Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 29
(746)
— 1747 —

Засгийн газарт чиглэл өгөх тухай № 119

2012 оны 07 дугаар Дугаар 119 Улаанбаатар сарын 03-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

Засгийн газарт чиглэл өгөх тухай

Монгол хүн эх орондоо эрүүл, аюулгүй амьдрах таатай орчинг бүрдүүлэх, гэр бүл, өсвөр үеийн эрүүл тогтвортой хөгжлийг хангах, хүн амын өсөлт, удмын санг сайжруулах, ажиллах хүчний хэрэгцээг зохицуулах төрийн нэгдмэл бодлого, үйл ажиллагааг эрчимжүүлж, эрх зүйн орчныг сайжруулахын тулд Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Нэг.Хүн амын тогтвортой өсөлтийн үндэс болсон эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл чийрэг өсч торних эдийн засаг, нийгмийн бүхий л тогтолцоог боловсронгуй болгох үүднээс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгосугай:

1.1.Хүүхэд төрүүлсэн болон үрчилж авсан эх /эцэг/, хууль ёсны асран хамгаалагчид хүүхдийг 2 нас хүртэл сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгох.

1.2.Хүүхэд төрүүлсэн болон үрчилж авсан эх /эцэг/, хууль ёсны асран хамгаалагчийг орон сууцны хөтөлбөрт тэргүүн ээлжинд хамруулж, тодорхой хөнгөлөлт эдлүүлэх.

1.3.Улсын хэмжээнд бага насны хүүхдийг асран хүмүүжүүлэх цэцэрлэг барьж байгуулах төсвийг хүн амын нягтрал, өсөлт, бусад судалгаанд үндэслэн жил бүрийн төсөвт тусгаж, тасралтгүй хэрэгжүүлэх, асран хүмүүжүүлэгч багш нарын цалинг нэмэгдүүлж, хөнгөлөлт урамшууллын системийг шинэчлэн сайжруулах.

Хоёр.Гадаадад сурч, ажиллаж, аж төрж буй Монгол Улсын иргэд, харьяат, уугуул, тэдгээрийн гэр бүл, үр хүүхдийг эх орондоо эргэж ирэх, суурьших, ирж очих, ажиллаж амьдрах, хөрөнгө

Төрийн мэдээлэл · 2012 · № 29 (746)1747-р хуудас