Улсын тэмдэгтийн хураамжийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
байдлын бүртгэлийг нийслэлд иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, орон нутагт иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн алба эрхлэн явуулж” гэснийг “Гадаадын иргэнтэй холбоотой иргэний улсын бүртгэлийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хөтөлж” гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2018 оны 06 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр хот
УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн гарчгийн “Иргэний” гэсний дараа “улсын” гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.1 дэх заалтын “, түүний хүчинтэй байх хугацааг сунгахад 2500 төгрөг” гэснийг хассугай.
3 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.5, 10.4.2 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.