Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 38
(1091)
— 1411 —

“БНМАУ-д тусламж үзүүлж буй зөвлөлтийн мэргэжилтнүүдийг байраар хангах, үйлчлэх зорилгоор БНМАУ-д орон сууц болон хэрэгцээт соёл, ахуйн объектуудыг барих тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн протокол” болон “ЗСБНХУ-аас БНМАУ-д нийлүүлж буй машин, тоног төхөөрөмж болон бусад эд ангийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхэд зориулан зөвлөлтийн техникийн төвүүдийг байгуулахад зориулж БНМАУ-ын нутаг дэвсгэрт газар олгох, барилга барих нөхцөлийн тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1979 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын ноот бичиг

дүгээр сард багтаан орон сууцны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

9.2. Орон сууцны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөтөлбөрийн хэрэгжилтэд жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, шаардлагатай бол хөндлөнгийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулна.

9.3. Орон сууцны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.

9.4. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлтэд үндэслэн хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, шалгуур үзүүлэлтэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ

“БНМАУ-д тусламж үзүүлж буй зөвлөлтийн мэргэжилтнүүдийг байраар хангах, үйлчлэх зорилгоор БНМАУ-д орон сууц болон хэрэгцээт соёл, ахуйн объектуудыг барих тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн протокол” болон “ЗСБНХУ-аас БНМАУ-д нийлүүлж буй машин, тоног төхөөрөмж болон бусад эд ангийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхэд зориулан зөвлөлтийн техникийн төвүүдийг байгуулахад зориулж БНМАУ-ын нутаг дэвсгэрт газар олгох, барилга барих нөхцөлийн тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1979 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын ноот бичиг

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ А/19-1206

Монгол Улсын Гадаад харилцааны яам Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн яаманд хүндэтгэлээ илэрхийлэхийн ялдамд 2019 оны 1 дүгээр сарын 22-ний өдрийн 538н/1да ноот бичгээр илэрхийлсэн оросын талын дараах агуулга бүхий саналыг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс хүлээн зөвшөөрч буйг мэдэгдэх завшаан тохиов. Үүнд:

«Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн яам Монгол Улсын Гадаад харилцааны яаманд хүндэтгэлээ илэрхийлэхийн ялдамд Оросын Холбооны Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс БНМАУ-д тусламж үзүүлж

буй зөвлөлтийн мэргэжилтнүүдийг байраар хангах, үйлчлэх зорилгоор БНМАУ-д орон сууц болон хэрэгцээт соёл, ахуйн объектуудыг барих тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн протокол (цаашид “протокол”) болон ЗСБНХУ-аас БНМАУ-д нийлүүлж буй машин, тоног төхөөрөмж болон бусад эд ангийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхэд зориулан зөвлөлтийн техникийн төвүүдийг байгуулахад зориулж БНМАУ-ын нутаг дэвсгэрт газар олгох, барилга барих нөхцөлийн тухай ЗСБНХУ-ын Засгийн газар, БНМАУ- ын Засгийн газар хоорондын 1979 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хэлэлцээр (цаашид “хэлэлцээр”)-т дараах нэмэлт, өөрчлөлт оруулахыг санал болгох завшаан тохиов:

1) Протоколд: 1 дүгээр зүйлд дараах агуулга бүхий догол мөр нэмэх:

“Оросын тал ОХУ-ын өмч болох үл хөдлөх хөрөнгийн объектууд болон өөрийн эрх ашиг, үүний дотор улсын хэрэгцээ, дипломат эрх ашгийг хангах үүднээс Зөвлөлтийн талд олгосон Улаанбаатар, Дархан хот (Дархан- Уул аймаг) дахь холбогдох эдэлбэр газрын хувьд хэлэлцэн тохиролцогч Талуудын хууль тогтоомж болон олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн өмчлөх эрх болон ашиглах эрхээ тус тус хэрэгжүүлнэ.”;

