Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 2
(1055)
— 41 —

Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээ

ЯЛТАН ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛС ХООРОНДЫН ГЭРЭЭ

Монгол Улс ба Бүгд Найрамдах Казахстан Улс нь /цаашид “талууд” гэх/ бүрэн эрхт байдал болон эрх тэгш байхыг харилцан хүндэтгэх үндсэн дээр,

хоёр улсын хоорондын эрүүгийн эрх зүйн харилцаанд эрх зүйн хамтын ажиллагааг бэхжүүлэхийг эрмэлзэн,

ялыг ялтны харьяалагдах улсад эдлүүлэх нь түүний нийгэмшихэд дэм болохыг харгалзан,

дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов.

1 дүгээр зүйл Тодорхойлолт

Энэхүү гэрээний зорилгоор дараахь тодорхойлолтыг хэрэглэнэ:

а) “шилжүүлэгч тал” гэж ялтныг өөрийн нутаг дэвсгэрээс шилжүүлж буй эсхүл шилжүүлсэн талыг;

б) “хүлээн авагч тал” гэж ялтныг өөрийн нутаг дэвсгэр дээр хүлээн авч буй эсхүл хүлээн авсан талыг;

в) “ялтан” гэж шилжүүлэгч талын шүүхээс оноосон хугацаагаар хорих ял эдэлж буй этгээдийг тус тус ойлгоно.

2 дугаар зүйл Нийтлэг үндэслэл

Аль ч тал ялтныг шилжүүлэгч талын шүүхээс оногдуулсан ялыг эдлүүлэхээр нөгөө талд энэхүү гэрээнд заасны дагуу шилжүүлэх эрхтэй. 3 дугаар зүйл Төв байгууллага

1. Энэхүү гэрээг хэрэгжүүлэхдээ талууд өөрсдийн томилсон төв байгууллагаар дамжуулан харилцана.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
Төрийн мэдээлэл · 2019 · № 2 (1055)41-р хуудас