Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай № 22
2019 оны 02 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр Дугаар 22 хот
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн товлон зарласугай.
2.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн санал авах өдрийг 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр байхаар тогтоосугай.
3.Энэ тогтоолыг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2019 оны 02 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр Дугаар 23 хот
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай
Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 287 614 335 /хоёр зуун наян долоон сая зургаан зуун арван дөрвөн мянга гурван зуун гучин тав/ төгрөгөөр баталсугай.