Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги батлах тухай № 146
хэрэгслийн бөөгнөрлийг багасгах зорилгоор хилийн хяналт шалгалт явуулах талбайг өргөтгөж, ачааны автомашины шалган нэвтрүүлэх цогцолбороос БНХАУ-ын Эрээний боомт хүртэл 1 км, мөн тус цогцолбороос төмөр замын шилжүүлэн ачих III терминал хүртэл 8 км хатуу хучилттай авто замыг барих хөрөнгийн асуудлыг 2012 оны эхний хагас жилд багтаан зээл, тусламж болон бусад эх үүсвэрээр шийдвэрлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Д.Хаянхярваа, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Д.Мандах нарт тус тус даалгасугай.
5. Хот суурин, орон нутгийн ажилгүй иргэдийг бүртгэж, уул уурхай, аж үйлдвэрийн салбарт шаардлагатай мэргэжил олгох, мэргэшүүлэх сургалтад хамруулах, уул уурхайн болон шинээр байгуулж байгаа үйлдвэрүүдэд ажиллах монгол ажилчдыг ажлын байраар хангах зорилгоор Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд зохион байгуулалттайгаар элсүүлэн сургах зэрэг цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нарт даалгасугай.
2012 оны 5 дугаар Дугаар 146 Улаанбаатар сарын 2-ны өдөр хот
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги батлах тухай
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 1.2.3 дахь заалт, Нэгдсэн Үндэстний Байгууллагын 2010 оны 64/255 тогтоолыг хэрэгжүүлж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний
стратеги (2012-2020 он)-ийг 1 дүгээр хавсралт, стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Стратегийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусгахын зэрэгцээ гадаад, дотоодын болон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын тусламж, зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Д.Хаянхярваа, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай. 3. Стратеги, төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг өөрийн эрхэлсэн ажлын хүрээ, харьяа нутаг, дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулан ажиллахыг холбогдох сайд, Засгийн газрын агентлагийн дарга, бүх шатны Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
4. Стратеги, төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд хариуцан зохион байгуулж, хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдоржид үүрэг болгосугай.
Засгийн газрын 2012 оны 146 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
Нэг. Үндэслэл, шаардлага
Дэлхий дахинд зам тээврийн ослын улмаас жилд 1.2 сая гаруй хүн амь насаа алдаж, 50 сая гаруй хүн бэртэж, гэмтэн
хөгжлийн бэрхшээлтэй болж байгаагийн зэрэгцээ 5-29 насны хүүхэд, залуучуудын үхлийн үндсэн шалтгаан нь зам тээврийн осол болж байна. Зам тээврийн осол нь зүрхний шигдээс, сэтгэлийн дарамтын дараа хүн амын нас баралтын гурав дахь гол шалтгаан болох төлөвтэй байгаа бөгөөд зам тээврийн ослоор нас барагсдын 90 гаруй хувь нь буурай болон хөгжиж байгаа улс оронд ногдож, жилд нийт 65 тэрбум ам. долларын хохирол учирч байгааг НҮБ-аас онцлон тэмдэглэж, 2010 онд Ерөнхий Ассемблейн хуралдаанаас 2011-2020 оныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жилүүд” болгон зарлаж 64/255 дугаар тогтоолыг гаргаж, зам тээврийн ослыг эрс багасгаж, нас баралтыг 50 хувиар бууруулах зорилтыг дэвшүүлсэн.
2010 онд Тайланд Улсын Бангкок хотод зохион байгуулагдсан Ази, Номхон далайн нийгэм, эдийн засгийн комиссын Бүс нутгийн замын хөдөлгөөний шинжээч нарын уулзалтаар улс орон бүрт зам тээврийн ослын нас баралтыг бууруулах “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зөвлөмж”-ийг гаргасан болно.
Манай улсын хувьд зам тээврийн осол, зөрчлийн тоо жилээс жилд нэмэгдэж, түүнээс шалтгаалах нас баралт өсөх хандлагатай байна1. Манай улсад гарч байгаа нийт осол, гэмтлийн 18.9 хувийг зам тээврийн осол эзэлж байна2.