2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дараах байдлаар найруулах: “1. Монголын тал Улаанбаатар болон Дархан хот (Дархан-Уул аймаг) дахь эдэлбэр газар, тэдгээрт байрлаж буй ОХУ-ын өмчийн үл хөдлөх хөрөнгийн объекттой холбоотой эрхийг Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын нэр дээрх бүртгэлээс Оросын Холбооны Улсын нэр дээр шинэчлэн бүртгэнэ. Монголын тал эдгээр газрыг оросын талд холбогдох ашиглалтын гэрээнд заасан нөхцөлийн дагуу 60 жилээр ашиглуулах, ингэхдээ цаашид ашиглалтын хугацааг 40 жилээр аливаа нөхцөлгүйгээр сунгах эрхтэйгээр шилжүүлж өгнө.

Холбогдох эдэлбэр газрыг цаашид ашиглах нөхцөлийг Талууд 100 жилийн хугацаа дуусахаас хоёр жилийн өмнө хэлэлцээ хийх замаар хэлэлцэн тохиролцоно. Хавсралт 1-ийн дагуу Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын нэр дээрх бүртгэлээс Оросын Холбооны Улсын нэр дээр шинэчлэн бүртгэвэл зохих Монгол Улсын нутаг дэвсгэрт орших эдэлбэр газар болон тэдгээрт байрлах оросын үл хөдлөх хөрөнгийн объектуудын жагсаалт нь энэхүү протоколын салшгүй хэсэг болно. Дээр дурдсан эдэлбэр газарт тэдгээрийн ашиглалтын зориулалтыг харгалзан Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн дагуу монголын хуулийн этгээдэд ногдуулдаг болон олон улсын эрх зүйн хэм хэмжээний дагуу ногдуулдаг татвар, хураамжийг ногдуулна.”;

Дараах агуулга бүхий Хавсралт 1 нэмэх:

БНМАУ-д тусламж үзүүлж буй зөвлөлтийн мэргэжилтнүүдийг байраар хангах, үйлчлэх зорилгоор БНМАУ-д орон сууц болон хэрэгцээт соёл, ахуйн объектуудыг барих тухай ЗСБНХУ-ын Засгийн газар, БНМАУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн протоколын Хавсралт 1.

ЗСБНХУ-ын нэрнээс ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгэвэл зохих Монгол Улсын нутаг дэвсгэрт орших

эдэлбэр газар болон тэдгээрт байрлах Оросын үл хөдлөх хөрөнгийн объектуудын жагсаалт

д/д Хамрах газрын хэмжээ (га) Үл хөдлөх хөрөнгө Нийт/ашигтай талбай кв.м Давхар Хаяг

1 0.0775 Орон сууцны барилга №1 3300.80/ 3025.00 5

Улаанбаатар

Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 15-р хороолол (13343), Энх тайвны өргөн чөлөө 2 0.0842 Орон сууцны барилга №7 3300.80/ 3025.00 5

3 0.4596 Орон сууцны барилга №2 6833.00/ 6292.18 5 Улаанбаатар

Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 15-р хороолол (13343), Лхагвасүрэнгийн гудамж

4 0.8088

Орон сууцны барилга №8 3300.80/ 3025.00 5

Улаанбаатар

Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 15-р хороолол (13343), Лхагвасүрэнгийн гудамж

Орон сууцны барилга №9 3300.80/ 3025.00 5

Орон сууцны барилга №10 3300.80/ 3190.00 5

5 0.1305 Орон сууцны барилга №11 5381.50/ 4966.30 5 Улаанбаатар

Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 15-р хороолол (13344), Лхагвасүрэнгийн гудамж

6 0.1244 Орон сууцны барилга №12 5381.50/ 4966.30 5 Улаанбаатар

Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 15-р хороолол (13344), Лхагвасүрэнгийн гудамж

7 0.0760 Орон сууцны барилга №13 3300.80/ 3025.80 5 Улаанбаатар

Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 15-р хороолол (13344), Лхагвасүрэнгийн гудамж

