Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 29
(1034)
— 972 —

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

2018 оны 06 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр хот

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй: 1/26 дугаар зүйлийн 26.12 дахь хэсэг:

“26.12.Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан этгээд газар ашиглах эрхээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлнэ.”

2/27 дугаар зүйлийн 27.1.14 дэх заалт:

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 06 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр хот

ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийн “Улсын бүртгэлийн байгууллага хууль зөрчсөний улмаас барьцаалуулагч” гэснийг “Барьцаалуулагч” гэж, 32.2 дахь хэсгийн “барьцаалуулагч болон улсын бүртгэлийн байгууллагаас” гэснийг “барьцаалуулагчаас” гэж, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийн “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд” гэснийг “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн

16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.2, 17.3 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төрийн мэдээлэл · 2018 · № 29 (1034)972-р хуудас