Зам тээврийн осолд өртөх, гэмтэх явдал их байгааг албан ёсны статистикийн мэдээ, хүн амын дунд хийсэн судалгаа харуулж байна. Тухайлбал3, 15-64 насны иргэдийн 4 хувь нь сүүлийн 12 сарын дотор зам тээврийн осолд өртсөн байна. Зам тээврийн осол, гэмтэл үүсэхэд нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь хурд хэтрүүлэх (22.7 хувь), согтууруулах ундаа хэрэглэх (9.1 хувь) зөрчил болж байгаагаас гадна хот төлөвлөлт өнөөгийн шаардлага хангахгүй, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулж байгаа хууль, дүрэм, журам, стандартын биелэлт хангалтгүй, тээврийн хэрэгслийн парк хэт хуучирсан, хөдөлгөөнд оролцогчдын соёл, боловсрол дутмаг, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах байгууллагуудын ажлын уялдаа хангалтгүй зэрэг дутагдлууд байгаа нь судалгаагаар тогтоогдсон болно. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах
1 Зам тээврийн о со л, гэм тэл, түүн ээс сэргийлэх м эдээллийн багц. 2010, М М СС. 2 Эрүүл м эн дийн статистикийн үзүүлэлтүүд. 2008 о н , ЭМ Г. 3 ХБӨ О Г-ийн ш алтгаан , эрсдэлт хүчин зүйлсийн тархалты н судалгаа. 2009, хуудас 86-89.
явдал нь замын хөдөлгөөнийг зохицуулагч, жолоочийн үүрэг мэт алдаатай ойлголт байсан бөгөөд орчин үед замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нь “Хүн-Тээврийн хэрэгсэл-Зам-Орчин” гэсэн харилцан уялдаа бүхий цогц асуудал гэдгийг эрдэмтэд тогтоогоод байна.
Хоёр. Стратегийн алсын хараа буюу хэтийн зорилго
2.1. Салбар хоорондын хамтын ажиллагаа, уялдааг ханган “Хүн-Тээврийн Хэрэгсэл-Зам-Орчин” гэсэн системийн аюулгүй байдлыг цогцоор нь бүрдүүлэх замаар зам тээврийн ослын сөрөг үр дагаварыг мэдэгдэхүйц хэмжээгээр багасгана.
Гурав. Стратегийн зорилт
3.1. Монгол Улсын хэмжээнд 2012-2020 онд зам тээврийн ослын улмаас нас барсан болон хүнд гэмтсэн хүний тоог тус бүр 50 хувиар бууруулна.
Дөрөв. Стратегийн гол зорилтууд
4.1. Хөдөлгөөний аюулгүй байдлын менежмент.
4.2. Аюулгүй зам, орчин.
4.3. Аюулгүй тээврийн хэрэгсэл.
4.4. Хөдөлгөөнд оролцогчдод зориулсан үйл ажиллагаа.
4.5. Ослын дараахь тусламж, үйлчилгээ.
