Газрын тухай /Шинэчилсэн найруулга/ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
39 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
39.1.Энэ хуулийг Улсын бүртгэлийн ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2018 оны 06 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр хот
ГАЗРЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Газрын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/3 дугаар зүйлийн 3.1.10 дахь заалт:
“3.1.10.“нэгж талбарын хувийн хэрэг” гэж газар өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхтэй холбоотой цаасан болон цахим баримт бичгийн бүрдлийг.”
2/4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь заалт:
“4.1.7.газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх.”
3/5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг:
“5.4.Газар өмчлөгч нь газар өмчлөх эрхээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлнэ.”
4/23 дугаар зүйлийн 23.2.23 дахь заалт:
“23.2.23.нэгж талбарын хувийн хэрэг хөтлөх журмыг батлах.”
5/23 дугаар зүйлийн 23.3.9 дэх заалт:
“23.3.9.газар эзэмших, ашиглах эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.1-д заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх.”