Говийн бүсийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх тухай № 144
2012 оны 5 дугаар Дугаар 144 Улаанбаатар сарын 2-ны өдөр хот
Говийн бүсийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх тухай
Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Тавантолгой, Оюутолгой орчмын газар нутагт байгаль орчны үнэлгээ хийлгэх ажлыг эрчимжүүлж, тухайн бүс нутгийн малчдын өвөлжөө, хаваржаа уул уурхайн эдэлбэр газартай давхардсан тохиолдолд нөхөн олговор олгох асуудлыг судалж, шийдвэрлэх арга хэмжээ авахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа нарт даалгасугай.
2. Дараахь асуудлаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Сангийн сайд Д.Хаянхярваад даалгасугай:
2.1. Түүхий нүүрс, төмрийн хүдэрт экспортын татвар ногдуулах талаар санал боловсруулж шийдвэрлүүлэх; 2.2. “Замын-Үүд” хилийн боомтын ачааны автомашин шалган нэвтрүүлэх цогцолбор, зам талбайн өргөтгөлийн ажил болон уг цогцолбороос гаалийн рентген хяналтын талбай хүртэлх 2.3 км хатуу хучилттай авто замыг 2012 оны эхний хагас жилд багтаан ашиглалтад оруулах арга хэмжээ авах.
З. “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах бүтцийн талаар тодорхой санал боловсруулж, энэ оны 5 дугаар сард багтаан Засгийн газарт оруулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт даалгасугай.
4. “Замын-Үүд” боомтод үүсч байгаа авто тээврийн