Тав. Гол зорилтыг хэрэгжүүлэхэд баримтлах үйл ажиллагааны чиглэл
5.1. Хөдөлгөөний аюулгүй байдлын менежмент:
5.1.1. замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх; 5.1.2. мэргэжлийн хүний нөөцийг тусгайлан бэлтгэх; 5.1.3. эрх зүйн хэм хэмжээг боловсронгуй болгох; 5.1.4. хөдөлгөөний аюулгүй байдлын менежментийг
үндэсний хэмжээнд уялдуулан зохицуулах байгууллагыг бий болгон, холбогдох байгууллагуудын үүрэг, хариуцлагыг оновчтой, зөв тодорхойлох; 5.1.5. үндэсний хэмжээний стратеги хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох; 5.1.6. авто тээврийн салбарын даатгалын системийг боловсронгуй болгох; 5.1.7. судалгаа, мэдээллийн нэгдсэн системийг бий болгох; 5.1.8. замын хөдөлгөөний аюулгүй байдлыг цогц байдлаар судлах судалгаа шинжилгээний бие даасан, хараат бус албыг бий болгох; 5.1.9. замын хөдөлгөөнд тавих хяналтын тогтолцоог дараахь байдлаар ангилан тодорхойлно: а) замын хөдөлгөөний хяналт (Замын хөдөлгөөний зохицуулалт, зохион байгуулалт, тэмдэг, тэмдэглэл, жолоочийн бүртгэлийн, тээврийн хэрэгсэлд тавих хяналт); б) замын хөдөлгөөнд оролцогчдод тавих хяналт (Замын хөдөлгөөнд оролцогчдын хөдөлгөөний хяналт, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах үйл ажиллагаа) гэж.
5.2. Аюулгүй зам, орчин:
5.2.1. авто замын сүлжээний аюулгүй байдлыг нийт хөдөлгөөнд оролцогчид, ялангуяа хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон явган, дугуйгаар зорчигчдод зориулан сайжруулах; 5.2.2. хот төлөвлөлтийн хууль тогтоомж, ерөнхий төлөвлөгөөг боловсронгуй болгож, хариуцлагын тогтолцоог бий болгох; 5.2.3. хотын блок хоорондын зайг 150 метрээс ихгүй байхаар төлөвлөх; 5.2.4. хотын төвийн хөдөлгөөний ачааллыг “хэрэглэгч төлдөг” зарчимд шилжүүлэх замаар багасгах; 5.2.5. замын байгууламжийг төлөвлөх, зураг, төсөл зохиох, барих, ашиглах үед орчин үеийн техник технологи, стандартыг хэрэглэж аюулгүй байдлын шаардлагыг заавал хангах;
5.2.6. хөдөлгөөний аюулгүй байдлын үнэлгээг жилд 1- ээс доошгүй удаа хийдэг байх; 5.2.7. замын сүлжээний төлөвлөлтийг зорчигч болон ачаа тээврийн төлөвлөлттэй нягт уялдуулах. 5.3. Аюулгүй тээврийн хэрэгсэл: 5.3.1. дэлхий нийтээр мөрдөж байгаа стандарт, шаардлага, орчин үеийн технологид нийцүүлэн авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг дээшлүүлэх; 5.3.2. тээврийн хэрэгслийг импортоор оруулах асуудлаар бодлого боловсруулан хэрэгжүүлэх; 5.3.3. тээврийн хэрэгсэл, түүний эд ангийг дотоодод үйлдвэрлэх, угсрахад тавигдах техникийн шаардлага, стандартыг боловсруулан мөрдөх; 5.3.4. тээврийн хэрэгслийн ашиглалт буюу засвар үйлчилгээний бодлого боловсруулан хэрэгжүүлэх;
5.3.5. авто тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний мэдээллийн санг бий болгох замаар “Үйлчилгээ-Оношилгоо- Хяналтын” нэгдсэн системийг бүрдүүлэх.
