Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 29
(746)
— 1752 —

Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай № 145

2012 оны 4 дүгээр Дугаар 139 Улаанбаатар сарын 25-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 07 дугаар Дугаар 145 Улаанбаатар сарын 17-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсаас Бруней Даруссалам Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пүрэвжавын Гансүхийг эгүүлэн татаж, Бруней Даруссалам Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Банзрагчийн Дэлгэрмааг томилсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ

Журам батлах тухай

Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 8.5, 8.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллагыг агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх журмыг хавсралт ёсоор баталсугай.

2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД
ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Д.ЗОРИГТ

Засгийн газрын 2012 оны 139 дүгээр тогтоолын хавсралт

ТҮҮХИЙ НҮҮРС ОЛБОРЛОДОГ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫГ АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ, ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Үндэсний аюулгүй байдлыг хангах, нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллагыг агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэхтэй холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Олборлосон нүүрснийхээ 70-аас доошгүй хувийг дулааны цахилгаан станцын тасралтгүй найдвартай ажиллагааг хангахад зориулан нийлүүлж, эрчим хүчний системийн нүүрсний нийт хэрэглээний 20-иос доошгүй хувийг дангаараа хангаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллага гэдэгт хамруулна.

1.3. Эрчим хүчний тухай хуулийн 3.1.11-д заасны дагуу төв суурин газрын нийт хэрэглээний 50 хувиас дээш хэсгийг шугам сүлжээгээр дамжуулан хангах үйл ажиллагааг эрхэлж байгаа дулааны төвлөрсөн хангамжийн эх үүсвэрт нүүрс нийлүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллага гэдэгт хамруулна.

Хоёр. Агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх талаар

2.1. Энэ журмын 1.2-т заасан аж ахуйн нэгж, байгууллагыг агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлнө.

2.2. Энэ журмын 1.3-т заасан түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллагыг мөн зүйлд заасан дулааны төвлөрсөн хангамжийн эх үүсвэрт нийлүүлсэн нүүрсний хэмжээгээр нь агаарын бохирдлын төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ.

2.3. Аж ахуйн нэгж, байгууллага нь дараахь баримтыг бүрдүүлсний үндсэн дээр агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлүүлэх болон хөнгөлөлт эдлэх хүсэлтийг дараа оны I улиралд багтаан харьяалагдах татварын албанд хүргүүлнэ:

2.3.1. Ашигт малтмалын тухай хуулийн 48.6.3-т заасан мэдээ тайланг хугацаанд нь гаргаж өгсөн талаар нүүрсний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын тодорхойлолт;

2.3.2. агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлүүлэх аж ахуйн нэгж, байгууллага нь энэ журмын 1.2-т заасан дулааны цахилгаан станцуудтай өмнөх онд байгуулсан нүүрс нийлүүлэх, худалдан авах гэрээг дүгнэж тооцоо нийлсэн тухай баримт;

2.3.3. агаарын бохирдлын төлбөрийн хөнгөлөлт эдлэх аж ахуйн нэгж, байгууллага нь энэ журмын 1.3-т заасан төвлөрсөн дулаан хангамжийн эх үүсвэр бүхий аж ахуйн нэгж, байгууллагатай өмнөх онд байгуулсан нүүрс нийлүүлэх, худалдан авах гэрээг дүгнэж тооцоо нийлсэн тухай баримт.

2.4. Энэ журмын 2.3-т заасан баримтыг бүрдүүлж хугацаанд нь ирүүлээгүй болон өмнөх оны агаарын бохирдлын төлбөрийн өртэй аж ахуйн нэгж, байгууллагыг агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөхгүй, хөнгөлөлт үзүүлэхгүй.

2.5. Агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх болон хөнгөлөлт үзүүлэх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг энэхүү журмын 1.2, 1.3-т нийцүүлэн жил бүр хянан шинэчилж болно.

Гурав. Хариуцлага

3.1. Энэ журмыг зөрчсөн тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

------ оОо ------

Төрийн мэдээлэл · 2012 · № 29 (746)1752–1754-р хуудас