8 0.5799 Орон сууцны барилга №14 6833.00/ 6292.18 5 Улаанбаатар

Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 15-р хороолол (13344), Хилчдийн гудамж

9

0.7413 Дотуур байр № 18а 866.52

2

Улаанбаатар

Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 15-р хороолол (13344), Лхагвасүрэнгийн гудамж, №12/3 дугаар барилга

Дотуур байр № 18б 866.52

2

Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 15-р хороолол (13344), Лхагвасүрэнгийн гудамж, №12/2 дугаар барилга

10 0.0074

Трансформаторын барилга № 1 57.20

1 Улаанбаатар

Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 15-р хороолол (13344), Лхагвасүрэнгийн гудамж, ТП №12/1

11 0.7362 Хүүхдийн цэцэрлэг №19 1678.90

2 Улаанбаатар

Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 15-р хороолол (13344), Лхагвасүрэнгийн гудамж, №17 дугаар барилга

12

0.7775 Хүүхдийн цэцэрлэг №20 1678.90

2 Улаанбаатар

Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 15-р хороолол (13343), Рерихийн гудамж, №13 дугаар барилга

13

0.0140 Дэд станц /ЦТП/ №1 110.90

1 Улаанбаатар

Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 15-р хороолол (13344), Лхагвасүрэнгийн гудамж, ЦТП 6

14

0.0144 Дэд станц /ЦТП/ №2 110.90

1 Улаанбаатар

Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 15-р хороолол (13343), Энх тайвны өргөн чөлөө, ЦТП 7/1

15

0.0076 Трансформаторын барилга № 2 57.20

1 Улаанбаатар

Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 15-р хороолол (13343), Рерихийн гудамж, ТП 17/1

16

0.6058 Үйлчилгээний төв 7203.70

2 Улаанбаатар

Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 15-р хороолол (13343), Хилчдийн гудамж, №23/1 дүгээр барилга

Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 15-р хороолол (13343), Хилчдийн гудамж, №23/2 дугаар барилга (гараж)

Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 15-р хороолол (13343), Хилчдийн гудамж, №23/3 дугаар барилга

Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 15-р хороолол (13343), Хилчдийн гудамж, №23/4 дүгээр барилга

Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 15-р хороолол (13343), Хилчдийн гудамж, №23/5 дугаар барилга

17 0.2364 Клуб/Соёлын төв 798.00 2 Дархан-Уул аймаг Дархан сум, 5-р багийн засаг захиргааны нэгж

18 0.3011 Орон сууц № 3 3113.90/ 2821.25 5 Дархан-Уул аймаг Дархан сум, 4-р багийн засаг захиргааны нэгж

19 0.2759 Орон сууц № 4 3113.90/ 2821.25 5 Дархан-Уул аймаг Дархан сум, 4-р багийн засаг захиргааны нэгж

20 0.6969 Орон сууц № 6 4564.00 5 Дархан-Уул аймаг Дархан сум, 4-р багийн засаг захиргааны нэгж

21 0.0817 Орон сууц № 7 3113.90 5 Дархан-Уул аймаг Дархан сум, 4-р багийн засаг захиргааны нэгж

22 0.4804 Хүүхдийн цэцэрлэг 1678.90 2 Дархан-Уул аймаг

Дархан сум, 4-р багийн засаг захиргааны нэгж Амбаар (хүүхдийн цэцэрлэгийн) 60.84 1

23 0.3554 Дэлгүүр 1495.14 2 Дархан-Уул аймаг Дархан сум, 4-р багийн засаг захиргааны нэгж Хашаа 938 м урт -

24 0.0056 Трансформаторын барилга 41.67 1 Дархан-Уул аймаг Дархан сум, 4-р багийн засаг захиргааны нэгж

25 1.8886

Сургууль 4094.80 2 Дархан-Уул аймаг Дархан сум, 5-р багийн засаг захиргааны нэгж Амбаар (сургуулийн) 52.90 1

