Эд хөрөнгө өмчлөх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай
6/23 дугаар зүйлийн 23.4.6 дахь заалт:
“23.4.6.газар эзэмших, ашиглах эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.1-д заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх.”
7/23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэг:
“23.6.Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал нь газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.3-т заасан эрхийн улсын бүртгэлийн дугаарыг тэмдэглэнэ.”
2 дугаар зүйл.Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2 дахь заалтын “байршил,” гэсний дараа “нэгж талбарын дугаар,” гэж, 34 дүгээр зүйлийн 34.6.3 дахь заалт, 441 дүгээр зүйлийн 441.6.3 дахь заалтын “зураг” гэсний дараа “, нэгж талбарын дугаар” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
2018 оны 06 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр хот
1 дүгээр зүйл.2003 оны 06 дугаар сарын 19-ний өдөр баталсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД