Шүүх байгуулах тухай хуулийн 1,2 дугаар зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай № 01
2015 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 30-ны өдөр Дугаар 01 хот
Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай
Үндсэн хуулийн цэцийн
хуралдааны танхим 16.00 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа даргалж, гишүүдэд П.Очирбат, Н.Жанцан /илтгэгч/, Т.Лхагваа, Ш.Цогтоо, Д.Сугар, Д.Наранчимэг, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч Монгол Улсын иргэн С.Номынбаясгалан, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар оролцлоо.
Гурав. Энэхүү зарлигийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан авах арга хэмжээ, үйл ажиллагааны зардлыг тооцон жил бүрийн улсын нэгдсэн төсөв, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгаж, зарлигийн хэрэгжилтийн үйл явцыг Монгол Улсын Ерөнхийлөгчид улирал тутам мэдээлж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар (Ч.Сайханбилэг)-т үүрэг болгосугай. МОНГОЛ УЛСЫН ЦАХИАГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