Биеийн тамирын талбай -

26 0.0056 Трансформаторын барилга 41.67 1 Дархан-Уул аймаг Дархан сум, 5-р багийн засаг захиргааны нэгж

27 0.1959 Офисын барилга /Хуучин дотуур байр/ 1250.31 2 Дархан-Уул аймаг Дархан сум, 5-р багийн засаг захиргааны нэгж

28 0.0243 Шүршүүрийн байгууламж 375.60 1 Дархан-Уул аймаг Дархан сум, 5-р багийн засаг захиргааны нэгж

2) Хэлэлцээрт:

1 дүгээр зүйлийн тав дахь догол мөрийг дараах агуулга бүхий бичвэрээр солих:

“Оросын тал ОХУ-ын өмч болох орон сууцны барилга, соёл ахуйн объектууд болон өөрийн эрх ашиг, үүний дотор улсын хэрэгцээ, дипломат эрх ашгийг хангах үүднээс Зөвлөлтийн талд олгосон Улаанбаатар, Дархан хот (Дархан-Уул аймаг) дахь холбогдох эдэлбэр газрын хувьд хэлэлцэн тохиролцогч Талуудын хууль тогтоомж болон олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн өмчлөх эрх болон ашиглах эрхээ тус тус хэрэгжүүлнэ.

Монголын тал Улаанбаатар болон Дархан хот (Дархан-Уул аймаг) дахь эдэлбэр газар, тэдгээрт байрлаж буй ОХУ-ын өмчийн үл хөдлөх хөрөнгийн объекттой холбоотой эрхийг Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын нэр дээрх бүртгэлээс Оросын Холбооны Улсын нэр дээр шинэчлэн бүртгэнэ. Монголын тал эдгээр газрыг оросын талд холбогдох ашиглалтын гэрээнд заасан нөхцөлийн дагуу 60 жилээр ашиглуулах, ингэхдээ цаашид ашиглалтын хугацааг 40 жилээр аливаа нөхцөлгүйгээр сунгах эрхтэйгээр шилжүүлж өгнө.

Холбогдох эдэлбэр газрыг цаашид ашиглах нөхцөлийг Талууд 100 жилийн хугацаа дуусахаас хоёр жилийн өмнө хэлэлцээ хийх замаар хэлэлцэн тохиролцоно.

Хавсралт 4-ийн дагуу Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын нэр дээрх бүртгэлээс Оросын Холбооны Улсын нэр дээр шинэчлэн бүртгэвэл зохих Монгол Улсын нутаг дэвсгэрт орших эдэлбэр газар болон тэдгээрт байрлах оросын үл хөдлөх хөрөнгийн объектуудын жагсаалт нь энэхүү хэлэлцээрийн салшгүй хэсэг болно. Дээр дурдсан эдэлбэр газарт тэдгээрийн ашиглалтын зориулалтыг харгалзан Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн дагуу монголын хуулийн этгээдэд ногдуулдаг болон олон улсын эрх зүйн хэм хэмжээний дагуу ногдуулдаг татвар, хураамжийг ногдуулна.”;

Дараах агуулга бүхий Хавсралт 4 нэмэх:

ЗСБНХУ-аас БНМАУ-д нийлүүлж буй машин, тоног төхөөрөмж болон бусад эд ангийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхэд зориулан зөвлөлтийн техникийн төвүүдийг байгуулахад зориулж БНМАУ-ын нутаг дэвсгэрт газар олгох, барилга барих нөхцөлийн тухай ЗСБНХУ-ын Засгийн газар, БНМАУ-ын Засгийн газар

хоорондын 1979 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хэлэлцээрийн Хавсралт 4.

