Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн
этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг татан буулгах ял шийтгэнэ.
Тайлбар: -Террор ажиллагааг бэлтгэхэд оролцсон хүн гэмт хэргээ
сайн дураар илчилсэн, төрийн байгууллагад цаг тухайд нь сэрэмжлүүлсэн, террор ажиллагааг таслан зогсооход бодитой тус дөхөм үзүүлсэн тухайн хүний үйлдэл өөр гэмт хэргийн шинжгүй бол ялаас чөлөөлнө.
29.10 дугаар зүйл.Террор үйлдэхийг санхүүжүүлэх
1.Террорист, террорист байгууллага, террор ажиллагаанд
зарцуулагдахыг урьдчилан мэдсээр байж шууд, шууд бусаар эд хөрөнгө хуримтлуулсан, шилжүүлсэн, зарцуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн
этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
ГУчдУГААР бҮЛЭГ
бУСАд
30.1 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
1.Энэ хуулийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж
мөрдөнө.
ХУРЛЫН дАРГА З.ЭНХбОЛд
2015 оны 12 дугаар Улаанбаатар сарын 03-ны өдөр хот
АРХИдАН СОГТУУРАХТАЙ ТЭМцЭХ
ТУХАЙ ХУУЛЬд ӨӨРчЛӨЛТ
1 дүгээр зүйл.Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 131
дүгээр зүйлийн 131.1 дэх хэсгийн “Эрүүгийн хуулийн2 161, 175 дугаар зүйл, Захиргааны хариуцлагын тухай хуулийн3 42 дугаар зүйлд заасан гэмт хэрэг, захиргааны зөрчлийн болон энэ хуулийг зөрчсөний улмаас” гэснийг