Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 29
(746)
— 1746 —

Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай № 108

2012 оны 06 дугаар Дугаар 108 Улаанбаатар сарын 26-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2. Содовын Цэрэндуламыг Булган аймаг дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн, Лхагвын Энхтайваныг Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд тус тус улируулан томилсугай.

3. Төрийн өөр ажил, албан тушаалд томилогдсонтой холбогдуулан Банзрагчийн Дашдондовыг Архангай аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Зундуйн Энхтуяаг Говьсүмбэр аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй.

4. Тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул Баасанхүүгийн Лхамхүүг Увс аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлүүлсүгэй. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ

Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүхийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.5, 57.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ НЬ:

Архангай аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч Аюушийн Отгончимэгийг эрүүгийн хариуцлагад татах зөвшөөрөл олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас зохих шийдвэр гарах хүртэл шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ
Төрийн мэдээлэл · 2012 · № 29 (746)1746-р хуудас