Харьяатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
28.1.11.татварын улсын байцаагч, доод шатны татварын
албаны гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл хүчингүй болгох буюу өөрчлөх;
28.1.12.татварын хяналт хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, судалгаа, бусад холбогдох баримт бичгийг хувь хүн, хуулийн этгээдээс үнэ төлбөргүй гаргуулан авах;
28.1.13.цахим үйлчилгээ үзүүлэх;
28.1.14.цахим хяналт шалгалт явуулах.”
28.2.Татварын алба нь шүүхэд дараахь асуудлаар нэхэмжлэл
гаргана:
28.2.1.татварын хууль тогтоомж удаа дараа ноцтой зөрчсөн татвар төлөгчийн аж ахуйн үйл ажиллагааг уг зөрчлөө арилгах хүртэлх хугацаагаар түр зогсоох;
28.2.2.татвар төлөгч хууль тогтоомжоор хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж олсон орлогыг хураалгах;
28.2.3.татвар төлөгч хууль тогтоомжоор хориглоогүй үйлдвэрлэл, үйлчилгээг зохих зөвшөөрөлгүй явуулж олсон орлогыг хураалгах;
28.2.4.татвар төлөгчийн хүчин төгөлдөр бус гэрээ хэлцэл,
хууль бус үйлдлээр олсон орлогыг хураалгах;
28.2.5.албан үүргээ гүйцэтгэхэд нь татварын улсын
байцаагчид саад учруулсан, эсэргүүцэл үзүүлсэн, үйл ажиллагаатай нь холбогдуулан мөрдөн хавчсан, амь бие, эрүүл мэндэд нь халдаж хохирол учруулсан;
28.2.6.хууль тогтоомжид заасан бусад асуудлаар.”
3 дугаар зүйл.Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.9
дэх хэсгийн “Гааль, татварын ерөнхий газрын” гэснийг “татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын” гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх
хэсгийн “Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хууль,” гэснийг хассугай.