Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 41
(1046)
— 1268 —

Журам батлах тухай № 184

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 6 дугаар Улаанбаатар сарын 20-ны өдөр Дугаар 184 хот

Журам батлах тухай

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 13.1.6-д заасныг үндэслэн

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Соёлын биет бус өвийн үзлэг хийх журам”-ыг 1 дүгээр хавсралт,

“Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллого хийх журам”-ыг 2 дугаар хавсралт, “Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого хийх журам”-ыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол,

соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад даалгасугай.

3. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Түүх, соёлын дурсгалт

зүйлийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 233 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА

Засгийн газрын 2018 оны 184 дүгээр

тогтоолын 1 дүгээр хавсралт

СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ҮЗЛЭГ ХИЙХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилго нь Соёлын өвийг хамгаалах тухай

хуулийн 8.4-т заасан төлөөллийн болон яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний жагсаалтад бүртгэгдсэн соёлын биет бус өвийн хадгалалт, хамгаалалтын байдлыг мөн хуулийн 26.1-д заасны дагуу гурван жил тутам нягтлан үзэж, дүн шинжилгээ хийх үйл ажиллагааг зохицуулахад оршино.

1.2. Соёлын биет бус өвийн үзлэг хийхэд бэлтгэх, зохион байгуулах,

тайлагнахад энэхүү журмыг мөрдөнө.

1.3. Соёлын биет бус өвийн үзлэг хийх ажлыг нэгдсэн арга зүйгээр

хангах, зохион байгуулах, тайлагнах үүргийг соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцна.

1.4. Соёлын биет бус өвийн үзлэгийг Улсын Их Хурлын 2001 оны

57 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын 4.3-т заасны дагуу бүсчлэн зохион байгуулна.

1.5. Соёлын биет бус өвийн үзлэгийг хуанлийн жилд багтаан

зохион байгуулна.

Хоёр. Үзлэг хийхэд бэлтгэх

2.1. Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын

дарга соёлын биет бус өвийн үзлэг хийх ажлын удирдамж болон үзлэгийн ажлыг энэхүү журмын 1.4-т заасан бүс нутагт хэрэгжүүлэх ажлын хэсэг (цаашид “Ажлын хэсэг” гэх)-ийн бүрэлдэхүүнийг батална.

2.2. Ажлын хэсэгт төрийн болон төрийн бус байгууллагын

төлөөлөл, эрдэмтэн судлаачид, үзлэгт хамрагдах орон нутгийн төлөөллийг оролцуулах бөгөөд дарга, нарийн бичгийн дарга, 5-аас дээшгүй гишүүнээс бүрдэнэ.

2.3. Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын

дарга соёлын биет бус өв болон өвлөн уламжлагчийн тоо хэмжээ, газар нутгийн цар хүрээнээс хамаарч энэхүү журмын 1.4-т заасан бүс нутагт хэд хэдэн Ажлын хэсэг томилон ажиллуулж болно.

2.4. Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага

тухайн бүс нутагт уламжлан хадгалагдсан соёлын биет бус өвийн бүртгэлийг бэлтгэж, Ажлын хэсэгт хүлээлгэн өгнө.

2.5. Бүх шатны Засаг дарга Ажлын хэсэгт шаардлагатай дэмжлэг

үзүүлж, хамтран ажиллана.

2.6. Соёлын биет бус өвийн үзлэг хийхэд шаардагдах зардлыг

Соёл, урлагийг дэмжих санд хуваарилагдсан хөрөнгөөс санхүүжүүлнэ.

Гурав. Үзлэгийн ажлыг зохион байгуулах

3.1. Ажлын хэсэг соёлын биет бус өвийн үзлэгийн ажлыг холбогдох

хууль, энэхүү журамд заасны дагуу үнэн зөв, шуурхай, чанартай зохион байгуулна.

