Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай № 49
2019 оны 03 дугаар Улаанбаатар сарын 15-ны өдөр Дугаар 45 хот
Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Содномдаржаагийн Батжаргалд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа тул эрх бүхий байгууллагаас зохих шийдвэр гарах хүртэл шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсүгэй. МОНГОЛ УЛСЫН ХАЛТМААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА
2019 оны 03 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 49 хот
Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсаас Бүгд Найрамдах Исланд Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Санжийн Баярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Исланд Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулгыг томилсугай.