Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлтийн тухай № 83
2018 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 15-ны өдөр Дугаар 83 хот
Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлтийн тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Монгол Улсын Их Хурлаас 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдөр баталсан Нотариатын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт “Өвлөгдөх эд хөрөнгө барьцаанд байгаа нөхцөлд өвлөх эрхийн гэрчилгээг уг эд хөрөнгийг барьцаалсан байгууллагын зөвшөөрлийг үндэслэн өвлөгчид олгоно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө … өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. …” гэснийг зөрчсөн байна” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.
2018 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 15-ны өдөр Дугаар 84 хот
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл”-ийг хавсралтаар баталсугай.
2.Доор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/, Монголбанк /Н.Баяртсайхан/, Санхүүгийн зохицуулах хороо /С.Даваасүрэн/-нд даалгасугай:
1/Монгол Улсаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр авсан арга хэмжээнд олон улсын
байгууллагаас хийсэн үнэлгээг дээшлүүлэх шат дараалсан арга хэмжээг төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх;
2/гадаад валютын нөөцийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан түвшинд дунд хугацаанд хүргэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
3/зээлийн хүүг бууруулах стратегийн хэрэгжилтийг хангах; 4/чанаргүй активыг бууруулах стратегийн хэрэгжилтийг хангах; 5/санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах эрх зүйн орчныг бий болгож, хэрэгжилтийг хангах чиглэлээр зохих арга хэмжээг авах;
6/санхүүгийн салбарыг дэмжиж, тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах;
7/Монгол Улсын гадаад валютын урсгалын мэдээлэлд дүн шинжилгээ хийж, улирал тутам тайлагнаж байх;
8/ипотекийн зээлийг эдийн засгийн төлөв, санхүүгийн чадавхтай уялдуулж урт хугацаанд тогтвортой үргэлжлүүлэх;
9/алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах асуудлыг судалж, шийдвэрлэх.
3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Д.Дамба-Очир/-нд үүрэг болгосугай.
Монгол Улсын Их Хурлын 2018 оны 84 дүгээр тогтоолын хавсралт
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2019 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ Мөнгөний бодлого нь эдийн засгийн болон санхүүгийн системийн тогтвортой байдлыг бэхжүүлж, санхүүгийн зах зээлийн хөгжлийг хөтлөхөд чиглэгдэнэ.
1.Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд:
1.1.Мөнгөний бодлогын зах зээлийн зарчимд суурилсан хэрэгслийг ашиглан хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2019-2020 онд жилийн 8 хувь, дунд хугацаанд 6 хувь орчимд тогтворжуулна.
1.2.Эдийн засгийн дархлааг дэмжих, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хүрээнд гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
1.3.Санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах, системийн эрсдэлээс сэргийлэхэд чиглэсэн макро зохистой бодлогын арга хэмжээг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлнэ.
1.4.Төв банкны олон нийттэй харилцах үйл ажиллагааг сайжруулж, бодлогын үр нөлөөг дээшлүүлнэ.
2.Санхүүгийн салбарын тогтвортой байдлын хүрээнд: 2.1.Банк, санхүүгийн салбарын хууль, эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлнэ.
2.2.Банк, санхүүгийн салбарын тогтвортой байдал, эрсдэл даах чадварыг хадгалах зорилгоор банкуудын өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
2.3.Олон улсад мөрдөгдөж байгаа нягтлан бодох бүртгэл, хяналт шалгалтын зарчим, зохицуулалтын арга хэрэгслийг банкны салбарын үйл ажиллагааны онцлогтой уялдуулан нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлнэ.
2.4.Банкны харилцагчийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг боловсронгуй болгож, хэрэгжилтэд хяналт шалгалт хийх тогтолцоог сайжруулна.
3.Санхүүгийн захын дэд бүтэц, түүний институцийг бэхжүүлэх ажлын хүрээнд:
3.1.Үндэсний төлбөрийн системийн найдвартай ажиллагааг бэхжүүлж, төлбөрийн системийн нэгдсэн зохицуулалтыг бий болгох ажлыг үргэлжлүүлнэ.
3.2.Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх ажлыг эрчимжүүлж, хамрах хүрээг өргөжүүлнэ.
3.3.Олон улсад мөрдөгдөж байгаа тогтвортой санхүүжилтийн нийтлэг зарчим, шилдэг туршлагыг нэвтрүүлнэ.