3.2. Ажлын хэсэг дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.2.1. соёлын биет бус өвийн хадгалалт, хамгаалалтын

нөхцөл байдлыг тандан судлах;

3.2.2. соёлын биет бус өвийг сурвалжлан олж, судлах;

3.2.3. соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч болон

орон нутгийн ард иргэдтэй уулзаж мэдээлэл цуглуулах;

3.2.4. соёлын биет бус өвийн хадгалалт, хамгаалалтын

нөхцөл байдалд эерэг, сөрөг нөлөөлж байгаа хүчин зүйлийг илрүүлж, тогтоох;

3.2.5. соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн тоо

болон газар нутгийн тархалтыг тогтоох;

3.2.6. соёлын биет бус өвийг хамгаалах чиглэлээр тухайн

орон нутагт зохион байгуулагдсан арга хэмжээний талаарх мэдээллийг цуглуулах;

3.2.7. соёлын биет бус өв тус бүрийн хадгалалт,

хамгаалалтын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх;

3.2.8. соёлын биет бус өв, түүнийг өвлөн уламжлагчийг

гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулах;

3.2.9. соёлын биет бус өвийн үзлэгийн тайланг соёлын

асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөх.

3.3. Ажлын хэсгийн дарга Ажлын хэсгийн үйл ажиллагааг өдөр

тутмын удирдлагаар хангаж, үзлэгийн ажлыг зохион байгуулах төлөвлөгөөг батлан, гишүүдийн хариуцах ажил үүргийг тогтооно.

3.4. Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга ажлын хэсгийн үйл

ажиллагааг баримтжуулах, холбогдох баримт бичгийг хадгалах, ажлын хэсгийн даргаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг хариуцна.

3.5. Ажлын хэсэг соёлын биет бус өвийн үзлэгийн үеэр олж авсан

хувь хүн, албан байгууллагын нууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу чандлан нууцална.

3.6. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажилласан гишүүдэд соёлын

асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга өөрийн төсвийн багцаас мөнгөн урамшуулал олгоно.

Дөрөв. Үзлэгийн ажлын дүнг тайлагнах

4.1. Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага

Ажлын хэсгээс ирүүлсэн тайланг нэгтгэн, дүн шинжилгээ хийж, үзлэгийн мөрөөр авах арга хэмжээний саналын хамт дараа оны эхний улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.

4.2. Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага

соёлын биет бус өвийн үзлэгийн ажилд холбогдох тайлан, бусад мэдээллийг дэвтэрлэн Соёлын өвийн үндэсний төвд хүлээлгэн өгч хадгалуулна.

Тав. Хариуцлага

5.1. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд хууль тогтоомжид заасны

дагуу хариуцлага ногдуулна.

Засгийн газрын 2018 оны 184 дүгээр

тогтоолын 2 дугаар хавсралт

ТҮҮХ, СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛЫН
ТООЛЛОГО ХИЙХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилго нь түүх, соёлын үл хөдлөх дурсгал

(цаашид “үл хөдлөх дурсгал” гэх)-ын эх төрх, бүрэн бүтэн байдлыг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 26.1-д заасны дагуу таван жил тутам нягтлан шалгаж, хадгалалт, хамгаалалтын нөхцөл, аюулгүй байдалд хяналт тавих үйл ажиллагааг зохицуулахад оршино.

1.2. Үл хөдлөх дурсгалын тооллогын комисс байгуулах, тооллого

хийхэд бэлтгэх, зохион байгуулах, тайлагнах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө.

1.3. Тооллогын ажилд соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл,

мэдээллийн санд бүртгэлтэй үл хөдлөх дурсгалын жагсаалт бүхий тооллогын дэвтрийг ашиглана.

Хоёр. Тооллогын комисс байгуулах

2.1. Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын

дарга тооллогын ажлыг арга зүйн удирдлагаар хангах үүрэг бүхий Улсын комиссын бүрэлдэхүүн, удирдамжийг тухайн жилийн 2 дугаар сарын 15-ны дотор баталж, аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ.

2.2. Аймаг, нийслэлийн Засаг дарга тооллогын ажлыг зохион

байгуулах үүрэг бүхий салбар комиссын бүрэлдэхүүн, ажлын төлөвлөгөөг тухайн жилийн 3 дугаар сарын 15-ны дотор батална.

2.3. Комиссын бүрэлдэхүүн нь холбогдох төрийн болон төрийн

бус байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөллийг оролцуулна. Комиссын бүрэлдэхүүн нь сондгой тооны төлөөллөөс бүрдэнэ.

2.4. Улсын комиссын орон нутагт ажиллахад шаардагдах зардлыг

соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, салбар комиссын орон нутагт ажиллахад шаардагдах зардлыг аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус хариуцна.

2.5. Сум, дүүргийн Засаг дарга, Тусгай хамгаалалттай газрын

хамгаалалтын захиргаа, Хил хамгаалах байгууллага, түүний харъяа анги, нэгтгэлүүд нь улсын болон салбар комиссын үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана.

