Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох тухай № 189
6.5. Салбар комиссыг байгуулсан албан тушаалтан тооллогын
ажлын тайланг улсын байцаагчийн дүгнэлт, тооллогын дэвтэр, “Тоолов (....он)” тэмдэг болон тооллогын мөрөөр авах арга хэмжээний талаарх саналын хамт Улсын комисст хүргүүлнэ.
6.6. Улсын комисс тооллогын ажлын тайлан болон дэвтэр, “Тоолов
(....он)” тэмдэг, бусад баримт бичгийн бүрдлийг нягтлан хүлээж авна.
6.7. Улсын комиссын дарга гурваас доошгүй гишүүнтэй баг
томилж, “Тоолов (....он)” тэмдгийг устгалд оруулна.
6.8. Улсын комиссын дарга тооллогын ажлын дүн, авах арга
хэмжээний саналыг нэгтгэн Засгийн газарт танилцуулна.
6.9. Улсын комиссын дарга тооллогын тайлан, дэвтэр, холбогдох
бусад баримт бичгийг Соёлын өвийн үндэсний төвд хүлээлгэн өгч, хадгалуулна.
Долоо. Хариуцлага
7.1. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд хууль тогтоомжид заасны
дагуу хариуцлага ногдуулна.
2018 оны 6 дугаар Улаанбаатар сарын 20-ны өдөр Дугаар 189 хот
Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох тухай
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг
үндэслэн Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын 2.3.3, Ногоон хөгжлийн бодлогын 3.6.4, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.6 дахь зорилтыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн, нэг удаагийн нийлэг
хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав, баглаа боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, хэрэглэхийг 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хориглосугай.
2. Хог хаягдлын эдийн засгийн зохицуулалтыг сайжруулах, үүсгэгч
нь хариуцаж, бохирдуулагч нь төлөх эко төлбөрийн эрх зүйн орчныг бүрдүүлэх арга хэмжээ авахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад даалгасугай.