Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 38
(899)
— 1752 —

Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай № 13

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2015 оны 10 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр Дугаар 13 хот

Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэг,

үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт үндсэн хуулийн холбогдох заалтыг

зөрчсөн эсэх маргааныг хянан

шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.15 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг

Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагваа, Д.Наранчимэг /илтгэгч/, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл

гаргагч, иргэн А.Базар оролцож, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ оролцоогүй болно.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Иргэний

хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэг; Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 30 дугаар зүйлийн 30.1, 30.3, 30.4, 33 дугаар зүйлийн 33.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “... үл хөдлөх хөрөнгө ... өмчлөх ... эрхтэй.” гэснийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд

оршин суугч, иргэн А.Базар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

“... Иргэний хуулийн 171.2 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн

барьцааны тухай хуулийн 27.1 дэх хэсгийн “Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийг баримтлан ... гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр “ гэх заалт, 27.2 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн “... барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр ...” гэх заалт, 30.3, 30.4 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн “... хүчинтэй байгаа өмнөх гэрээгээр хориглоогүй бол ...” гэх заалт, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн “... газар барьцаалах гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр ...” гэх заалт тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад “... үл хөдлөх хөрөнгө ... өмчлөх эрхтэй” гэж заасныг зөрчиж, улмаар барьцаалуулагч буюу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр барьцааны зүйлийн өмчлөлийг гуравдагч этгээдэд шилжүүлэх, давхар барьцаалах болон бусад төрлийн гэрээ, хэлцэл байгуулах, өмчлөлийн газар дээр барилга байгууламж барих эрхгүй байх эрх зүйн үр дагавруудыг үүсгэж байна. Тодруулбал, барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийн өмчлөл шилжихгүй байх асуудлын хувьд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27.1 дэх хэсэгт “барьцаалуулагч нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийг баримтлан

Төрийн мэдээлэл · 2015 · № 38 (899)1752-р хуудас