндэслэн 30 хоногийн дотор энэ журмын хавсралтаар баталсан маягтын дагуу тушаал гарган, эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэнэ.
2.5. Иргэн, хуулийн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах хугацаа нь энэ тухай төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарсан өдрөөс хойш 3 (гурван) жил байна.
2.6. Захиалагч хуулийн 14.5-д заасны дагуу эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн тендерт оролцогчийн ирүүлсэн тендерээс татгалзана.
Гурав. Эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг олон нийтэд мэдээлэх
3.1. Эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулсан шийдвэрийг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн этгээдэд албан бичгээр мэдэгдэнэ.
3.2. Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын худалдан авах ажиллагааны бодлого хариуцсан нэгж нь эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг тухай бүр шинэчилж, худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-д олон нийтэд нээлттэй байршуулна.
Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журмын хавсралт
Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийн маягт
№
Эрхээ хязгаарлуулсан этгээдийн нэр, регистрийн дугаар
Бүртгэлд хамруулсан үндэслэл
Улсын байцаагчийн шийдвэр, шүүхийн тогтоолын дугаар, огноо
Бүртгэлд хамруулсан огноо