Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай /Шинэчилсэн найруулга/ хуульд өөрчлөлт оруулах тухай
27.2.Баг, хорооны Засаг дарга энэ хуулийн 27.1-д заасан бүртгэлийн мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагатай харилцан солилцоно.
28 дугаар зүйл.Сонгогчийн бүртгэл
28.1.Сонгогчийн бүртгэлийг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санг үндэслэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хөтөлнө.
28.2.Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу биеийн давхцахгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/ бүртгэлд бүртгүүлсэн, 18 нас хүрсэн иргэнийг сонгогчийн бүртгэлд бүртгэнэ.
29 дүгээр зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
29.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд12 заасан хариуцлага хүлээлгэнэ.
29.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль13, эсхүл Зөрчлийн тухай хуульд14 заасан хариуцлага хүлээлгэнэ.
30 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
30.1.Энэ хуулийг Улсын бүртгэлийн ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
12Төрийн албаны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 28 дугаарт нийтлэгдсэн. 13Эрүүгийн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 07 дугаарт нийтлэгдсэн. 14Зөрчлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 24 дугаарт нийтлэгдсэн.
2018 оны 06 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр хот
ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн “Гадаадын иргэний гэр бүлийн