Зарим албан тушаалтны цалингийн хэмжээг тогтоох тухай № 57
2019 оны 05 дугаар Улаанбаатар сарын 31-ний өдөр Дугаар 57 хот
Зарим албан тушаалтны цалингийн хэмжээг тогтоох тухай
Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.11 дэх заалт, 11.2 дахь хэсэгт заасан улс төрийн албан тушаал, 13 дугаар зүйлийн 13.1.6 дахь заалтад заасан шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтнийг хүснэгтэд зааснаар адилтган үзэж, тэдгээрийн сарын үндсэн цалинг адил байхаар тогтоосугай:
д/д Улс төрийн болон төрийн тусгай албан тушаал Адилтгах албан тушаал
1 Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны дарга Улсын Их Хурлын Тамгын газрын нарийн бичгийн дарга
2 Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны зөвлөх Улсын Их Хурлын Тамгын газрын зөвлөх, ахлах референт 3 Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны ахлах референт
4 Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны референт Улсын Их Хурлын Тамгын газрын референт
5 Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Сум, дүүргийн Засаг дарга
6 Шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн Цагдаагийн байгууллагын офицер, ахлагч
2.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Төрийн захиргааны албан тушаалын зэрэглэлд адилтгах тухай” Монгол Улсын Их Хурлын 1995 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 63 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тогтоолыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.