Санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн Газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн Газар хоорондын Хэлэлцээр
3. Энэхүү тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
2016-2017 он
Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь II Монгол Улсын Засгийн Газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн Газар- Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд тогтсон найрсаг харилцааны үзэл санаанд тулгуурлан,
энэхүү найрсаг харилцааг түншилсэн Санхүүгийн хамтын ажиллагаагаар бэхжүүлэн, гүнзгийрүүлэхийг эрмэлзэж,
уг харилцааг хэвээр хадгалах нь энэхүү Хэлэлцээрийн үндсийг бүрдүүлнэ гэдгийг ухамсарлан, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд байгаль орчны тогтвортой байдалд тулгуурлан хувь нэмэр оруулах зорилгоор,
хоёр орны Засгийн газар хоорондын 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээний протокол, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдсэн амлалтуудыг (2016 оны 12 дугаар
сарын 8-ны өдрийн 182/2016 тоот төлөөний ноот, 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 163/2017 тоот төлөөний ноот) үндэслэн -
дараах зүйлийг хэлэлцэн тохиролцов.
(1) Хэрэв дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэж судалгааны дүнд тогтоож, эмэгтэйчүүдийн нийгмийн байр суурийг бэхжүүлэх болон ядууралтай тэмцэхэд өөрөө өөртөө туслахад чиглэсэн арга хэмжээ, эсхүл дунд хэмжээний үйлдвэрт зээлийн баталгаа гаргах сан, байгаль орчныг хамгаалах болон нийгмийн дэд бүтцийн төсөл болохын хувьд санхүүгийн тусламж олгон дэмжих онцгой нөхцөлийг хангаж буйг нь нотолсон бол Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн Газар нь Монгол Улсын Засгийн Газарт “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь II” төсөлд
а) 13 500 000 (үсгээр: арван гурван сая таван зуун мянга) хүртэлх еврогийн 2016 оны санхүүгийн хөрөнгийг;
б) 6 000 000 (үсгээр: зургаан сая) хүртэлх еврогийн 2017 оны санхүүгийн хөрөнгийг
Сэргээн босголтын зээлийн банк (KfW)-наас авах боломж олгоно.
(2) Монгол Улсын Засгийн Газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн Газар хооронд харилцан тохиролцсоноор 1 дүгээр заалтад дурдсан төслийг өөр төслүүдээр орлуулж болно. 1 дүгээр заалтад дурдсан төслийг байгаль орчныг хамгаалах буюу нийгмийн дэд бүтцийн төсөл, эсхүл дунд хэмжээний үйлдвэрт зээлийн баталгаа гаргах сан, эсхүл эмэгтэйчүүдийн нийгмийн байр суурийг сайжруулах, ядууралтай тэмцэх өөрөө өөртөө туслахад чиглэсэн арга хэмжээ болохын хувьд санхүүгийн хөрөнгө олгох замаар дэмжих онцгой нөхцөлийг хангаж буй өөр төслөөр орлуулбал санхүүгийн хөрөнгө олгож болно. 1 дүгээр заалтын б) -д дурдсан хөрөнгө нь үүнд хамаарахгүй болно.
(3) Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн Газар нь 1 дүгээр заалтад дурдсан төслийн бэлтгэл ажлыг хангахад зориулан нэмэлт зээл эсвэл санхүүгийн хөрөнгө, эсхүл 1 дүгээр заалтад дурдсан төслийг хэрэгжүүлэх, дэмжихэд шаардагдах дагалдах арга хэмжээнд зориулан нэмэлт санхүүгийн хөрөнгө Сэргээн босголтын зээлийн банкнаас авах
боломжийг Монгол Улсын Засгийн газарт хожим олгох тохиолдолд энэхүү Хэлэлцээр нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилнэ.
2 ДУГААР ЗҮЙЛ (1) Энэхүү Хэлэлцээрийн 1 дүгээр зүйлийн 1 дүгээр заалтад дурдсан хөрөнгийг ашиглах, түүнийг олгох нөхцөл болон ажил гүйцэтгүүлэх журмыг Сэргээн босголтын зээлийн банк, санхүүгийн хөрөнгө хүлээн авагчийн хооронд байгуулах, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хууль тогтоомжийг мөрдлөг болгох гэрээгээр зохицуулна.
(2) Энэхүү Хэлэлцээрийн 1 дүгээр зүйлийн 1 дүгээр заалтын а) -д дурдсан хөрөнгийг олгох амлалт өгснөөс хойш зургаан жилийн дотор холбогдох санхүүжилтийн гэрээнүүд байгуулагдаагүй тохиолдолд уг амлалт хүчингүй болно. Дээрх заалтад дурдсан хөрөнгийн хувьд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр уг хугацаа дуусгавар болно.
