Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай № 50
2019 оны 03 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 50 хот
Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсаас Ирланд Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Санжийн Баярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Ирланд Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулгыг томилсугай.
2019 оны 03 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр Дугаар 51 хот
А.Ганбатыг албан тушаалд томилох тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Аюушийн Ганбатыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын албан тушаалд томилсугай.