Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 46
(1051)
— 1723 —

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 15-ны өдөр хот

АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн “өвчтэй хүмүүсийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх” гэснийг “хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 15-ны өдөр хот

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 268 дугаар зүйлийн 268.1.2 дахь заалтын “донтох эмгэгтэй хүнийг” гэснийг “донтой хүнийг захиргааны журмаар” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2018 · № 46 (1051)1723-р хуудас