Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 7
(916)
— 267 —

Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/

2015 оны 12 дугаар Улаанбаатар сарын 03-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ЭРҮҮГИЙН ХУУЛЬ

/Шинэчилсэн найруулга/

ЕРӨНХИЙ АНГИ

НЭГдҮГЭЭР бҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНдЭСЛЭЛ

1.1 дүгээр зүйл.Хуулийн зорилго

1.Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар1

баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.

1.2 дугаар зүйл.Хууль ёсны зарчим

1.Гэмт хэрэг, ял, албадлагын арга хэмжээг энэ хуулиар

тодорхойлно.

2.Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй.

3.Үйлдэл, эс үйлдэхүйг шинээр гэмт хэрэгт тооцсон, шинээр ялын

төрөл, хэмжээг тогтоосон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль энэ хуулийн бүрэлдэхүүн хэсэг болно.

4.Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол

Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.

5.Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны

хэм хэмжээний актыг ашиглаж болно.

1.3 дугаар зүйл.Шударга ёсны зарчим

1.Ял, албадлагын арга хэмжээ нь тухайн хувь хүн, хуулийн этгээдийн

үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон байна.

1 Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн.

Төрийн мэдээлэл · 2016 · № 7 (916)267-р хуудас