Журам шинэчлэн батлах тухай № 354
3.5. Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тэргүүлэх чиглэлийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулна.
Дөрөв. Хэрэгжүүлэх арга хэмжээ
4.1. Тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, холбогдох яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга хамтран хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ.
4.2. Инновацийн тухай хуульд заасан хугацаанд тэргүүлэх чиглэлийг тодотгож байна.
2018 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 354 хот
Журам шинэчлэн батлах тухай
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 40.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 145 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.