Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 43
(1096)
— 1625 —

Улаанбаатар хотноо 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлт

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг; Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2, 36 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийн заалтыг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ: 1.Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй.”, 12.3 дахь хэсгийн “Эвсэлд нэгдсэн бүх нам санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байна.” гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, … тэгш байдал ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:” гээд мөн зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...”, мөн зүйлийн 10 дахь заалтад “... Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах ...-ыг хориглоно. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ...”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, ... төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн тул хүчингүй болгосугай.

2.Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ...”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, ... төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн тул хүчингүй болгосугай.

3.Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” 23 дугаар тогтоолын 2 дахь заалтад “Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан улсын төсвөөс санхүүжүүлэх зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Монгол Улсын Засгийн

газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн тул хүчингүй болгосугай.

4.“Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 66 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

5.Энэхүү тогтоол гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Д.ОДБАЯР
ГИШҮҮД Н.ЧИНБАТ Ш.ЦОГТОО Д.СОЛОНГО Б.БУЯНДЭЛГЭР Ш.СОЛОНГО Г.ТУУЛХҮҮ Ц.НАНЗАДДОРЖ Г.БАЯСГАЛАН
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ

Хавсралт

УЛААНБААТАР ХОТНОО 2017 ОНЫ 5 ДУГААР САРЫН 9-НИЙ ӨДӨР БАЙГУУЛСАН МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН НӨХЦӨЛТ ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар, цаашид “Хэлэлцэн тохиролцогч талууд” гэх, Монгол Улс болон Польш Улс хоорондын эдийн засгийн үр дүнтэй хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотноо 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн 13 дугаар зүйлийн дагуу дараах зүйлийг хэлэлцэн тохиролцов:

1 дүгээр зүйл

Улаанбаатар хотноо 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулав.

1) 1 дүгээр зүйлийг “Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар Монгол Улсын хөдөө аж ахуй, дэд бүтэц, боловсролын шинэчлэл, байгаль орчин хамгаалал болон эрүүл мэндийн үйлчилгээний салбарын төслийн санхүүжилтэд зориулан 50 сая (тавин сая) хүртэлх еврогийн зээлийг (цаашид “зээл” гэх) Монгол Улсын Засгийн газарт олгоно. Энэхүү зээлийг Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад нийлүүлэх бараа, үйлчилгээний гэрээний үнийн дүнг 100% (зуун хувь) санхүүжүүлэхэд ашиглана. “Хавсралтад зээлийн хүрээнд санхүүжүүлэх төслийг тодорхой тусгах бөгөөд энэхүү хэлэлцээрийн салшгүй хэсэг байна.” гэж өөрчлөх.

2) 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Хэлэлцээрийн 1 дүгээр зүйлд дурдсан гэрээг Монгол Улсын импортлогч болон Бүгд Найрамдах Польш Улсад байршилтай үйлдвэрлэгч (цаашид “Польшийн үйлдвэрлэгч” гэх) нарын хооронд 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө байгуулна.” гэж өөрчлөх.

3) Зээлийн хүрээнд санхүүжүүлэх төслийг тодорхойлсон хавсралт гэх нэр, томьёоллыг энэхүү хавсралтад нэмнэ.

2 дугаар зүйл

Энэхүү нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт нь Хэлэлцэн тохиролцогч тал тус бүрийн дотоодын хууль тогтоомжийн дагуу батлагдах бөгөөд энэ тухайгаа ноот бичиг солилцон баталгаажуулна. Энэхүү нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт нь сүүлчийн мэдэгдлийг хүлээн авсан өдөр хүчин төгөлдөр болно.

Энэхүү нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт нь Улаанбаатар хотноо 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу Хэлэлцэн тохиролцогч хоёр талын хүлээсэн бүх үүрэг биелэгдэх хүртэл хүчин төгөлдөр хэвээр үйлчилнэ.

Төрийн мэдээлэл · 2019 · № 43 (1096)1625–1627-р хуудас