У с бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
172. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 661
173. Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 663
174. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 665
175. Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 665
176. Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 666
177. Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай Дугаар 41 667
178. Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай Дугаар 49 682
179. Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Дугаар 50 682
180. Үндэсний хөтөлбөр батлах тухай Дугаар 69 683
2019 оны 05 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг:
“4.3.Сав газрын захиргаа, эсхүл сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 4.2 дахь хэсэгт зааснаас бусад ус бохирдуулагчийн талаарх мэдээллийг харьяалах татварын албанд хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрөл олгосон өдрөөс хойш нэг сарын дотор гарган өгч, татварын алба уг мэдээллийг үндэслэн төлбөр төлөгчийг бүртгэнэ.”
2/8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалт:
“8.1.3.хаягдал усыг цэвэрлэх байгууламж ашиглан хаягдал усны стандартын түвшинд хүртэл цэвэрлэж байгаа нь тогтоогдсон бол цэвэрлэх байгууламж суурилуулан ашигласан өдрөөс эхлэн гурван жилийн хугацаагаар.”
2 дугаар зүйл.Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “бага” гэсний дараа “, аюултай бохирдуулах бодис агуулаагүй” гэж, 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийн “цэвэрлэдэг болон” гэсний дараа “төсвөөс санхүүждэг” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг:
“4.2.Сав газрын захиргаа, эсхүл сум, дүүргийн Засаг даргатай ус бохирдуулсны төлбөрийн гэрээ байгуулсан хот, суурин газрын ахуйн болон үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэдэг хуулийн этгээд нь ус бохирдуулагчийн талаарх мэдээллийг харьяалах татварын албанд хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрөл олгосон өдрөөс хойш нэг сарын дотор гарган өгч, татварын алба уг мэдээллийг үндэслэн төлбөр төлөгчийг бүртгэнэ.”
2/7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг:
“7.1.Төлбөрийн хэмжээг хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээнд үндэслэн дараах хязгаарт багтаан Засгийн газар тогтооно:
Бохирдуулах бодис Хэмжих нэгж Төлбөрийн хязгаар /төгрөгөөр/
доод дээд
Жинлэгдэх бодис килограмм 50 1000
Органик бодис килограмм 50 1000
Эрдэс бодис килограмм 20 400
Хүнд металл килограмм 500 10000
Аюултай бохирдуулах бодис грамм 1000 10000