Гурав. Тооллогод бэлтгэх

3.1. Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага

үл хөдлөх дурсгалын тооллогын ажлын бэлтгэлийг хангах талаар дараах ажлыг зохион байгуулна:

3.1.1. тооллого явуулах талаар сургалт зохион байгуулах;

3.1.2. тооллогын ажилд шаардлагатай техник, тоног

төхөөрөмж, багаж хэрэгслийг холбогдох байгууллагад хуваарилах;

3.1.3. тооллогын ажлыг зохион байгуулах талаарх

мэдээллийг онцгой байдал, хил хамгаалах болон мэргэжлийн хяналтын байгууллага, тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд мэдэгдэх;

3.1.4. тооллогын ажилд ашиглах тооллогын дэвтрийг

хэвлэж бэлтгэх.

3.2. Аймаг, нийслэлийн Засаг дарга салбар комиссын орон нутагт

ажиллахад ашиглах туулах чадвар сайтай, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгслийг бэлтгэнэ.

Дөрөв. Тооллогын ажлыг зохион байгуулах

4.1. Улсын комиссын дарга тооллогын дэвтэрт гарын үсэг зурж,

тамга, тэмдэг дарж баталгаажуулан салбар комисст хүлээлгэж өгнө.

4.2. Салбар комиссын дарга тооллогын ажлыг орон нутагт

зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөө, гишүүдийн ажил үүргийн хуваарийг энэхүү журмын 2.1-д заасан удирдамжид нийцүүлэн баталж мөрдүүлнэ.

4.3. Салбар комисс улсын хилийн бүс, улсын тусгай хамгаалалттай

газар нутагт ажиллах бол холбогдох зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авна.

4.4. Салбар комисс тооллогын ажлыг холбогдох хууль тогтоомж,

энэхүү журамд заасны дагуу үнэн зөв, шуурхай, чанартай зохион байгуулна. Салбар комисс дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.4.1. тооллогын дэвтэрт бичигдсэн үл хөдлөх дурсгалыг

тооллогод бүрэн хамруулах;

4.4.2. үл хөдлөх дурсгалын гэрэл зургийг харьцуулах

хэмжээстэй авах, дүрс бичлэг хийж байршлыг тогтоох;

4.4.3. шинээр илэрсэн дурсгалыг зохих журмын дагуу

бүртгэж, тооллогод хамруулах;

4.4.4. үл хөдлөх дурсгалын талаар тооллогын дэвтэрт

буруу бичигдсэн тохиолдолд бичвэрийн шалтгааныг судлан тодруулж, тэмдэглэл бичих;

4.4.5. тооллогын ажлын явцын мэдээллийг аймаг,

нийслэлийн Засаг дарга болон улсын комисст 30 хоног тутам мэдээлэх;

4.4.6. хууль бус үйл ажиллагаанд өртсөн үл хөдлөх

дурсгалын талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлэх.

4.5. Салбар комисс тооллогын явцад галын аюулгүй байдлын

хууль тогтоомжийг чанд мөрдөж, аливаа эрсдэлээс өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж ажиллана.

4.6. Салбар комиссын дарга тооллогын явцад тээврийн хэрэгслийн

бүрэн бүтэн байдлыг байнга шалгаж шаардлагатай засвар үйлчилгээг цаг тухайд нь хийлгэнэ.

4.7. Улсын болон салбар комиссын бүрэлдэхүүнд ажилласан

гишүүдэд комиссыг томилсон соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга, эсхүл аймаг, нийслэлийн Засаг дарга өөрийн төсвийн зардлаас мөнгөн урамшуулал олгоно.

Тав. Тооллогын ажлын дүнг тайлагнах

5.1. Салбар комисс тооллогын ажлын тайланг мөн оны 11 дүгээр

сарын 1-ний дотор эцэслэж, холбогдох баримт бичгийн хамт аймаг, нийслэлийн Засаг даргад танилцуулна.

5.2. Аймаг, нийслэлийн Засаг дарга тооллогын ажлын тайлантай

танилцаад мөн оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор зохих санал дүгнэлтийн хамт Улсын комисст хүргүүлнэ.

5.3. Улсын комисс аймаг, нийслэлийн Засаг даргаас ирүүлсэн

тайланг нэгтгэж дүнг мөн оны 12 дугаар сарын 15-ны дотор соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргад танилцуулна.

