Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 44
(1049)
— 1665 —

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

58.2.18.соёлын үйлчилгээ; 58.2.19.нийтийн биеийн тамир;”

2 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30 дахь заалтын “58.1.14,” гэсний дараа “58.1.18, 58.1.19, 58.1.20,” гэж, “58.2.13,” гэсний дараа “58.2.17, 58.2.18, 58.2.19,” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.7 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“60.2.7.ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогоос 2019 оны төсвийн жилд 50 хувь, 2020 оны төсвийн жилээс эхлэн 100 хувь, 2020 оны төсвийн жилээс эхлэн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50 хувь.”

4 дүгээр зүйл.Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн “58.1.18” гэснийг “58.1.21” гэж, мөн зүйлийн “58.2.17” гэснийг “58.2.20” гэж, 71 дүгээр зүйлийн 71.5 дахь хэсгийн “2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс” гэснийг “2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс” гэж, мөн зүйлийн 71.6 дахь хэсгийн “60.7 дахь хэсгийг” гэснийг “60.2.6 дахь заалтыг” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

2018 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 02-ны өдөр хот

ИРЭЭДҮЙН ТЭТГЭВРИЙН НӨӨЦ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн “2019 оны” гэснийг “2021 оны” гэж өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2018 · № 44 (1049)1665-р хуудас