5.4. Хөдөлгөөнд оролцогчдод зориулсан үйл ажиллагаа:
5.4.1. замын хөдөлгөөнд аюулгүй оролцох мэдлэг боловсрол иргэдэд олгох ажлыг боловсролын тогтолцооны бүх шатанд нэвтрүүлэх; 5.4.2. замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад олон нийтийн мэдлэг, соёл, ухамсрыг дээшлүүлэх, хууль тогтоомжийг тайлбарлан таниулах ажлыг хүртээмжтэй зохион байгуулах; 5.4.3. замын аюулгүй байдлын талаархи хууль, дүрэм, журам, стандартыг боловсронгуй болгох замаар хөдөлгөөнд оролцогчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх; 5.4.4. хурд хэтрүүлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодох, хамгаалах бүс, малгай хэрэглэхгүй байгаа зөрчлийг онцгойлон анхаарч, урьдчилан сэргийлэх; 5.4.5. жолооч бэлтгэх, мэргэшүүлэх, шалгалт авах, үнэмлэх олгох тогтолцоог боловсронгуй болгох. 5.5. Ослын дараахь тусламж, үйлчилгээ:
5.5.1. ослын үед гэмтсэн хүнд үзүүлэх яаралтай тусламж, нөхөн сэргээх эмчилгээ болон бусад үйлчилгээний чанарыг сайжруулах; 5.5.2. анхны тусламж үзүүлэх мэдлэг чадварыг иргэдэд эзэмшүүлэх; 5.5.3. гэмтсэн хүнд цаг алдалгүй тусламж үзүүлэх даатгалын систем болон осол, гэмтлийг тандах системийг бий болгох; 5.5.4. авто замын сүлжээн дэх эмнэлгийн тусламж үзүүлэх цэгүүдийн тоог нэмэгдүүлж, хүний нөөц, техник, тоног төхөөрөмжөөр хангах;
5.5.5. жолооч нарын эмнэлгийн үзлэгийн бүртгэлийг жолоочийн бүртгэлийн системтэй холбох замаар тэднийг эмнэлгийн үзлэгт заавал хамруулах нөхцөлийг бүрдүүлэх.
Зургаа. Стратегийн хэрэгжилтийг зохион байгуулах
6.1. Стратегийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, үр дүнг шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэх ажлыг зам, тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулж, салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулна.
6.2. Үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг орон нутгийн түвшинд удирдан зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг тайлагнах ажлыг бүх шатны Засаг дарга мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.
6.3. Үйл ажиллагааны төлөвлөгөөг аймаг, нийслэл, сум, суурин газрын ерөнхий төлөвлөгөө болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон бусад төсөл, хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлнэ.
Долоо. Санхүүгийн эх үүсвэр
7.1. Стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ:
7.1.1. улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө;
7.1.2. зээл, тусламж, төслийн санхүүжилт;
7.1.3. байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив, тусламж;
7.1.4. бусад эх үүсвэр.
Найм. Стратегийн үр дүн, хяналт, үнэлгээ
8.1. Стратегийг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:
8.1.1. улсын хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах байгууллагуудын чадавхи дээшилж, зам тээврийн ослын тоог багасгах, түүнээс удьдчилан сэргийлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр салбар хоорондын хамтын ажиллагаа сайжирна;
8.1.2. зам тээврийн осол, гэмтлээс сэргийлэх орчин тодорхой хэмжээнд бүрдэнэ;
8.1.3. зам тээврийн осолд өртсөн иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэж, тухайн мэргэжлийн хүний нөөцийн чадавхи сайжирна;
8.1.4. зам тээврийн ослын улмаас учрах хүний амь нас, эрүүл мэнд, эд материалын хохирлын хэмжээ мэдэгдэхүйц хэмжээгээр буурна;
8.1.5. зам, тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага стратегийн хэрэгжилтэд хяналт- шинжилгээ, үнэлгээ хийж, Засгийн газарт жил бүр танилцуулна;
8.1.6. орон нутагт бүх шатны Засаг дарга стратегийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, зам, тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад жил бүр тайлагнана.