5.4. Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын

дарга тооллогын ажлын нэгдсэн дүнг тухайн жилд багтаан Засгийн газарт танилцуулна.

5.5. Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын

дарга аймаг, нийслэлийн Засаг даргаас ирүүлсэн тайлан, холбогдох бусад баримт бичгийг Соёлын өвийн үндэсний төвд хүлээлгэн өгч хадгалуулна.

Зургаа. Хариуцлага

6.1. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд хууль тогтоомжид заасны

дагуу хариуцлага ногдуулна.

Засгийн газрын 2018 оны 184 дүгээр

тогтоолын 3 дугаар хавсралт

ТҮҮХ, СОЁЛЫН ХӨДЛӨХ ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙН
ТООЛЛОГО ХИЙХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилго нь төрийн болон орон нутгийн өмчийн

түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл (цаашид “дурсгалт зүйл” гэх)-ийн эх төрх, бүрэн бүтэн байдал, бүтэц, шинж чанар, тоо хэмжээг дөрвөн жил тутам нягтлан шалгаж, хадгалалт, хамгаалалтын нөхцөл, аюулгүй байдалд хяналт тавих үйл ажиллагааг зохицуулахад оршино.

1.2. Төрийн болон орон нутгийн өмчийн дурсгалт зүйлийн

тооллогын ажлыг бэлтгэх, зохион байгуулах, тайлагнахад энэхүү журмыг мөрдөнө.

1.3. Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд

бүртгэлтэй шашны, олон нийтийн болон хувийн өмчийн дурсгалт зүйлийг өмчлөгчийн зөвшөөрлөөр энэхүү журамд заасны дагуу тооллогод хамруулж болно.

1.4. Тооллогын ажлыг соёлын өвийн бүртгэл, мэдээллийн

сангийн болон байгууллагын эд хөрөнгийн бүртгэлд үндэслэн явуулна. Шаардлагатай тохиолдолд дурсгалт зүйлийн хувийн хэрэг, карт, бусад баримт бичгийг ашиглаж болно.

Хоёр. Тооллогын комисс

2.1. Тооллогын ажлыг нэгдсэн арга зүйгээр хангах үүрэг бүхий

Улсын комиссын бүрэлдэхүүнийг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. Улсын комиссын дарга нь Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга байна.

2.2. Тооллогын ажлыг аж ахуйн нэгж, байгууллага, нутаг дэвсгэрийн

хэмжээнд зохион байгуулах үүргийг салбар комисс хэрэгжүүлнэ. Засгийн газрын гишүүн өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн өмчийн музей, номын сан, эрдэм шинжилгээний байгууллага болон бусад аж ахуйн нэгж, байгууллагад хадгалагдаж байгаа дурсгалт зүйлд тооллого хийх салбар комиссын бүрэлдэхүүнийг, аймаг, нийслэлийн Засаг дарга орон нутгийн өмчийн музей, номын сан, орон нутаг судлах танхим болон бусад аж ахуйн нэгж, байгууллагад хадгалагдаж байгаа дурсгалт зүйлд тооллого хийх салбар комиссын бүрэлдэхүүнийг тус тус батална.

2.3. Энэхүү журмын 1.3-т заасан дурсгалт зүйлийн тооллого хийх

тусгай комиссын бүрэлдэхүүнийг Улсын комиссын саналыг үндэслэн соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

2.4. Улсын болон салбар комиссын бүрэлдэхүүн нь холбогдох

төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачдын төлөөлөл, тооллогод хамрагдах аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийг оролцуулсан сондгой тоотой байна.

2.5. Энэхүү журмыг зөрчиж, хариуцлага хүлээж байсан этгээдийг

улсын болон салбар комиссын бүрэлдэхүүнд ажиллуулахгүй.

2.6. Тооллогын комисс тооллогын ажлыг Соёлын өвийг хамгаалах

тухай хууль, энэхүү журамд нийцүүлэн үнэн зөв, шуурхай, чанартай зохион байгуулна.

