Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 48
(1101)
— 2016 —

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 13-ны өдөр хот

2019 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 13-ны өдөр хот

ИРЭЭДҮЙН ТЭТГЭВРИЙН НӨӨЦ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр баталсан Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
ӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Өрийн удирдлагын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.4 дэх заалтын “сангийн” гэснийг, 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийн “баталгааны санд” гэснийг, 37 дугаар зүйлийн 37.1, 37.3 дахь хэсгийн “Засгийн газрын өрийн баталгааны сангаас” гэснийг, мөн зүйлийн гарчгийн, 37.5 дахь хэсгийн “сангаас” гэснийг тус тус хассугай.

2 дугаар зүйл.Өрийн удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалт, 36 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2019 · № 48 (1101)2016-р хуудас