Ес. Стратегийн хэрэгжилтийн шалгуур үзүүлэлт
9.1. Стратегийг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлж дүгнэнэ:
Шалгуур үзүүлэлт 2012 оны суурь түвшин 2015 онд хүрэх түвшин 2020 онд хүрэх түвшин
Зам тээврийн ослын улмаас нас барсан тохиолдол (10.000 тээврийн хэрэгсэлд ногдох) 17.5 13.1 8.8
Зам тээврийн ослын улмаас хүнд гэмтсэн хүний тоо (10.000 тээврийн хэрэгсэлд ногдох) 48.1 36.0 24.0
Явган зорчигчийн буруутайн улмаас гарсан осол хэргийн хувь 17.0 12.7 8.5
Замын хөдөлгөөний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан хатуу хучилттай авто замын урт (км) 2244 км 5000 км 10000 км
Улсын чанартай хатуу хучилттай замын урсгал засвар, арчлалтын ажлыг тогтмол болгож зарцуулах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж, ашиглалтын бэлэн байдлыг хангах болон жил бүр 200 км замд ээлжит засвар хийх хөрөнгийн хэмжээ (төг)
9.000 сая төгрөг
40.000 сая төгрөгөөс доошгүй
60.000 сая төгрөгөөс доошгүй
Зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлыг хариуцан хяналт тавьж ажиллах байгууллагын тоо 21 км 200 км тутамд 150 км тутамд
Шинээр төлөвлөсөн болон баригдсан аюулгүйн гарц, гармын тоо 2 6 12
Шинээр барьж байгуулах авто замын төсөлд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж байгаа эсэхэд хөндлөнгийн аудитын дүгнэлт гарган үнэлгээ хийсэн тоо
350 км 2500 км 5000 км
Согтууруулах ундаа хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил (хувь) Хот Хөдөө
7.5 27.1 5.0 20.0 3.0 13.0
Салбарын хэмжээнд ажиллаж байгаа хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн хүний тоо 18 50 400
Хамгаалах хэрэгсэл ашиглаж байгаа хувь: -Хамгаалах бүс -Хамгаалах малгай -Хүүхдийн суудал
13.5 7.1 0.0
90 90 90
100 100 100
Осол, гэмтэлд өртөгсдөд анхны тусламж үзүүлэх талаар сургалтад хамрагдсан хүний тоо 1957 40000 80000
Согтолтын зэрэг, хурд хэмжих тоног төхөөрөмжийн хангалт (ширхэг) 6 89 100
Явган болон унадаг дугуйгаар зорчигчид зориулсан замын урт (км) 2450 2700 3000
Техникийн хяналт, оношилгооны станцын тоо 23 28 35
Тээврийн хэрэгслийн дундаж насжилт (жил) 11.2 10 9
Зүүн гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл (хувь) 54.0 75.0 95.0
Ослын үед ирэх тусламжийг хүлээх дундаж хугацаа (минут) 30 20 15
Осол, гэмтлийн тандалтын тогтолцооны хэрэгжилт (хувь) 62 85 95-98
Улаанбаатар хотын төвийн хөдөлгөөний дундаж хурд (км/цаг) 12 30 45
Засгийн газрын 2012 оны 146 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
№ Үйл ажиллагаа Хариуцах байгууллага Хамтран ажиллах байгууллага Хэрэгжүүлэх хугацаа
Бүлэг 1. Хөдөлгөөний аюулгүй байдлын менежментийн чиглэлээр
1
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратегийг хэрэгжүүлэх дунд болон богино хугацааны төлөвлөгөө батлуулж, хэрэгжүүлэх ЗТБХБЯ ЭМЯ, ХЗДХЯ, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2012-2013
2
Стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гадаад орны тэргүүний туршлагад тулгуурлан боловсруулан хэрэгжүүлж эхлэх ЗТБХБЯ ЭМЯ, ХЗДХЯ, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2012
3
Холбогдох байгууллагын хариуцах ажил, үүргийг нарийвчлан тодорхойлж, хэрэгжилтийг зохицуулан зохион байгуулах Үндэсний хороо байгуулах ЗТБХБЯ ЭМЯ, ХЗДХЯ 2013-2014
