Б.Батзоригийн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай № 82
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 2018 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 06-ны өдөр Дугаар 81 хот
Монгол Улсын Засгийн газрын гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 391 дүгээр зүйлийн 391.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Батжаргалын Батзоригийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.
2.Энэ тогтоолыг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2018 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 07-ны өдөр Дугаар 82 хот
Б.Батзоригийн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.13 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Батжаргалын Батзоригийн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсүгэй.
2.Энэ тогтоолыг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД