Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 10
(1063)
— 386 —

Журам батлах тухай № 353

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 353 хот

Журам батлах тухай

Инновацийн тухай хуулийн 6.1.5, 13.14-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Инновацийн тэргүүлэх чиглэл тодорхойлох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Журмын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА

4.2.3. Төсвийн ерөнхийлөн захирагч нь улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгагдсан хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлэхэд удирдлага, зохион байгуулалтаар хангаж, шаардлагатай арга хэмжээг авах, гүйцэтгэгч, захиалагч байгууллагын мэдээлэл, сонсголыг улирал тутам хэлэлцэх;

4.2.4. Аймаг, нийслэлийн Засаг дарга улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах хөрөнгө оруулалтын төслийн саналаа үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан аргачлалын дагуу боловсруулж, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэн холбогдох төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх.

Тав. Бусад

5.1. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрөөр батлагдсан хөрөнгө оруулалтын төсөлд тухайн жилд хуваарилсан хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж, гүйцэтгэл гаргах, тайлагнах, мэдээлэх үүргийг төсвийн ерөнхийлөн захирагч хариуцна.

5.2. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг төлөвлөх, хэрэгжүүлэх, тайлагнах журмыг зөрчсөн төсвийн байгууллагын ерөнхий менежер болон бусад албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

ИННОВАЦИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ТОДОРХОЙЛОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмаар инновацийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, түүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна.

1.2. Инновацийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлоход Инновацийн тухай хууль тогтоомж, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам болон энэ журмыг мөрдөнө.

1.3. Инновацийн тэргүүлэх чиглэл нь эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, өндөр технологийн болон өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох, өндөр үр ашигтай үйлчилгээний төрөл, хэлбэрийг бий болгох, үндэсний инновацийн чадавх, нөөцийг оновчтой ашиглах, инновацийн талаарх төрийн дэмжлэгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ.

1.4. Инновацийн тэргүүлэх чиглэл (цаашид “Тэргүүлэх чиглэл” гэх)-д хамааралтай хөтөлбөр, төслийг тэргүүн ээлжинд сонгон хэрэгжүүлнэ.

Хоёр. Тэргүүлэх чиглэл тодорхойлох шаардлага, шалгуур үзүүлэлт

2.1. Тэргүүлэх чиглэлийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 6 дугаар бүлэгт заасан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт нийцүүлэн тодорхойлно.

2.2. Тэргүүлэх чиглэлийг тодорхойлохдоо дараахь шалгуур үзүүлэлтийг баримтална:

2.2.1. хүний аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах, амьдралын нөхцөлийг сайжруулах, хүний хөгжилд дэмжлэг үзүүлсэн байх;

2.2.2. нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэтгэх үр ашигтай технологийг хөгжүүлэхэд чиглэгдсэн байх;

2.2.3. дотоод, гадаадын зах зээлд нэвтрүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээ чанартай, өрсөлдөх чадвартай байх;

2.2.4. импортыг орлох, экспортын нөөцийг өсгөхөд чиглэгдсэн байх;

Засгийн газрын 2018 оны 353 дугаар тогтоолын хавсралт

2.2.5. байгаль орчныг хамгаалах, орчны бохирдол, доройтлыг бууруулж, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах зорилгод нийцсэн байх;

2.2.6. дотоодын түүхий эд ашиглан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, зах зээлийн шинэ эрэлт, аж үйлдвэрийг бий болгосон байх; 2.2.7. санхүүгийн болон бусад нөөцийг үр ашигтай зарцуулах, бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлд нэвтрэх боломж, маркетинг, зохион байгуулалтын үр өгөөжийг бий болгосон байх.

Гурав. Тэргүүлэх чиглэлийг тодорхойлох үйл ажиллагаа

3.1. Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний шийдвэрээр тэргүүлэх чиглэл тодорхойлох Ажлын хэсгийг байгуулна.

3.2. Ажлын хэсгийн бүрэл дэхүүнд өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, холбогдох яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага, аж үйлдвэр, хувийн хэвшлийн төлөөллийг оруулна.

3.3. Ажлын хэсэг дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

3.3.1. тэргүүлэх чиглэл тодорхойлох ажлын төлөвлөгөө гаргах; 3.3.2. шаардагдах мэдээлэл цуглуулах, мэдээллийг нэгтгэн боловсруулж, дүн шинжилгээ хийх;

3.3.3. тэргүүлэх чиглэлийг тодорхойлоход шаардагдах инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи, тэдгээрийн үндсэн шинж чанарын тодорхойлолтыг бэлтгэх;

3.3.4. тэргүүлэх чиглэлийн томьёолол, хэрэгжүүлэх санал, хүрэх үр дүнгийн төсөөллийг боловсруулах;

3.3.5. тэргүүлэх чиглэлийн төслийг боловсруулах.

3.4. Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Ажлын хэсгийн боловсруулсан тэргүүлэх чиглэлийн төслийг Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлнэ.

Төрийн мэдээлэл · 2019 · № 10 (1063)386–388-р хуудас