4 Замын хөдөлгөөний аюулгүй байдлын мэргэжилтэн, ажилтан нарыг тусгайлан бэлтгэх БСШУЯ ЗТБХБЯ, ХЗДХЯ 2012-2020
5
Авто тээврийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын 10 хувийг хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад зориулан ашиглах СЯ, ЗТБХБЯ ЭМЯ, ХЗДХЯ, БСШУЯ 2012-2020
6
Улсын хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль тогтоомжийг мөрдүүлэхэд ашиглах мэдээллийн программ хангамж, тоног төхөөрөмж бүхий хяналтын нэгдсэн тогтолцоо бий болгох
7
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль тогтоомжийг олон улсын жишигт нийцүүлж, дүрэм, стандартыг боловсронгуй болгон шинэчлэн батлуулах ЗТБХБЯ ХЗДХЯ 2012-2015
8
Замын хөдөлгөөнд тавих хяналтын үүрэг, хариуцлагыг салбар тус бүрээр тодорхой болгох, хяналтын эрх зүйн орчинг бүрдүүлэх ЗТБХБЯ, ХЗДХЯ МХЕГ 2012-2015
9
Нийт авто замын сүлжээний 70 хувьд орчин үеийн техник хэрэгсэл ашиглан замын хөдөлгөөнд хяналт тавих ЗТБХБЯ СЯ, ХЗДХЯ 2015-2020
10
Замын хөдөлгөөний зохицуулагч нарыг жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тогтоох болон хурд хэмжих багажаар хангах
11
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн объектив, субъектив шалтгаан нөхцөлийг нарийвчлан тогтоох чиглэлээр салбарын мэргэжилтнийг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах
12 Зам тээврийн осол хэргийг шинжлэн шалгах, шалтгаан нөхцөлийг нарийвчлан судлах бие даасан байгууллага бий болгох
Бүлэг 2. Аюулгүй зам, орчныг сайжруулах чиглэлээр
13
Олон улсын болон улсын чанартай хатуу хучилттай авто замын тоог 2 дахин нэмэгдүүлж, замын тэмдэг, тэмдэглэл, гэрэлтүүлэг, хашлага, гармыг оновчтой байрлуулах ЗТБХБЯ ХЗДХЯ, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2012-2016
14
Авто замын байгууламжийг төлөвлөх, зураг төсөл зохиох, түүнийг барих, ашиглах, арчлахад аюулгүй байдлын үнэлгээ заавал хийж, замын аюултай хэсгийг тогтоон засаж сайжруулах
ЗТБХБЯ ХЗДХЯ, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2012-2020
15
Авто замын засвар, арчлалтын менежментийг боловсронгуй болгох, жилд 200 км замд ээлжит засвар хийх ЗТБХБЯ ХЗДХЯ, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2012-2020
16
Авто замын судалгаа шинжилгээний хүрээлэн байгуулж, гадаад орны дэвшилтэт техник, технологийг судалж нутагшуулах ЗТБХБЯ АЗГ 2012-2020
17
Жил тутам авто замын инженер, техникч мэргэжлээр 50-иас доошгүй хүнийг дотоодод бэлтгэх, 250-иас доошгүй мэргэжилтэй ажилчин бэлтгэдэг болох ЗТБХБЯ БСШУЯ 2012-2016
18
Замын барилгын ажлын хяналтыг зөвлөх үйлчилгээний бие даасан компаниар гүйцэтгүүлэх ЗТБХБЯ СЯ 2012-2016
19
Хот төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөө, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох ЗТБХБЯ ХЗДХЯ 2012-2015
20
Хот төлөвлөхдөө блок хоорондын зайг 150- 200 метрээс ихгүй байхаар зохион байгуулах ЗТБХБЯ Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2012-2015
21
Хотын төвийн хөдөлгөөний ачааллыг “хэрэглэгч төлдөг” зарчимд шилжүүлэх замаар багасгах ЗТБХБЯ ХЗДХЯ, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2012-2014
22
Томоохон хотуудад явган зорчигчийн аюулгүйн гармын тоог нэмэгдүүлэх, тухайлбал явган зорчигчид зориулсан гарам, хонгил, гүүрэн гарц байгуулж, гэрлэн дохионы горимыг сайжруулах