ЗСБНХУ-ын нэрнээс ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгэвэл зохих, Монгол Улсын нутаг дэвсгэрт орших

газрын талбай болон тэдгээрт байрлах, хэлэлцээрийн дагуу барьж байгуулсан Оросын үл хөдлөх хөрөнгийн объектуудын жагсаалт

№ Хамрах газрын хэмжээ (га) Объект Нийт/ашигтай талбай кв.м Давхар Хаяг

1 0.061 №17-р орон сууцны байрны 1 орц

1615.50/ 1374.36

9

Улаанбаатар

Баянгол дүүрэг, 4-р хороо, 2-р хороолол (16052) Нарны зам

2 0.0081 Гараж 64.26/ 64.26 1

Энэхүү ноот бичигт заасан татвар, хураамж ногдуулахыг тус Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш газар ашиглалтын холбогдох гэрээг байгуулсан огнооноос эхлэн хэрэгжүүлнэ.

Ноот бичиг солилцох хэлбэрээр байгуулсан энэхүү хэлэлцээрийг протоколын хавсралт 1, хэлэлцээрийн хавсралт 4-т заасан эдэлбэр газрын хувьд Талууд тухайн газар ашиглалтын зориулалтаас хамаарч газар тус бүрт татвар ногдуулах журмыг тохиролцож, Талуудын Бүрэн эрхт төлөөлөгчид хамтарсан актад тусган гарын үсэг зурснаар мөрдөнө.

БНМАУ-д тусламж үзүүлж буй зөвлөлтийн мэргэжилтнүүдийг байраар хангах, үйлчлэх зорилгоор БНМАУ-д орон сууц болон хэрэгцээт соёл, ахуйн объектуудыг барих тухай ЗСБНХУ-ын Засгийн газар, БНМАУ- ын Засгийн газар хоорондын 1971 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн протокол болон ЗСБНХУ-аас БНМАУ-д нийлүүлж буй машин, тоног төхөөрөмж болон бусад эд ангийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхэд зориулан зөвлөлтийн техникийн төвүүдийг байгуулахад зориулж БНМАУ- ын нутаг дэвсгэрт газар олгох, барилга барих нөхцөлийн тухай ЗСБНХУ- ын Засгийн газар, БНМАУ-ын Засгийн газар хоорондын 1979 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хэлэлцээрийн дагуу баригдсан Монгол Улсад үнэ төлбөргүйгээр шилжүүлэх оросын үл хөдлөх хөрөнгийн хавсаргасан жагсаалт нь энэхүү хэлэлцээрийн салшгүй хэсэг болно.

Дээрх өөрчлөлттэй Монгол Улсын Засгийн газар санал нийлсэн тохиолдолд Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн яам Оросын Холбооны Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс энэхүү ноот бичиг болон Монгол Улсын Гадаад харилцааны яамны хариу ноот бичгийг БНМАУ-д тусламж үзүүлж буй зөвлөлтийн мэргэжилтнүүдийг байраар хангах, үйлчлэх зорилгоор БНМАУ-д орон сууц болон хэрэгцээт соёл, ахуйн объектуудыг барих тухай ЗСБНХУ-ын Засгийн газар, БНМАУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн протокол болон ЗСБНХУ-аас БНМАУ-д нийлүүлж буй машин, тоног төхөөрөмж болон бусад эд ангийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхэд зориулан зөвлөлтийн техникийн төвүүдийг байгуулахад зориулж БНМАУ-ын нутаг дэвсгэрт газар олгох, барилга барих нөхцөлийн тухай ЗСБНХУ-ын Засгийн газар, БНМАУ- ын Засгийн газар хоорондын 1979 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Оросын Холбооны Улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээр гэж үзэхийг санал болгох завшаан тохиов. Талууд энэхүү хэлэлцээрийг хүчин

төгөлдөр болгох талаар дотоодын хууль тогтоомжид заасан шаардлагатай арга хэмжээг авсан тухай сүүлчийн мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

Энэхүү завшааныг ашиглан Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн яам Монгол Улсын Гадаад харилцааны яаманд гүн хүндэтгэлээ дахин илэрхийлж байна.»

Энэхүү ноот бичиг болон дээр дурдсан ноот бичгийг Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр гэж монголын тал үзэж байна.