2.7. Улсын комисс дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

2.7.1. тооллогын ажлыг нэгдсэн арга зүйгээр хангах;

2.7.2. тооллогын ажлын явцын талаар хэвлэл, мэдээллийн

хэрэгслээр мэдээлэх;

2.7.3. салбар комиссын үйл ажиллагаатай танилцаж, арга

зүйн заавар, зөвлөгөө өгөх;

2.7.4. салбар комиссоос тооллогын дэвтэрт тусгахаар

ирүүлсэн саналыг тухай бүр хянаж, шийдвэрлэх;

2.7.5. тооллогын дэвтэр хөтлөлт, “Тоолов (....он)” тэмдгийн

ашиглалтын байдалд хяналт тавих;

2.7.6. тооллогын ажлын дүн мэдээг нэгтгэж, тайлагнах;

2.7.7. эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн

чиглэл, зөвлөмжийг хэрэгжүүлэх.

2.8. Салбар комисс дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

2.8.1. тооллогын ажлыг аж ахуйн нэгж, байгууллага, орон

нутгийн хэмжээнд төлөвлөж, зохион байгуулах;

2.8.2. шаардлагатай тохиолдолд нарийн мэргэжлийн

эрдэмтэн, судлаачдыг оролцуулж тусламж авах;

2.8.3. комиссын хурлаар зөвшөөрсөн тохиолдолд

тооллогын ажлын явцын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх;

2.8.4. тооллогын дэвтэрт бичигдсэн дурсгалт зүйлийн

хувийн дугаар, нэр, тодорхойлолт, тоо ширхэг, материал, хэмжээ, жин, хадгалалтын байдлыг илэрхийлсэн бичвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулан Улсын комисст хүргүүлж, шийдвэрлүүлэх;

2.8.5. дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалтын нөхцөл,

аюулгүй байдлын талаар танилцуулга бэлтгэх;

2.8.6. дутсан, солигдсон дурсгалт зүйлийн талаарх

мэдээллийг бэлтгэж аймаг, нийслэлийн Засаг дарга, цагдаагийн

байгууллагад хүргүүлэх;

2.8.7. тооллогын ажлын тайланг бэлтгэж, дэвтэрлэн үдэх;

2.8.8. тооллогын ажлын дүн мэдээг тогтоосон хугацаанд

тайлагнах;

2.8.9. эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн

чиглэл, зөвлөмжийг хэрэгжүүлэх.

2.9. Тооллогын комиссын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь

хуралдаан байна. Хуралдааны шийдвэр тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд түүнд комиссын дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.

2.10. Улсын болон салбар комиссын бүрэлдэхүүнд ажилласан

гишүүдэд комиссыг томилсон Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга өөрийн төсвийн багцаас мөнгөн урамшуулал олгоно.

Гурав. Тооллогын дэвтэр, “Тоолов (....он)” тэмдэг

3.1. Тооллогын ажилд соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл,

мэдээллийн санд бүртгэлтэй дурсгалт зүйлийн жагсаалтыг аж ахуйн нэгж, байгууллага тус бүрээр хэвлэж, дэвтэрлэсэн тооллогын дэвтрийг ашиглана. Тооллогын дэвтэр нь дурсгалт зүйлийн хувийн дугаар, нэр, тодорхойлолт, тоо ширхэг, материал, хэмжээ жин, хадгалалтын байдал, тайлбар гэсэн асуулга бүхий баганатай байна.

3.2. Улсын комисс шаардлагатай гэж үзвэл энэхүү журмын 3.1-

д заасан тооллогын дэвтрийн асуулга дээр нэмж нэгээс илүүгүй асуулга бүхий багана нэмж болно.

3.3. Тооллогын дэвтэрт орсон дурсгалт зүйлийн жагсаалт,

холбогдох мэдээлэл үнэн, зөв эсэхэд Улсын комисс хяналт тавина.

3.4. Улсын комиссын дарга тооллогын дэвтэр, “Тоолов (....он)”

тэмдгийг салбар комисст хүлээлгэн өгнө.

3.5. Тооллогын дэвтэр нь дурсгалт зүйлийн жагсаалтыг А4

хэмжээтэй цаасны нэг талд хэвлэсэн, 250-аас илүүгүй хуудастай байна. Тооллогын дэвтрийг Улсын комиссын дарга гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулна.

3.6. Салбар комисс дурсгалт зүйлийг тооллогод хамруулсныг

гэрчлэх “Тоолов (....он)” гэсэн бичвэр бүхий тэмдгийг ашиглана. Тэмдгийн бичвэрийг засварлах, гэмтээхийг хориглоно.

3.7. “Тоолов (....он)” тэмдгийг ашиглах боломжгүй болсон бол

энэ тухай Улсын комисст мэдэгдэж, шинээр хийлгэн ашиглаж болно. Энэ тохиолдолд ашиглах боломжгүй болсон тэмдгийг Улсын комисст хүлээлгэн өгнө.

