Харьяатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2018 оны 06 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн “иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад” гэснийг “улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт” гэж, 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийн “Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага” гэснийг “Улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар гэж”, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн “иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага” гэснийг “улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар” гэж, 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсгийн “иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад” гэснийг “улсын бүртгэлийн байгууллагад” гэж, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийн “сум, дүүргийн Засаг дарга, эсхүл иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагын ажилтан” гэснийг “улсын бүртгэлийн байгууллага” гэж, 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэг, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгийн “иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад” гэснийг “улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад” гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2018 оны 06 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Харьяатын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“2.Монгол Улсын харьяат болсон, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон хүнд улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар Монгол Улсын иргэний үнэмлэх олгоно.”