Албан тушаалд томилох тухай № 135
2012 оны 07 дугаар Дугаар 134 Улаанбаатар сарын 09-ний өдөр хот
2012 оны 07 дугаар Дугаар 135 Улаанбаатар сарын 10-ны өдөр хот
Албан тушаалд томилох, албан тушаалаас чөлөөлөх тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Ерөнхийлөгчийн 2010 оны 152 дугаар зарлигаар батлагдсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Пунцагийн Цагааныг Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, хуулийн бодлого, эрдэс баялаг, эрчим хүчний бодлогын зөвлөхийн албан тушаалаас тус тус чөлөөлж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалд томилсугай.
Албан тушаалд томилох тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Ерөнхийлөгчийн 2010 оны 152 дугаар зарлигаар батлагдсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Жигмиддашийн Баярцэцэгийг Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөхийн албан тушаалд томилсугай.