Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 25
(1078)
— 935 —

Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай № 56

6 дугаар зүйл.Энэ хуулийг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхэлж дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 05 дугаар Улаанбаатар сарын 24-ний өдөр Дугаар 52 хот

“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай

Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг, Өрийн удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өөрийн хэрэгцээнд зориулан импортоор оруулсан дизелийн түлшний онцгой албан татварт төлсөн 73.8 тэрбум /далан гурван тэрбум найман зуун сая/ төгрөгийг Японы Олон улсын хамтын ажиллагааны банкаас төмөр замын тээврийг сэргээн сайжруулахад зориулж олгосон “МОН-П1”, “МОН-П2” хөнгөлөлттэй зээлийн гэрээний дагуу тооцсон алданги, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөөс суутган тооцсугай.

2.Энэ тогтоолыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

2019 оны 05 дугаар Улаанбаатар сарын 31-ний өдөр Дугаар 56 хот

Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай

Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11 дэх хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг хавсралтаар тогтоосугай.

2.Энэ тогтоолыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

Монгол Улсын Их Хурлын 2019 оны 56 дугаар тогтоолын хавсралт

ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭ

д/д Албан тушаал Албан тушаалын сарын цалингийн хэмжээ /төгрөгөөр/

1 Монгол Улсын Ерөнхий аудитор 1 879 350

2 Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч 1 768 000

3 Үндэсний аудитын газрын Тамгын газрын дарга 1 683 000

4 Үндэсний аудитын газрын Төрөлжсөн аудитын газрын захирал 1 657 500

5 Үндэсний аудитын газрын аудитын менежер, хэлтэс, албаны дарга 1 572 500

6 Үндэсний аудитын газрын ахлах аудитор, ахлах шинжээч 1 530 000

7 Үндэсний аудитын газрын аудитор, шинжээч 1 487 500

8 Орон нутаг дахь Төрийн аудитын газрын дарга 1 572 500

9 Орон нутаг дахь Төрийн аудитын газрын аудитын менежер, хэлтсийн дарга 1 530 000

10 Орон нутаг дахь Төрийн аудитын газрын аудитын ахлах аудитор, ахлах шинжээч 1 487 500

11 Орон нутаг дахь Төрийн аудитын газрын аудитын аудитор, шинжээч 1 445 000

Төрийн мэдээлэл · 2019 · № 25 (1078)935–936-р хуудас