3.8. Тооллогын дэвтэр болон “Тоолов (....он)” тэмдгийг тооллого

хийж байгаа аж ахуйн нэгж, байгууллагаас өөр газарт хадгалахыг хориглоно.

Дөрөв. Тооллогын ажилд бэлтгэх

4.1. Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага

тухайн жилд зохион байгуулах дурсгалт зүйлийн тооллого хийх тухай шийдвэрийн төсөл, удирдамж, төлөвлөгөөний төслийг боловсруулж соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

4.2. Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дурсгалт

зүйлийн тооллого хийх тухай шийдвэр, Улсын комиссын бүрэлдэхүүн, удирдамж, төлөвлөгөөг баталж, Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

4.3. Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага

дурсгалт зүйлийн тооллого хийх тухай шийдвэр, удирдамжийг холбогдох этгээдэд хүргүүлэх арга хэмжээг зохион байгуулна.

4.4. Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага

тухайн жилд зохион байгуулах тооллогын ажилд шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нийлүүлэх, нэгдсэн сургалт зохион байгуулах, тооллогын дэвтэр хэвлүүлэх, “Тоолов (....он)” тэмдэг хийлгэх, гарын авлага, сургалтын материал бэлтгэх ажлыг хариуцан зохион байгуулна.

4.5. Дурсгалт зүйлийн тооллого хийхэд шаардагдах зардлыг Соёл,

урлагийг дэмжих санд хуваарилагдсан хөрөнгөөс санхүүжүүлнэ.

Тав. Тооллогын ажлыг зохион байгуулах

5.1. Салбар комиссын дарга тооллогын ажлыг зохион байгуулах

үйл ажиллагааны төлөвлөгөө, ажил үүргийн хуваарийг энэхүү журмын 4.2- т заасан удирдамжид нийцүүлэн баталж мөрдүүлнэ.

5.2. Тооллогод хамрагдаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын

удирдлага тооллогын ажил эхлэхээс өмнө дурсгалт зүйлийн бүртгэлийн дэвтэр, эд хөрөнгийн бүртгэл болон тооллогын ажилд шаардлагатай холбогдох бусад баримт бичгийг салбар комисст хүлээлгэн өгнө.

5.3. Салбар комисс холбогдох хууль, тогтоомжийн дагуу улсын

хилээр гаргаснаас бусад дурсгалт зүйлийг тооллогод бүрэн хамруулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

5.4. Тооллогын ажлыг салбар комиссын гишүүдийн 60-аас доошгүй

хувийн ирцтэйгээр зохион байгуулна.

5.5. Салбар комисс дурсгалт зүйлийн хувийн дугаар, нэр,

тодорхойлолт, тоо ширхэг, материал, хэмжээ жин, хадгалалтын байдлыг тооллогын дэвтрийн бичвэртэй харгалзуулан нэг бүрчлэн шалгаж, бичвэр тус бүрийн зүүн доод буланд “√” гэж тэмдэглээд “тайлбар” баганын харгалзах эгнээнд “Тоолов (....он)” тэмдэг дарна.

5.6. Дурсгалт зүйлийн хувийн дугаар, нэр, тодорхойлолт, тоо

ширхэг, материал, хэмжээ, жин, хадгалалтын байдлыг илэрхийлсэн бичвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага гарсан, эсхүл дурсгалт зүйл дутсан, солигдсон, хулгайд алдагдсан бол тооллогын дэвтэрт “√” тэмдэглэгээ хийхгүй бөгөөд “Тоолов (....он)” тэмдгийг дарахгүй.

5.7. Салбар комисс энэхүү журмын 5.6-д заасан бичвэрт нэмэлт,

өөрчлөлт оруулах болсон шалтгаан, нөхцөлийг тодорхойлж, холбогдох баримт бичгийн хамт Улсын комисст хүргүүлнэ.

5.8. Салбар комисс нь энэхүү журмын 5.6-д заасан бичвэрт

нэмэлт, өөрчлөлт оруулах талаар Улсын комиссоос ирүүлсэн шийдвэрийг үндэслэн тооллогын дэвтрийн “тайлбар” баганын харгалзах эгнээнд зохих нэмэлт, өөрчлөлтийг гараар бичиж “Тоолов (....он)” тэмдэг дарна. Энэ тохиолдолд өөрчилсөн бичвэрийн зүүн доод буланд “√” гэж тэмдэглэхгүй. 5.9. Салбар комисс тооллого хийхдээ соёлын өвийн улсын нэгдсэн

бүртгэл, мэдээллийн сангийн цахим бүртгэлийн программыг ашиглана. Энэхүү журмын 5.8-д заасан нэмэлт, өөрчлөлтийг тухай бүр бүртгэлийн программд нэмж оруулна.

