Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Монгол улсын ИХ ХуРлын ДАРгА М.ЭнХБолД
2018 оны 06 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр хот
2018 оны 06 дугаар Улаанбаатар сарын 27-ны өдөр хот
Монгол улсын ХуулЬ
Монгол улсын ХуулЬ
ШҮҮХ БАЙгуулАХ ТуХАЙ ХуулЬД нЭМЭлТ, ӨӨРЧлӨлТ оРуулАХ ТуХАЙ ХуулИЙг ДАгАЖ МӨРДӨХ ЖуРМын ТуХАЙ
1 дүгээр зүйл.2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болмогц анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа эрүү, иргэний хэрэг, маргааныг дээрх хуульд заасан нутаг дэвсгэрийн харьяаллын шүүхэд шилжүүлнэ.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Монгол улсын ИХ ХуРлын ДАРгА М.ЭнХБолД
ЭРҮҮгИЙн ХуулЬД ӨӨРЧлӨлТ оРуулАХ ТуХАЙ
1 дүгээр зүйл.2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “Хүнд” гэснийг “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жил, түүнээс дээш хугацаагаар тогтоосон” гэж, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “хөнгөн” гэснийг “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй” гэж, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Хөнгөн” гэснийг “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй” гэж тус тус өөрчилсүгэй.