Энэхүү завшааныг ашиглан Монгол Улсын Гадаад харилцааны яам Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн яаманд гүн хүндэтгэлээ дахин илэрхийлж байна.

Улаанбаатар хот, 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр

Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газрын хооронд ноот бичиг солилцох замаар байгуулсан хэлэлцээрийн хавсралт.

БНМАУ-д тусламж үзүүлж буй зөвлөлтийн мэргэжилтнүүдийг байраар хангах, үйлчлэх зорилгоор

БНМАУ-д орон сууц болон хэрэгцээт соёл, ахуйн объектуудыг барих тухай ЗСБНХУ-ын Засгийн газар, БНМАУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Протокол болон

ЗСБНХУ-аас БНМАУ-д нийлүүлж буй машин, тоног төхөөрөмж болон бусад эд ангийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхэд зориулан зөвлөлтийн техникийн төвүүдийг байгуулахад зориулж БНМАУ-ын нутаг

дэвсгэрт газар олгох, барилга барих нөхцөлийн тухай ЗСБНХУ-ын Засгийн газар, БНМАУ-ын Засгийн

газар хоорондын 1979 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Хэлэлцээрийн дагуу барьж байгуулсан, үнэ

төлбөргүйгээр Монгол Улсын өмчлөлд шилжүүлж буй Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлах оросын үл хөдлөх хөрөнгийн жагсаалт

№

Хамрах газрын хэмжээ (га)

Үл хөдлөх хөрөнгө Нийт/ашигтай талбай кв.м Давхар Хаяг

1 0.0775 Орон сууцны байр №1 3300.80/ 3025.00 5 Улаанбаатар Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 15-р хороолол (13343), Энх тайвны өргөн чөлөө 2 0.0842 Орон сууцны байр №7 3300.80/ 3025.00

3 0.1305 Орон сууцны байр №11 5381.50/ 4966.30 5 Улаанбаатар Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 15-р хороолол (13343), Лхагвасүрэнгийн гудамж 4 0.1244 Орон сууцны байр №12 5381.50/ 4966.30

5 0.0760 Орон сууцны байр №13 3300.80/ 3025.00

6 0.0074 Трансформаторын барилга № 1 57.20

1 Улаанбаатар Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 15-р хороолол (13343), Лхагвасүрэнгийн гудамж, ТП 12/1

7 0.0140 Дэд станц /ЦТП/№1 110.90

1 Улаанбаатар Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 15-р хороолол (13343), Лхагвасүрэнгийн гудамж, ЦТП 6

8 0.0144 Дэд станц /ЦТП/№2 110.90 1 Улаанбаатар Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 15-р хороолол (13343), Энх тайвны өргөн чөлөө, ЦТП 7/1

9 0.0076 Трансформаторын барилга №2 57.20 1 Улаанбаатар Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 15-р хороолол (13343), Рерихийн гудамж, ТП 17/1

10 0.3011 Орон сууцны байр № 3 3113.90/ 2821.25

5 Дархан-Уул аймаг Дархан сум, 4-р багийн засаг захиргааны нэгж

11 0.2759 Орон сууцны байр № 4 3113.90/ 2821.25

5 Дархан-Уул аймаг Дархан сум, 4-р багийн засаг захиргааны нэгж

12 0.0056 Трансформаторын барилга 41.67 1 Дархан-Уул аймаг Дархан сум, 4-р багийн засаг захиргааны нэгж

13 0.0056 Трансформаторын барилга / сургуулийн/ 41.67 1 Дархан-Уул аймаг Дархан сум, 4-р багийн засаг захиргааны нэгж

14 0.061 Орон сууцны байр №17-ны хэсэг (1 давхрын 166.42 кв.м оруулаагүй) 1449.08/1374.36 9 Улаанбаатар Баянгол дүүрэг, 4-р хороо, 2-р хороолол (16052), Нарны зам

Төрийн мэдээлэл · 2019 · № 38 (1091)1411–1423-р хуудас