5.10. Салбар комисс тооллогод хамрагдаж байгаа дурсгалт

зүйлийн гэрэл зургийг харьцуулах хэмжээстэй авч хадгална.

5.11. Салбар комисс тооллогын ажлын өдөр тутмын тэмдэглэл

хөтөлнө. Тэмдэглэлд тухайн өдөр тооллогын ажилд оролцсон ажилтнууд гарын үсэг зурна.

5.12. Тооллогын дэвтрийг хөтөлж дуусмагц арын хавтасны дотор

талд тухайн тооллогод хамрагдсан дурсгалт зүйлийн тоо, энэхүү журмын 5.8-д заасан нэмэлт, өөрчлөлтийн талаар тэмдэглэл үйлдэж, салбар комиссын гишүүд гарын үсэг зурна.

5.13. Тухайн аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын

байгууллагын соёлын хяналтын улсын байцаагч тооллогын ажил холбогдох хууль, журмын дагуу явагдаж байгаад эсэхэд хяналт тавина.

5.14. Тооллогын явцад дараах үйл ажиллагаа явуулахыг

хориглоно:

5.14.1. дурсгалт зүйлийг бүртгэлээс хасах, актлах, устгах;

5.14.2. дурсгалт зүйлийн хувийн дугаар, нэр,

тодорхойлолт, тоо ширхэг, материал, хэмжээ жин, хадгалалтын байдлыг илэрхийлсэн бичвэрийг дур мэдэн засварлах;

5.14.3. дурсгалт зүйлийг зөөж тээвэрлэх, улсын хилээр

нэвтрүүлэх шийдвэр гаргах;

5.14.4. дурсгалт зүйлийг тухайн аж ахуйн нэгж,

байгууллагаас гаргах, бусдад дамжуулах;

5.14.5. улсын комиссын гишүүн, соёлын хяналтын

улсын байцаагчаас бусад этгээд аливаа хэлбэрээр хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх;

5.14.6. энэхүү журмын 6.3-т зааснаас бусад тохиолдолд

тооллогын дэвтэр, цахим мэдээллийг цаасан болон цахим хэлбэрээр хувилан олшруулж авах, бусдад дамжуулах.

Зургаа. Тооллогын ажлын дүнг тайлагнах

6.1. Салбар комисс тооллогын ажил дууссанаас 14 хоногийн дотор

дүнг нэгтгэн, дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалтын нөхцөл, аюулгүй байдлын талаар танилцуулга бэлтгэн аж ахуйн нэгж, байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөлд танилцуулж санал, дүгнэлт гаргуулна.

6.2. Салбар комисс тооллогын ажил дууссанаас нэг сарын дотор

комиссыг байгуулсан албан тушаалтанд тооллогын ажлын тайлан, энэхүү журмын 6.1-д заасан санал дүгнэлт болон тооллогын дэвтэр, “Тоолов (....он)” тэмдгийг хүлээлгэн өгнө.

6.3. Салбар комиссыг байгуулсан албан тушаалтан салбар

комиссын тайланд мэргэжлийн хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулна. Дүгнэлтэд тооллогын ажил холбогдох хууль, журмын дагуу явагдсан эсэх, тооллогод хамрагдсан дурсгалт зүйлийн тоо болон дутсан, солигдсон, хулгайд алдагдсан дурсгалт зүйлийн талаарх мэдээллийг тусгана.

6.4. Салбар комиссыг байгуулсан Засгийн газрын гишүүн

тооллогын дэвтрийг нэг хувь хувилан олшруулж тухайн аж ахуйн нэгж, байгууллагад хадгалуулна. Салбар комиссыг байгуулсан Засаг дарга тооллогын дэвтрийг хоёр хувь хувилан олшруулж тухайн аж ахуйн нэгж, байгууллага болон аймаг, нийслэлийн бүртгэл, мэдээллийн санд хадгалуулна.

Төрийн мэдээлэл · 2018 · № 41 (1046)1268–1280-р хуудас