Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай № 16
2019 оны 02 дугаар Улаанбаатар сарын 01-ний өдөр Дугаар 15 хот
Монгол Улсын Засгийн газрын гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 391 дүгээр зүйлийн 391.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Янгугийн Содбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-
Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.
2.Энэ тогтоолыг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2019 оны 02 дугаар Улаанбаатар сарын 01-ний өдөр Дугаар 16 хот
Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай
Дипломат албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулахаар тогтоосугай.