ЗТБХБЯ Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2012-2020
23
Хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн даац, хэмжээг олон улсын конвенцийн шаардлагад нийцүүлэх, уурхайн буюу тусгай зориулалтын авто замын стандарт, техникийн нөхцөлийг тогтоон, хэрэгжүүлэх
ЗТБХБЯ Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2012-2013
24
Хөдөлгөөнд оролцогч хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, өндөр настан, явган зорчигч, моторт бус тээврийн хэрэгслээр болон мотоциклоор зорчигчдын аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авто замын хийцэд тусган төлөвлөж, хэрэгжүүлэх
ЗТБХБЯ Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2012-2020
25
Тусгаарлалтыг нэмэгдүүлж, хотын болон хот орчмын бүсэд явган зорчигч, унадаг дугуйгаар зорчигч, мотоциклоор зорчигч нарт зориулсан зам, аюулгүй бүс бий болгох (боломжтой хэсэгт)
ЗТБХБЯ Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2012-2020
26
Хот хоорондын болон хотын тээврийн сүлжээ, үйлчилгээг нэгдсэн байдлаар хөгжүүлэх, тээврийн төрөл хоорондын (авто тээвэр, төмөр зам, агаарын тээвэр) уялдааг хангах, хот хоорондын болон хотын доторхи замын хөдөлгөөнийг тусгаарлах (хот хоорондын тээврийг хотын захаар тойруулах)
ЗТБХБЯ Нийслэлийн нийти йн тээврийн газар 2012-2020
27
Хотын хөгжлийг дэмжих, өрсөлдөх чадвар бүхий нийтийн тээврийн тогтолцоог бүрдүүлэх, ингэхдээ их багтаамжийн тээврийн төрлийн системийг бий болгон автобус, микро автобус, такси үйлчилгээг уялдуулах
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,
Нийслэлийн нийтийн тээврийн газар 2012-2015
28
Замын хөдөлгөөнийг хянах, ялангуяа хотын төв, түгжрэлтэй байрлалуудад автомашины хэрэглээг хянан зохицуулах Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,
Нийслэлийн нийтийн тээврийн газар, Замын цагдаагийн газар
2012-2015
29
Замын хөдөлгөөний хяналтын тогтолцоог нийт замын урт болон тээврийн хэрэгслийн тоонд зохистойгоор уялдуулах ЗТБХБЯ ХЗДХЯ 2012-2020
Бүлэг 3. Аюулгүй тээврийн хэрэгсэл ашиглах талаар
30
Тээврийн хэрэгслийг шинээр угсрах, үйлдвэрлэхэд шаардагдах эрх зүйн зохицуулалтыг бий болгох ЗТБХБЯ Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар жил бүр
31
Тээврийн хэрэгсэлд тавигдах олон улсын техникийн стандартыг судалж, шаардлагатай стандартыг үндэсний стандарт болгон шаардлагыг нь бүрэн хангуулах талаар арга хэмжээ авах
ЗТБХБЯ СХЗГ жил бүр
32
Монгол Улсын хэмжээнд ашиглагдаж байгаа тээврийн хэрэгслийн паркийг дараахь зарчмаар шинэчлэх: а) тээврийн хэрэгслийг импортоор оруулах асуудлаархи бодлогыг шинэчлэн боловсруулж, 6-гаас дээш жил ашиглагдсан тээврийн хэрэгслийг импортоор оруулахыг хязгаарлах; б) Монгол Улсын хэмжээнд ашиглагдаж байгаа нийт тээврийн хэрэгслийг зүүн гар талдаа жолооны хүрдтэй болгох; в) тээврийн хэрэгслийн сэлбэгийг импортоор оруулах бодлогыг өөрчилж, шинэ сэлбэгийг баталгаат үйлдвэрлэгчээс нь шууд хэрэглэгчдэд хүргэх нөхцөлийг санхүү, татварын бодлогоор дэмжих
33
Авто тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний мэдээллийн санг бий болгох замаар “Үйлчилгээ-Оношилгоо- Хяналтын” нэгдсэн системийг бүрдүүлэх
34
Үүрэн холбооны GSM, хиймэл дагуулын GPS систем дээр суурилсан авто тээврийн хөдөлгөөний бодит хяналтын иж бүрэн системийг монголын нөхцөлд хэрэглэх эрх зүйн орчинг бүрдүүлэн хэрэгжүүлэх ЗТБХБЯ ХЗДХЯ 2012-2015