(3) Энэхүү Хэлэлцээрийн 1 дүгээр зүйлийн 1 дүгээр заалтын б) -д дурдсан хөрөнгийг олгох амлалт өгснөөс хойш хоёр жилийн дотор холбогдох санхүүжилтийн гэрээнүүд байгуулагдаагүй тохиолдолд уг амлалт хүчингүй болно. Дээрх заалтад дурдсан хөрөнгийн хувьд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр уг хугацаа дуусгавар болно.
(4) Монгол Улсын Засгийн Газар нь санхүүгийн хөрөнгө хүлээн авагч биш байх тохиолдолд 1 дүгээр заалтын дагуу байгуулах санхүүжилтийн гэрээгээр үүсч болох аливаа төлбөрийг эргэн төлөх баталгааг Сэргээн босголтын зээлийн банканд гаргана.
Монгол Улсын Засгийн Газар нь энэхүү Хэлэлцээрийн 2 дугаар зүйлийн 1 дүгээр заалтад дурдсан гэрээнүүдийг байгуулах, хэрэгжүүлэхтэй холбогдон ноогдуулж болох Монгол Улсын шууд татвар, хураамжаас Сэргээн босголтын зээлийн банкийг чөлөөлнө. Дээр дурдсантай холбогдуулан ноогдуулсан нэмэгдсэн өртгийн албан татвар болон бусад адил төрлийн шууд бус татвар, ноогдуулсан онцгой албан татварыг Монгол Улсын Засгийн Газар хариуцна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн Газар нь бусад албан татвар, хураамжаас Сэргээн босголтын зээлийн банкийг чөлөөлнө.
4 ДҮГЭЭР ЗҮЙЛ Монгол Улсын Засгийн Газар нь санхүүгийн хөрөнгө олгосонтой холбоотойгоор зорчигч болон ханган нийлүүлэгчдийг хуурай болон усан зам, агаараар хүн болон бараа тээвэрлэх тээврийн байгууллагыг чөлөөтэй сонгох боломжоор ханган, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад
байрладаг тээврийн байгууллагуудыг үүнд тэгш эрхтэй оролцоход саад тотгор болох, эсхүл хязгаарлах аливаа арга хэмжээг авахаас түдгэлзэн, шаардлагатай нөхцөлд тэдэнд зохих зөвшөөрлийг олгоно.
5 ДУГААР ЗҮЙЛ (1) Энэхүү Хэлэлцээр нь түүнийг хүчин төгөлдөр болгох дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг хангасан тухай мэдэгдлийг Монгол Улсын Засгийн Газраас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн Газарт хүргүүлсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Энэхүү Хэлэлцээрийн хүчин төгөлдөр болох өдөр нь дээрх мэдэгдлийг хүлээн авсан өдөр байна.
(2) Энэхүү Хэлэлцээрийг хүчин төгөлдөр болмогц Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн Газар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газарт Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн 102 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлнэ. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газар бүртгэж авснаа баталгаажуулмагц хэлэлцэн тохиролцогч нөгөө Талд Хэлэлцээрийг бүртгүүлсэн тухай НҮБ-ын бүртгэлийн дугаарыг заан мэдээлнэ.
(3) Энэхүү Хэлэлцээрийг хугацаагүй байгуулсан болно. Хэлэлцэн тохиролцогч Талууд Хэлэлцээрийг дипломат шугамаар хэдийд ч цуцлах боломжтой бөгөөд Хэлэлцээр нь Хэлэлцээрийг цуцлах тухай хүсэлтийг хэлэлцэн тохирогч нөгөө Тал хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дараа цуцлагдана.
(4) Хэлэлцэн тохиролцогч Талууд энэхүү Хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах талаар тохиролцож болно.
(5) Энэхүү Хэлэлцээрийг тайлбарлах, хэрэглэхэд үүсэх маргааныг хэлэлцэн тохиролцогч Талууд яриа, хэлэлцээний замаар эв зүйгээр шийдвэрлэнэ.
Энэхүү Хэлэлцээрийг Улаанбаатар хотноо 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр монгол, герман, англи хэл дээр тус бүр хоёр эх хувь байгуулсан бөгөөд эх хувь бүр нь адил хүчинтэй байна. Герман, монгол хэл дээрх эх бичвэрийг тайлбарлахад зөрүү гарвал англи хэл дээрх эх бичвэрийг баримтална.
Монгол Улсын Холбооны Бүгд Найрамдах Засгийн Газрыг төлөөлж Герман Улсын Засгийн Газрыг төлөөлж