Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 24
(1029)
— 788 —

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай № 08

2018 оны 06 дугаар Улаанбаатар сарын 06-ны өдөр Дугаар 08 хот

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 16.15 цаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр даргалж, гишүүн Н.Чинбат, Д.Ганзориг, Ш.Цогтоо /илтгэгч/, Б.Буяндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч А.Базар, П.Ундрах-Эрдэнэ болон Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нар оролцов. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалт, мөн зүйлийн 31.4 дэх хэсэг, 73 дугаар зүйлийн 73.1, 73.4 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв. Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны оршин суугч, иргэн А.Базар, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны оршин суугч, иргэн Э.Ариунзаяа нар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж: “Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалт, 73 дугаар зүйлийн 73.1, 73.4 дэх хэсгийн дагуу төлбөр авагч нь худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөрт тооцон авахаас татгалзсан нөхцөлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг түүнд буцаах бөгөөд мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсгийн дагуу гүйцэтгэх хуудсыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад дахин ирүүлэхгүй буюу цаашид тухайн асуудлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэхгүй байх үр дагавартай байна. Төлбөр авагч нь өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэхээр шүүхэд хандсаны дагуу шүүхийн зүгээс түүний зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлж, буруутай этгээдээс төлбөр авах эрхтэй болохыг нь баталгаажуулсан шүүхийн шийдвэр гардаг. Үүний үндсэн дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагддаг. Шүүхийн шийдвэр гарч байгаа

Төрийн мэдээлэл · 2018 · № 24 (1029)788-р хуудас