35
Авто үйлчилгээний байгууллагуудыг ангилж стандартын шаардлага хангасан үйлчилгээ явуулахад нь мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих ажлыг зохион байгуулах ЗТБХБЯ Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2012-2020
36
Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн хүрдний байрлалыг солих, гэрлийн тусгалыг өөрчлөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд үйлдвэрийг дэмжих замаар буруу талдаа жолооны хүрдтэй автомашины тоог цөөрүүлэх
ЗТБХБЯ НХХЯ, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2012-2016
Бүлэг 4. Хөдөлгөөнд оролцогчдод зориулсан арга хэмжээний талаар
37
Улсын хэмжээнд боловсролын бүх шатанд замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх БСШУЯ ХЗДХЯ, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2012-2020
38
Хот төлөвлөлтийг зүй зохистой төлөвлөж, сургууль орчмын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган сургуулийн насны хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс сэргийлэх
ХЗДХЯ, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2012-2020
39
Жолооч бэлтгэх, мэргэшүүлэх үнэмлэх олгох тогтолцоог боловсронгуй болгох ХЗДХЯ, ЗТБХБЯ
БСШУЯ, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2012-2020
40
Зөрчил гаргасан жолоочид хариуцлага тооцох журмыг боловсронгуй болгож, замын хөдөлгөөнд оролцогчдын хүлээх хариуцлагын тогтолцоог чангатгах ХЗДХЯ Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2012-2020
41
Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах эрх зүйн боловсрол олгох, ухамсар, соёлыг төлөвшүүлэх талаар иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, хамтын ажиллагааг өргөжүүлэх
ХЗДХЯ Хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагууд 2012-2020
42
Хамгаалах малгай, хамгаалах бүс, хүүхдийн суудал хэрэглэхгүйгээр хөдөлгөөнд оролцох, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ болон гар утас хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодох зөрчилд ногдуулах хариуцлагыг чангатгах
ХЗДХЯ Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2012-2013
43
Жолоочийн шалгалт авахад шалгалт авч байгаа хүний хүчин зүйлийг багасгах шалгалтын төвийг байгуулах ЗТБХБЯ, ХЗДХЯ
БСШУЯ, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2012-2013
Бүлэг 5. Ослын дараахь тусламж, үйлчилгээний талаар
44
Эмч, эмнэлгийн ажилтан, холбогдох байгууллагын мэргэжилтнүүдийг осол, гэмтлийн үед авах арга хэмжээ, тусламж үйлчилгээний гарын авлага, удирдамжаар хангах
ЭМЯ ЗТБХБЯ, ХЗДХЯ, хандивлагч байгууллагууд 2012-2014
45
Хөдөлгөөнд оролцогчдыг даатгалын системд хамруулан осол, зөрчилд өртөгсдийг эмчлэх, эрүүл мэндийг нь нөхөн сэргээхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох
ЭМЯ ЗТБХБЯ, ХЗДХЯ, Даатгалын ерөнхий газар 2012-2014
46
Осол, гэмтэлд өртөгсдөд үзүүлэх яаралтай болон эмнэлгийн нарийвчилсан тусламжийг сайжруулах арга хэмжээ авах ЭМЯ Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2012-2016
47
Осол, гэмтэлд тандалт хийх тогтолцоог бий болгох ЭМЯ ЗТБХБЯ, ХЗДХЯ 2012-2015
48
Зам тээврийн ослын улмаас хохирсон хүмүүст тусламж үзүүлэх тогтолцоог бүх суурин газарт бий болгох ЭМЯ ЗТБХБЯ, ХЗДХЯ 2013-2015