Санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр
Улаанбаатар хотноо 2019 оны 7 сарын 9-ний өдөр монгол, польш, англи хэлээр тус бүр хоёр эх хувь үйлдсэн бөгөөд эх бичвэрүүд нь адил хүчинтэй байна.
Эх бичвэрүүдийг тайлбарлахад зөрүү гарвал англи хэлээрх эхийг баримтална.
Хавсралт
Энэхүү хавсралтын дагуу нэмэлт, өөрчлөлт оруулсан Улаанбаатар хотноо 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу санхүүжүүлэх төсөл:
1. Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих 1.1 Баян-Өлгий аймгийн Өлгий сум 1.2 Говьсүмбэр аймгийн Чойр сум 1.3 Дорнод аймгийн Чойбалсан сум 1.4 Увс аймгийн Улаангом сум 1.5 Завхан аймгийн Улиастай сум
2. Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх
3. Гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх хээрийн хөдөлгөөнт II шатлалын эмнэлэг
4. Хүнсний ногооны үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх
5. Эрдэнэт хотын хатуу хог боловсруулах үйлдвэр байгуулах, хог хаягдлыг татан зайлуулах менежментийг сайжруулах
6. Орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон автомашин ханган нийлүүлэх